Tuesday, March 22, 2016

Үсний хагнаас салах арга бий юу?

(Түрүүний ББС цувралын үргэлжлэл)
Үсний хаг гэж юу вэ? Хүний арьс гуужих циклтэй. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа арьсны хамгийн гаднах даврхааны эсүүд үхжиж, хатаж гууждаг. Үсний хаг болохоор энэ арьс гуужих цикл хэт хурдан болсоных юм. Үүний учир шалтгаан нь  Malassezia globosa хэмээх мөөгөнцөр болно. Энэ мөөгөнцөр хүн бүхэнд бий, эсний тосоор хооллох энэ мөөгөнцөрт нийт хүмүүсийн 50 хувийнх нь дархлааны систем хариу үйлдэл үзүүлсэнээр арьс гуужих явц хурдасдаг гэнэ.
Хагийг бүрэн үгүй болгох эмчилгээ одоогоор байхгүй. Хагтай хүмүүс ерөнхийдөө гурван төрлийн шампунь хэрэглэдэг. Дээрх мөөгөнцрийн эсрэг Nizoral гэх мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй химийн бодис агуулсан шампунь байна. Энэ нь мөөгөнцрийн тоог цөөрүүлж, арьс гуужих явцыг удаашруулдаг. Гэхдээ байнга хэрэглэхээр дасдаг тал бий.
За нүүрсний бохь агуулсан Neutrogena фирмийн шампунь байдаг. Энэ нь арьс гуужих явцыг удаашруулах үйлчилгээтэй. Гэм нь цайвар үстэй хүний үсийг улам гандуу болгох үйлчилгээнээс гадна таатай бш үнэртэй. Салицилийн хүчил агуулсан шампунь илүү их өргөн хэрэглэгддэг ч мөөгөнцөр, арьс гуужилтанд ямар нэг нөлөөгүй зүгээр гуужсан хагийг л зайлуулах үйлчилгээтэй гэнэ.Хагийг агаарын бохирдолт даамжруулдаг бол нарны UV туяа бууруулдаг юм байна. Харин тосоор хооллох мөөгөнцрөөс болдог тул янз бүрийн тос хуйхандаа түрхээд нэмэргүй. Эмчилгээг дээрх олон хэдэн төрлийн шампунийг сэлгэж хэрэглэх маягаар тогтоож барих нь илүү үр дүнтэй гэв.
Нэвтрүүлэгтэй холбоогүй ажиглалтнаас нэгийг дурдвал; намайг багад эмээ маань үсэндээ тараг түрхэхийг зөвлөж байсан. Тараг, тарган дах бактери мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул бас дажгүй үр дүнтэй байдаг гэж санадаг.

1 comment:

Anonymous said...

Би аймаар их хагтай байсан. Би компьютер их хэрэглэдэг, ном унших мэт байдаг. Ойр орчим хагаар бүрхэгддэг байсан гэх үү дээ.
Яагаад ч юм надад хагны эсрэг Clear шампунь их зохисон ш дээ. Огт байхгүй болсон гэж болно.
Өмнө нь янз бүрийн хагны эсрэг шампунь хэрэглэж үзэж байсан.

Хүн болгонд таардаг хагны эсрэг шампунь, эмчилгээ гэж байхгүй. Сольж туршиж үзэхэд аль нэг нь таарна гэж би дүгнэсэн.