Monday, November 19, 2007

Шөнө...

Шөнө дунд утас дуугарав. Орноосоо унах шахам босч, утас уруугаа харайлгав. Утсанд хүрэх хэдхэн секундэд юу болсон юм бол гэх эвгүй бодол толгойд эргэлдэж, зүрх бачуурна. Тэр жил яг л ингэж шөнөөр утас хангинаж, аавыгаа алдсаныгаа мэдэж билээ. Түүнээс хойш шөнөөр утас дуугарах болгонд муу юм бодогдож, зүрх дэлсдэг болсон юм. Нойрмог сэрж амжаагүй тархинд элдэв бодол эргэлдсээр утсанд хүрвэл испани аялагатай эрэгтэй хүний дуу гарч "лифт засварын газар мөн үү?" гэх нь тэр. Бишээ, утас андуурсан байна гэж уцаартай хэлээд утсаа шидлээ.
Уртаар санаа алдаад, ойрхон байх сандал дээр суулаа. Зүрх салгалсан хэвээрээ, нурууны хүйтэн хөлс асгарсаныг сая л мэдрэв. Босч аяганд ус хийж уулаа. Цаг харвал хоёр цаг. Эмчийн өгсөн зүрхний эмээ уудаг ч юм уу гэж эргэлзэв.
Гадаа уг нь харанхуй байгаа бололтой, гэхдээ их хотын гэрэл тэнгэрт түгэх оддыг харгдуулахгүй нуух аж. Бүрхэг ч юм уу, цэлмэг ч юм уу бүү мэд. Харьцангуй чимээгүй, хааяа холоо гал командын машин дохиогоо хангинуулах нь сонсогдоно. Гэв гэнэт од олж харалгүй олон сар болсоноо саналаа. Цонхонд дөхөөд од харах гэж хичээн хүзүүгээ сунган удаан зогслоо. Олж харсангүй.
Монголд очоод шөнө гадаа гарахад үй түмэн одод гялалзаж, тэнгэр тэднийг даахгүй доошоо унах гэж байгаа мэт ойр харагдаж, тэртээх оддыг шүүрч болмоор юм шиг санагддагсан. Эргээд хүүхэд болж аавдаа ганц эрхлэхсэн. Зөндөө том болсон хойно ч даарах вий, өвдөх вий гэж санаа зовж суудагсан. Олигтой хоол унд хийж идэж чадаж байна уу? Өвөл боллоо, дулаан хувцас бий биз дээ гээд л утсаар ярихад шалгаадагсан. Аав одоо дандаа дэмий юманд санаа зовж байх юм гээд шоолоход, хэ хэ аав нь охиноо санаад л гэдэгсэн. Дахиад нэг удаа ч гэсэн тэр дууг сонсохсон.
Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг гэж хэн хэлсэн юм болоо? Эдгэхгүй, бүх юм яг л өчигдөр болоод өнгөрсөн юм шиг нүдний өмнө эрээлжилж байх юм. Нөхөж эдгээж болшгүй шарх гэж байдаг аж. Орчлонгийн жам гэж мэдэж байвч, арай л болоогүй байсан юм шүү дээ гэх бодол салахгүй дагаж, сэтгэлийн онгорхойг улам томруулах мэт санагдана.

14 comments:

Chandmani said...

Sho'no untahdaa geriinxee utsyg salgachixaj bolohgui yu... Bi bol untraachixdag... Ug ni xumuus zalgaad bdaggui ch zarimdaa utas anduursan xun zalgaad bdag um... Yer ni sho'no 9-oos xoish xun amitany amgalan taivan baidlyg aldagduulah tul utsaar zalgasny xereggyi, tiimee... Bi zalgaxgui bhyg xicheedeg....

Арсун said...

Манай гэр рvv байнга л мобиком уу гэж залгана. Шөнө арай залгахгvй ээ. Аавыгаа л санаад байгаа юм байна даа. Утасдаад ном уншуулах хэрэгтэй. Сэтгэл сайхан болдог юм.

ZAYA said...

Нээрээ ном уншуулж, зул өргөх хэрэгтэй байхаа.

A.Амарсайхан said...

Шөнийн дуудлага... од... аав...
Сайн бичлэг болжээ.

нэмлэТ said...

Hen neg n liftend gatsaj dee, neeren sayhan neg sogtuu mongol nuhur nad ruu zalgaad huush ene heniigee irj avaach ee yu yu gelee baahan yum yariad bi bur noirnoosoo serj chadahgui yu yarisanyg n ch sanahgui baina. tegsen ner ijil hun ruu zalgaad anduursan baisan. Ehiin sanaa urd gedeg shig l nasan turshdaa l bid chin eej aavyn byatshan huu ohin heveeree l baidag. Neeren nom unshuulchih daa, setgel chin joohon taivshirah baih.

