Хагас жил ээждээ эрхэлж, ар гэртээ санаа зовохгүй явсан маань дуусгавар болж, өчигдөр ээжийгээ JFK онгоцны буудал орж гаргаж өгөвөө. Өөрөө хоёр хүүхдийн ээж болж гуч гарсан ч эгээ л таван настай хүүхэд шиг аашлан ээжийгээ хормойдон уйлмаар санагдаад хэцүүхэн байлаа. Өөрийнхөө ажлыг хойш тавиад хэл мэдэхгүй хүний газар хоёр зээгээ асарч, хөгшин болсон охиноо эрхлүүлсэн ээжийн минь сэтгэл агуу юмаа. Яваад өгсөн хойно нь гэр эзгүйрэх шиг эвгүй гэдэг нь. Болдогсон бол гэртээ хариад ээжийнхээ хажууд санахын зовлон мэдэхгүй нам тайван амьдрахсан.
Хүүгээ өглөө босоод эмээгээ үгүйлэх болов уу гээд эртлэн босч сүүтэй цай чанасан ч амт нь ээжийн минь чанасан цайтай яаж дүйцэх вэ дээ. Охин маань өнөөдөр шинэ асрагчийндаа очоод өглөөжингөө уйлсан гэв. Өчигдөр орой л эмээгээ асуугаад, хүн хайгаад байсан юм хөөрхий. Хэсэг хугацааны дараа хатуужин дасах бизээ. Цаг агаар хүртэл миний дотор юу болж байгааг мэдсэн юм шиг бүрсийгээд, бороо дусагнаад муухай байнаа. Хажуугаар нь энэ жилийн өвөл ямар урт болж байнаа. Уг нь өдийд дулаараад хаврын уур амьсгал аль хэдийн орчихдогсон.
Tuesday, April 1, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
Цаг хугацаа чиний болон хүүхдүүдийн чинь сэтгэлийг эдгээнэ буйзаа. Ээж чинь ч гэсэн сэтгэл нь сэмэрч л яваа. Гэхдээ хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой юм л даа. ээж нь ч гэсэн өөрийнхөөрөө нэг хэсэг байгдээ. Амьд мэнд эрүүл саруул явсан цагт бүх юм сайхан байх болно.
Нээрээ л тийм дээ
Eejeesee holdohod baitugai hen neg ni blogoo haahad, haahaar zarlahad setgel gegch erhten emzegleh yum daa.
Уншсан чинь, нулимс гарах нь шүү. Би хөгширч уян болж байна аа даа. Чиний ээжийн тухай унштал, өөрийн ээж минь нүднээ харагдаад.
Манай авгай эртүүд намайг загнасан, та нар /би болоод миний дүү нар/ аавтайгаа ярьчихаад ээжтэйгээ ховор ярих юм гэж. Хамт байгаа юм чинь нэгэнтэй нь л ярьчихад болоо гэж боддог маань буруу шүү.
Хүүхэд байхад ээж өөр тийшээ хэд хоногоор яваад ирэхэд нь аавтай хүүхэдтэй юутайгаа царай алдсан юмнууд байж байдаг билээ. Ээжийг ирэхээр нь гэр халуу оргиол, гэгээ ороол гоё шүү.
Би ойрхон болохоор, ханиад хүрсэн ч гэсэн ээж дээрээ гүйгээд оччихдог хүн ш дээ.
Дасах гэж нэг хэсэгтээ л юм болох байх оо.
Neeree eejin hajuud setgel saihan amgalan baidag shuu. Saya nutagt hoyor sar saihan baisan. Chamaig oilgoj bainaa. Dasahaas oor yahav.
Ganga
нэг хэсэгтээ л ингээд байдаг юмаа, нээрэн л дасан зохицох байх даа. ээжийн тань нүдэнд манай пийки чинь улаан нялзрай л юм харагддаг байлүй дээ. тэгэхдээ л ээжтэй хүн баян гэж үнэн үг дээ.
Tomchuud ch bas yahav. Joohnoo l jaahan gaihasgeed baigaa baih daa...
бум >> Heleed yah ve. Harisan hoinoo utsaar hoyor huuhdee yariad bas l sanaj baigaa bololtoi.
зүүдний тэмдэглэл >> Eej shig saihan hun baidaggui baihaa. Zarimdaa huuhduuddee sain eej baij chadaa bolov uu gej gaihah yum. Ooriigoo eej shigee baij chadahgui baina gej bodood.
arsun>> Bumaa ah neeree olon hunii setgel uimuulchih shig bolson shuu.
a.амарсайхан>> Amidad n' bayarluulj yavahsan gej boddog. Aaviigaa genet aldchihsan bolohoor odoo eejiigee gej bodovch bas l setgeld hurtel saihan bailgaj chadahgui l yavna.
жаагий >> Neeree tegdeg shuu. Manaih ch oird neg carai aldsan heden hun l baih yum.
ganga >> Yag unen. Bid hed dasah geed l uzej tarj baina.
болжгоно >> Huuhduud l hurdan aya evee olchihvol bolchihloo l gesen ug. Yostoi eejiin min' nomor noolgiig yu ch orlohgui yumaa.
ганаа_бж >> Baga maan' ih l yanz bur bolj baina. Ogloo nogoo aildaa ochih gej jijighen dain bolchih yumaa. Hurdhan dasaasai geed l..
Eej gedeg hun huuheddee hamgiin sain saihniig ugch chaddag hirnee hezee ch hariu nehej zovoodoggui. Ta uuruu ch bas huuhduuddee burhan ni bolj yavaa shu de. ;-) amjilt husie
Post a Comment