Thursday, October 13, 2016

Blowing in the wind

Эр хүн хэмээн дуудуулахын өмнө хүн
Хэр урт замыг туулах ёстой билээ хө?
Зөөлөн элсэнд тухтай унтахын тулд тагтаа
Хэчнээн далайг гатлах ёстой билээ хө?
Үүрд хоригдохоосоо өмнө их бууны сум
Хэдэн удаа нисэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Далайд уусан урсахаас өмнө уул
Хэчнээн сар жилээр дүнхийх ёстой билээ хө?
Жинхэнэ эрх чөлөө амсахын тулд хүн
Хэдий хугацаатай орших ёстой билээ хө?
Хараагүй үзээгүй дүр үзүүлэхийн тулд хүн
Хэдэн удаа буруу харж болох билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.
Хөх тэнгэрийг харахын тулд хүн
Хэдэн удаа дээш харах ёстой билээ хө?
Хүмүүсийн уйлааныг сонсохын тулд хүнд
Хэдэн чих хэрэгтэй билээ хө?
Үхлийн ихийг ухаарахын тулд хүн
Хэчнээн хагацал үзэх хэрэгтэй билээ хө?
Эдний хариулт найз минь
Салхины исгэрээнд л бий
Салхиний исгэрээнд бүгд бий.

Боб Дилан гуай утга зохиолын Нобелийн шагнал авсаныг тохиолдуулж дуртай дуугаа орчуулах гэж оролдсоноо тавилаа. Хүмүүс энэ хүн авах ёстой ёсгүй талаар маргаж л байна. Харин энэ хүний дууны шүлгүүд бол өнөөгийн дуучдынхтай харьцуулахын аргагүй өөр гэдэг нь яалт ч үгүй үнэн билээ.

3 comments:

Piglet said...

Би бас эхлээд гайхсан гайхсан, гэхдээ бас мундаг уран бүтээл хийж Америкийг сэрээж байсан (манайхаар бол Хонхны дуу шиг) гэсэн тайлбар л их яваад байсан.

Anonymous said...

Goy duu bna. Thanks :)

ChinzoRig said...

Анх 2011 онд энэ блогыг олж билээ. Одоо болтол уншсаар л байна. Баярлалаа.