Sunday, August 24, 2008

Талархал

Ямар ч гэсэн дөрвөн жилд нэг удаа болдог спортын наадам болоод өнгөрлөө. Монголчууд бидний хувьд амжилт арвинтай, мартагдашгүй сайхан наадам боллоо. Хүч чадлаа дайчилж, нутаг нэгтнүүдийнхээ магнайг тэнийтэл баярлуулсан тамирчиддаа талархаад ханашгүй. Олимпийн аварга болсон Түвшинбаяр, Бадар-Ууган болоод мөнгөн медалиар энгэрээ мялаасан Гүндэгмаа, Сэрдамба нартаа нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгаж, гэрээсээ хол яваа бидэнд баяр бахдал авчирсанд баярлалаа. Тэд олон залууст спортоор хичээллэх урам зориг, эр чадлын үлгэр дууриал болсон гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн олон наадамд илүү их амжилт гаргана гэж найднам.

Одоо Лондонгийн наадам хүртэл дөрвөн жил бий. Энэ дөрвөн жилд амжилтаа бататгаж цаашлаад ахиулахын төлөө улам шургуу бэлтгэж, биднийгээ дахин дахин баярлуулаарай гэж ерөөе.

2 comments:

ZAYA said...

Тийм ээ сайхан олимп боллоо.
Хүүхэд багачууд спортоор улам их хичээлэх их хөшүүрэг болж байна.
Лондонгий олимпод ч гэсэн их амжилт гаргах болтугай.

ganga said...

Алт мөнгөн медалийн эзэд маань залууст спортоор хичээллэх урам зориг өгсөн байх аа. Лондонд манайхан бас амжилттай оролцох болтугай.