3apaa said...

За хонгор минь чи стрессэнд дарлуулж байгаа хүн бололтой. Тэнэмэлийн блог дээр стрессийн тухай сонирхолтой бичлэг байналээ. Сонирхоод үзэхэд илүүдэхгүй байхаа.
http://tenemel.blogspot.com/

Ганаа_бж said...

Neeree shunu utas duugarah yostoi balaishd. Utsaa avaad chuluudchihmaar boldgiin. Zarimdaa Mongoloos zalgaj magadgui gej bodood utsaa salgachihaj bas chaddagguimaa.
Aaviigaa sanaj dee, Peaky maani.

Пүүж said...

Стрессийн нэг хэлбэр юм биш үү? Тэнэмэлийн бичсэнийг уншаад тэгж бодлоо.

Anonymous said...

mongoloos utas duugarakh bolgond cochdog unen... heduun ogloo ert shurshuurt orj baisan chin okhin haalga togshood noirmog heveeree mongoloos tom akh yarj baina gedeg yum... akh man ter bolgond yariad baidaggui, yarival amraltiin odroor esvel oroigoor, yu bolood ajlin odor har uureer genet yarikhaar bolson bol gej tosoolson chin l dotor muuhai bolood, am'sgaa bachuuraad, shurshuurees garakh gej haltirch unlaa ... okhin haalga togshood haltirch unakh hoorond n neg secund ch hurehgui hugacaa baisan baikh... getel ug n akh man nadad mash bayartai medee duulgakh geed yarisan bilee ... ineekh ch hecuu, uilakh ch hecuu... gerees dandaa l saikhan medee irdeg boloosoi ...

c.

peakfinder said...

Chandmani>>Salgaj bas bolohgui yumaa. Yaraltai hereg garval geed. Bi oroi 8 cagaas hoish ail amitan uruu yarihgui gej boddog. Yalanguya nyalh noiton huuhedtei bol hecuu shuu dee.
Арсун>>Manai utasnii dugaar liftchingiin dugaartai oirolcoo yum shig baigaa yum. Uye uye ingej yaridag yumaa. Aaviigaa ch setgelee semertel sanaj baina daa. Helj nom unshuuldag eej maan' end irchihsen bolohoor bolohgui l baina. zul orgodog yum uu?
ZAYA, A.Амарсайхан>> Ih bayarlalaa.
нэмлэТ >>Utas anduuraad dahin dahin zalgadag spaniar yaridag emee baidag. Manaih uruu zalgaad 3 jil bolj baina. Odoo boltol buruu dugaar gedgiig oilgohui baigaa bololtoi. Bi heliig n' medehgui bolohoor tailbarlaj amjaagui l yavna.
3apaa, Пүүж>> sanaa tavisand bayarlalaa.
Ганаа_бж>>manaih uruu zalgadag hun barag l baidaggui bolohoor bur evgui baidag yumaa.
Anonymous c.>> Bi end ireed udaagui baihad ogloo 5 cagt utas tachignaad avsan chin' manai ber torson odriin mend gej avdgiin. Uurlah hecuu ineeh hecuu, cgaiin zoroogoo sain toocoj chadaagui yum baina lee. Manaihaar zochilsond thnx.

БумЭрдэнэ said...

Аавыгаа дурсах тутам хүүдээ ярьж өгч байгаарай. Бодол санаагаар чинь дамжин тэдэнтэйгээ уулзах гэдэг ч юм билүү

peakfinder said...

БумЭрдэнэ>> Huu maan' bas l taviul baisan yum. Odoo ch ovoogoo uguilen sanaad baidag. Bid 2 ih yarinaa. Neeree tegeed l uulzdag bol saihnaa.

Арсун said...

Бараг тэгж бодож болох юм биш үү.
"Ертөнцийн юмс үзэгдлүүдийг наанаа диалектик юм шиг харагддаг ч гэсэн яг дээд түвшинд нь үзвэл метафизик байдаг гэж Урианхай гуай хэлсэн". гэж Болор-Эрдэнэ бичжээ.

peakfinder said...

Арсун>>Surhii sanaa baina shuu. Caad nariin uchriig medehgui ch setgeldee urgelj yarilcaastai l baih yum daa. Haaya bugdeeree shiree toirch suugaad dursamj yarih ch cagiig hoishluulsan shig saihan baidag.