Saturday, December 31, 2016

Шинэ жилийн мэнд!


Энэ блогийг голохгүй уншиж, санаа бодлоо хуваалцаж байдаг та бүхэндээ баярлалаа. Тэр бүр хариу өгч чаддаггүй ч бүгдийг нь уншиж талархаж байдаг шүү. Ирж буй шинэ он амжилтаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.
Зураг дээрх гацуур модыг хоёр охин маань томчуудын оролцооргүйгээр чимсэн юм. Аав нь модыг нь тогтоож өгсөн л дөө. Үгүй бас яах вэ том болцгоож л байна. Харин гацуур модыг нь манай байрны хажууд байдаг виноны дэлгүүрээс худалдаж авсан. Энэ дэлгүүрийг ная лав хол гарсан өвөө ажиллуулдаг юм. Дажгүй сонголттой үнэ нь боломжтой, хажуугаар нь өөрийнхөө цэцэрлэгт ургуулсан алим, бас бус ногоо сүпэрмаркэтаас хямд үнээр зарна. Тэр нь бас сайхан амттай. Өвгөн дэлгүүрт нь хүүхэд орж ирэхээр баярлаж том хайрцагтай модтой чихэр гаргаж ирээд л дайлна.
Зул сарын баяраар дэлгүүрийнхээ цонхыг хэдэн зуугаар тоологдмоор олон цөмөөхэй тоглоомоор чимсэн нь хүүхдийн хараа булаана. Манай бага охин лав тэдний цонхны өмнө их удаан зогсдог юм. Зул сарын өмнө унаатай болж амжаагүй тул хаанаас мод авдаг билээ гээд гайхаж байтал өвгөн дэлгүүрийнхээ үүдэнд мод зарна гээд тавьчихсан байсан азтай. Танайх юм чинь гээд бас хөөрхөн хямдруулаад өгсөн. Нэг ийм сайхан дурсамж үлдээх мод заслаа энэ жил. 

6 comments:

Mom of twins said...

Хөөрхөн өвөө байна.

Unknown said...

Сайн уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Би өөрөө блог бичихээ болиод их удаж байгаа ч таны блогийг бол дандаа уншдаг шүү, хэхэ

byambaa said...

Шинэ оны мэнд. Блогоо энэ ондоо ч бичиж байгаарай, тэгвэл би ганцаардахгүй шүү. Хэ хэ.

Манай мод жижигдээд, охид томроод байгаагийн шинж байх даа. Өөрсдөө болохоор ямар жижигхэн мод вэ? ийм жижиг байл уу? л гээд байгаа хэхэ.

A.Амарсайхан said...

Шинэ оны мэнд. Бямбааг ганцаардуулахгүй блогоо бичиж эхлэх үү гээд л

Mercy said...

Хэхэ, блогчид эргэж иржаан байна даа.. :)

peakfinder said...

Mom of twins>> Харин нэг тийм аятайхан хөрштэй болоод сайхан бна.
Tseveenkhuu Darinchuluun>> Баярлалаа
byambaa>> Уйгагүй сайн бүсгүй шүү. Хань болохыг хичээж л бна.
A.Амарсайхан>> Яасан ховор сонин хүн явж байх юм бэ дээ. За тэгээд мэнд устай, блогтоо идэвхтэй бичээсэй гэж хүсьеээ
Enerelt>> Бүгд эргэж ирвэл гоё тээ?