Wednesday, September 30, 2015

Хоол унд

Гэр зуурын хүн чинь хоол унд их эргүүлэх юмаа. Уйдамхай хүнд өдөр бүр тогоо шанага нийлүүлэх нэг тийм, сонирхолтой болгох гэж янз бүрийн жор турших. Энэ зун мах бага идэх зорилгоор махгүй хоолны туршилт хэдийг хийлээ. Махгүй гэхээр нь тойроод байдаг бас гайгүй жор, хоол байдаг л юм байна. За тэгээд хоол хийчихээд зураг авахаа мартах нь олон юм. Авч амжсан хэдэн зураг;

Прованс стилээр хийсэн сонгино улаан лооль, хулуу (courgette)


Зун хөнгөн маягаар хооллоход дангаар нь эсвэл маханд хачир болгоод идсэн ч болно, их зүгээр. Том жижгээсээ хамаарч 6-8 ширхэг бөөрөнхий сонгино, 6 ширхэг улаан лооль, 4 ширгэх хулуу. Манайд ургадаг/зардаг хулуу нь арай өөр, том байдаг юм билээ. Ийм 20-21 см талтай саванд чидун жимсний тосонд жижиглэн хэрчээд зөөлөн галаар хагас цаг хэртээ чанаж болгосон сонгиноо дэвсээд, дээр нь улаан лооль, хулуугаа 0.5-1 см хэртээ хэрчин өрж тавина. Тэгээд давс, перец янз бүрийн нарийн ногоо (яншуй, rosemary, thyme, marjoram) цацаад, жаахан тос жигдхэн тараагаад 150 градуст 50 минтаас цаг хагас хүртэл жигнэж болгоно. Болгож байхад ногоо их хуурай харагдаж байвал тос нэмж болно. 

Энэ намар ББС-ээр Рик Стайн гэдэг тогоочийн Венецээс Истамбул хүртэл аяласан хоолны тухай цуврал их таалагдсан. Үзүүлсэн жорноос нь грекийн аварга шоштой ногооны рагу, галактобурэко гэдэг бялуу туршиж үзсэн дажгүй болсон. Хоёулаа хийхэд амархан, нэг их олон юм шаардахгүй дажгүй юм билээ. Жорыг эндээс үзэж болно, хүсэлт гаргавал заваар орчуулж оруулж болно. 



Ийм нэрсний тарт хийсэн, их хялбар бөгөөд гоё амттай. Намар нэрс яг сайхан болсон үед хийж таардаг. Энэ жил 2-3 удаа хийж амжсан юм байна. Гаднах гурилан гэр нь энэ алимны тартныхтай адил. Болсон гэр дээрээ бүйлсний самрын нунтаг дэвсэнэ, дараа нь нэрсээ хийнэ. Тэгээд өндөг, цөцгий, чихрээ нийлүүлж хутгаж байгаад тартаа дүүргэнэ. 200 градуст хагас цаг орчим жигнэж болгоно.


Хар хүн энэ жилийнхээ blackberry чанамал хийсэн. Энэ жимсийг монголоор юу гэдэг юм болоо? Болор толинд бөөрөлзгөнө, үхрийн нүд гэсэн байх юм аль аль нь биш (үхрийн нүд-black currant, бөөрөлзгөнө-rasberry). Манайтай ойр урсдаг Кэлвин голын дагуу энэ жимсний бут их элбэг. Сүүлийн 2 жилд өвөлжин идэх чанамал хийгээд байгаа. Энд зун өдөр урт болдог учир жимс илүү чихэрлэг байдаг гэж гүзээлзгэний тухай бичлэгтээ дурдсаныг санаж байгаа биз дээ.

Энэ бас нэг төрлийн хулууны шөл (butternut squash)
Янз бүрийн ургамлын нэртэй сайн тольтой болж авах юмсан. Давс ордоггүй онцлогтой шөл. 


Ер нь хоолны жорны хавтас маань улам томроод л байгаа. Бас овоо туршлага сууж байна. Сайн жор муу жорыг ялгахтайгаа, хоол хийх янз бүрийн аргачлал сурч байна. Бялуу тэр дундаа франц patisserie-д мундаг болох юмсан гэж мөрөөддөг. Саад нь их бялуу туршихаар зарим нэг хүмүүс таргалах гээд хэцүү. Гэхдээ жагсаалт хийсэн creme brulee, bavarios бялуу, chocolate fondant, macaron толгойд нь яваа. 








7 comments:

Anonymous said...

Маш таалагдлаа. Vous mangez vraiment santé.

Канадаас

peakfinder said...

Anon>>Хэ хэ дандаа ингэж бас чадахгүй ээ. Хичээх ч заримдаа арга буюу бууж өгөх тохиолдол гардаг л юм.

Barimalch said...

Chanamal hiij jimsiig ashiglah mash huuchirsan arga shig sanagdaad baigaa harin tuunii orond buh jimsee olon heseg huvaaj heregleheer huvaaj uutlaad sain hulduuguud huiten ulirald uuttaigaa gesgeegeed tsaindaa hiih zugeer maslatai talhan deeree tavij ideh meteer idvel dotorh vitamin, erdsuud, aminhuchil n ustalgui hund damjidag yum baigaan. Jims, nogoog ih butsalgahaar dotorh chanar n ih aldagddag gesen.

Deer neg ideh zuilsiin kalori, vitamin, erdsiig tootsooldog webees vareniig uzsen buh heregtei yums n 0 gej garch baisan.

би said...

хар бөөрөлзгөнө л гээд байдаг.

peakfinder said...

Barimalch>> Жимсний чанамалыг амьдралаас таашаал хүртэх л гэж жил бүр хийдэг. Жимс түүх сайхан, миний хувьд сайхан амралт болдог. Хүүхдүүдэд зугаатай, түүж шалихгүй ч их жимстэй мод олоод баярлах, ханатлаа идэх, гадаа агаарт явах гээд. Хар хүн маань чанамал хийх дуртай, дараа нь жимсний чанамалын гоё үнэр гал тогооноос салахгүй. Өвөлжин чанамалаа идэхдээ жимс түүсэн сайхан өдрөө дурсана.
би>> Тэгэж болох юм бна.

Anonymous said...

Blackberry нэрс бишүү

peakfinder said...

Anon>> Bish. Ners chin' blueberry