Thursday, September 29, 2016

Нүүж дуусдаггүй айл


Нэг газар суурьших хүсэл маань биелэх болоогүй бололтой. Манайх энэ намар буцаад л Нью Иорк уруу нүүв. Энэ нүүдэл их удаж байнаа. Долоон сард Шотландаас гараад Монгол, Францаар дамжиж явж явж энд ирээд гурван долоо хонов. Ирээд амьдрах байр олтол түр хугацаагаар амьдарч байсан оюутны байрандаа буулаа. Манай оюутны байр гурван цамхагтай л даа. Би оюутан байхдаа хоёрт нь амьдарч байсан юм. Энэ жил амьдарч үзээгүй гурав дах цамхагт байрлаж байгаа, гүйцээх ёстой л юм байсан юм шиг байна ккк.
Том охиноо ахынх нь явж байсан сургуульд түр өгчихлөө. Хол байранд орвол шилжиж таарна, гэхдээ зүгээр гэрт нь суулгаад байлтай биш. Ингээд байсан бууриндаа ирээд танил сургууль, эмч, байр гээд явсан ерөөсөө эндээс яваагүй ч байсан юм шиг сонин сэтгэгдэл төрөх.
Өмнө нь оюутны байранд амьдарч байсан болохоор байр хайхын зовлон үзээгүй юм. Харин одоо бол үзэж л байна. Миний хувьд хамгийн чухал үзүүлэлт сайн сургуулийн дүүрэг байх хэрэгтэй. Тэгээд дараа нь дөрвөн хүн багтчих, нийтийн тээвэрт ойр, чимээ шуугиан багатай аятайхан орчин гээд жагсаалт хөврөх л юм. Азтай гэх үү тохиолдлоор сайн сургуультай газар байр олсон чинь 11 сараас нааш сулрахгүй гэсэн. Оюутны байртайгаа ярьсан 11 сар хүртэл байж болмоор болоод явчихаар нь нөгөө байрыг үзээгүй байж орлоо гээд барьцааны мөнгө төлчихсөн. Аймаар бүдүүн зүрхтэй байна уу? Яахав, том орон сууцны барилга л даа. Тэнд нэг айл гараад дараагийн айл орохын өмнө заавал хана, шалыг нь будаж засдаг болохоор заваан гэх асуудал байхгүй. Талбай нь тэд орчим гэж үл хөдлөх хөрөнгийн агент хэлсэн. Аятайхан эсэх нь доторх зохион байгуулалтаас нь л шалтгаалах юм. Хамгийн гол нь яг Нью Иорк хоттой залгаа жижиг хот/тосгон, сургууль маш сайн, галт тэрэгний буудал 5 минут алхах зайтай, жижиг учраас чимээ шуугиан багатай. Нээх аз дайрчихсан ч юм шиг үгүй ч юм шиг сонин санагдаад байгаа кк. Үнэндээ энэ хотыг их л онилж байж ирсэн юм. Жижиг хот болохоор хөлсний байр нь цөөхөн биз, зар ховор харагддаг.
За тэгээд барьцаа төлчихлөө гээд манайх болсон гэсэн үг биш юм. Нөгөөдүүл чинь бидний хэр зэрэг хөлслөгч болохыг шалгана шүү дээ. Худалч хүнд бараг л амаа ангайж шүдээ тоолуулах шахуу юм болно. Өрхийн орлого, крэдитийн түүх, ажлын тодорхойлолт бол наад захын шаардлага. Цаашлаад бүр их юм нэхдэг бас аппликэшн бөглөсөн хөлс энэ тэр гээд явж өгдөг газрууд байна. Бүх юм бүтээд бэлэн болсоны дараа байр хариуцсан үл хөдлөхийн төлөөлөгчид нэг жилийн байрны хөлсний 8-10% тай тэнцэх хөлс өгдөг. Манай хувьд албан ёсны шийд ирэх долоо хоногт гарна гэсэн, хүлээгээд л сууж байна даа.

10 comments:

OErdem said...

ymar suburb ve? Huvaaltsaj bolohu?

peakfinder said...

OErdem>> Бид нар яг одоогоор Бронкст л байж байгаа.

OErdem said...

Hariulsand bayrlalaa. surguul gaigui ym bnu tee? bi NY-t bish l dee gehdee ter havid research saitai bolhoor yumiig yaj medhev gj sonirhson yum.

E. Erhtsas said...

Хөөх яасан гоё юм бэ, надад л лав ийш тийшээ өөр улс үндэстэн рүү нүүсэн амьдрал гоё санагдаад байдаг юм. Шинэ жилээр Нью-Иорк явж үзэх юмсан гэдэг хүүхэд насны мөрөөдөл өө тэгж байгаад нэг биелүүлнэ дээ.

Байр түрээслэх энэ тэр дээр манай Сингагаас ч чанга бас нэлээн явдалтай бололтой. За тэгээд эртний танил ч шинэхэн хотдоо гэр бүлээрээ аз жаргалтай амьдраад байдаг юм шүү дээ.

Тэмээчин бүсгүй said...

Юун гоёын. Нэг явах гээд л байгаа. Уулзана шүү хэ хэ хэ.

Дассан газрын даавуу зөөлөн байх байхаа

peakfinder said...

OErdem>> Өө тэгвэл би асуултыг чинь буруу ойлгож. Бид нар Бронкст түр байгаа. Уэстчэстэр каунти-д л байр олох санаатай хөөцөлдөж байгаа юм. Бронкс бусад дүүргүүдтэй харьцуулбал сургууль тааруу санагддаг. greatschools.org гэсэн хаягаар орж үзвэл сургуулийн ранк байдаг юм билээ.
E. Erhtsas>> Залуу л байгаагийн шинж дээ хэ хэ. Ийшээ ирвэл манайхаар зочлоорой.
Тэмээчин бүсгүй >> За тэгээд заавал уулзана шүү.

OErdem said...

bi bas tendees hardag. huuhdiin surguulia dagaj bair haih yor n ih zov ym bn lee.Good luck!

Barimalch said...

Brexitiin dun garhaas umnu Britanid sar bur 200 orchim irged New Zealandad tsagaachilah urgudul ugch baij tegsen Brexitiin dungiin daraah 2 sariin dotor niit 10 000 britaniud tiish tsagaachilah urgudluu ugchee. Humuus nileen jumping off ship hiij.

soulmate said...

Сайн сургуультай гэдэг хэмжүүр нээрээ хамгийн чухал нь болсон байна шүү. Танай хүүхдүүд олон газар амьдарч үзээд их diverse сэтгэхүйтэй, биеэ даасан болох байхаа.

peakfinder said...

soulmate>> Хэ хэ ингэж их нүүгээд зожигдуу л болчихдог юм байна гэж анзаараад байгаа. Яахав сайн тал нь бусдыг дуурайх сонирхол нэг их байдаггүй. Хүний өмссөнийг өмсөнө энэ тэр гэдэггүй юм билээ. Гэхдээ том болсон хойноо л ямар хүн болох юм байгаа юм гэдэг нь л байх даа.