Saturday, October 11, 2008

Биологийн чиглэлээр АНУ-д судалгаа хийж, боловсрол эзэмших талаар

Биологи, анагаах ухааны судалгаа эрчимтэй урагшилж тэр хэмээр энэ салбарт суралцах ажиллах боломж улам олон болж байгаа юм. Чухам энэ салбарт зүтгэж ажил амьдарлын захад хүрсэн олон хүний нэг нь би билээ. Энэ талаар монголд байгаа залуустаа өөрийн мэдэж буй баримтад тулгуурлаж тодорхой ойлголт өгье гэж саналаа.

АНУ-ын их дээд сургуулиуд болоод анагаахын сургуулиудын олонх нь биологийн салбартаа PhD зэрэг олгох програмтай байдаг. Энэ салбарын програм ихэнх тохиолдолд тэтгэлэгтэй байдгаараа бусад салбараас ялгаатай. Ямар нэг их дээд сургуулийн бакалаврын зэргээс дээш боловсролтой, англи хэлний түвшин тогттох TOEFL тэстэнд тогттоосон түвшнээс дээш оноо авсан, ерөнхий боловсролын түвшин тогтоох GRE шалгалтанд мөн тогтоосон түвшнээс дээш оноо авсан судалгааны ажил хийх сонирхолтой, бас ямар нэг лабораторийн судалгааны туршлагатай байвал бүр сайн хүмүүст ямар нэг сургуулийн PhD програмд хамрагдах боломж бий. Дээрх хоёр шалгалтын тогтоосон түвшинг ихэнх сургуулиуд өөрийн үзэмжээр тогтоосон байдаг. Нэртэй том сургуулиудын босго оноо өндөр харин жижиг сургуулидынх арай доогуур байх жишээтэй. Сургуульд элсэх материал дунд элсэгчийн хувийн захидал (чухам яагаад энэ чиглэлээр суралцах хүсэлтай байгаа болоод зэрэг эзэмшсэний дараа юу хийх бодолтой байгаа зэргийг агуулсан захиа), мөн өмнөх сургууль ажиллаж байсан газрын тодорхойлолт захиа чухал байр суурь эзэлнэ. Энэ хоёр материал тухайн хүний хувийн зан чанарыг илүү тодорхойлдог болохоор тэр байх. Ажилсаг болоод амбицтай хүмүүст америкчууд дуртай байдаг.

АНУ-ын ихэнх сургуулиудад энэ програмын үргэлжлэх хугацаа тухайн хүний ажлын явцаас хамаарч 5-6 жил байдаг. Энэ хугацаанд зэрэг горилогч дор хаяж нэг нийтлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байх ёстой гэсэн нийтлэг дүрэм бас бий. PhD програм дүүргэсний дараа чухам ямар болоод хэдэн нийтлэл хэвлүүлсэн бэ гэдэг тухайн хүнийг ажилд авах гол шалгуур болно. Тийм болохоор PhD програмдаа ажлын сэдэв болоод удирдагчаа зөв сонгох их чухал байдаг. Сүүлийн хэдэн жил информатикийн чиглэлээр дээд сургууль төгсөгчдийг биологийн програмд элсүүлэх сонирхол их болсон нь технологийн хөгжилтэй бас холбоотой юм. Ойрын хэдэн жил програм бичиx болоод том database ашиглан анализ хийх чадвартай хүмүүсийн эрэлт хэрэгцээ улам их нэмэгдэх төлөвтэй байгаа. Ер нь бакалаврын зэргээ өөр мэргэжлээр авсан ч биологийн судалгаанд сонирхолтой гэдгээ харуулж чадсан түүxч, математикч хүмүүс надтай хамт суралцаж байлаа.

Зэрэг хамгаалсаны дараа хүмүүст судалгаа хийх, их дээд сургуульд багшлаx, хувий биотехнологийн компаниудад ажиллах боломж бий. Хувийн байгууллагад ажиллагсдаас бусад тохиолдолд цалин мөнгө тийм өндөр биш боловч өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа улсын ажлын баталгаа эдийн засгийн өсөлт бууралтаас шууд хамаарал байхгүйгээс гадна, дэлхийн олон оронд ажиллах боломж нээгддэг билээ. Нэгэнт шаардлага их байдаг тул судалгаа хийдэг хүмүүст ажлын виз, эсвэл байнга оршин суух зөвшөөрөл бусад мэргэжлийнхнийг бодвол харьцангуй амархан олддог. Жишээ нь, АНУ-д анагаах ухааны салбарт ажиллагсдад ажлын Н1 визний тооны хязгаар хамаардаггүй, тодорхой сэдвээр амжилттай ажиллаж байгаа хүмүүс шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үндэслэлээр ногоон карт хүсэх эрхтэй.

Хэн нэгэнд хэрэг болох болов уу гэж бичив.

14 comments:

Pearle Deppsu said...

Энэ салбар их хүнд болохоор хүмүүс нэг их ордоггүй байх. Манай нэг үеэл уул нь энэ чиглэлээр сурч байсан боловч өөр зүйл судлаад алга болсон л доо.

Гэснээс сая рийдэрээ шалгаж байгаад Ганаа эгчийн блог руу орох гэсэн чинь invited readers only болчиж. Хэрэв Ганаа эгч үүнийг уншвал намайг нэмээрэй гэсэн хэхэ

minii bodol said...

http://minii-bodol.blogspot.com/ shine gertee urij baina.

Tsoomii said...

doctoroo amerikt hamgaalii gej boddog yum heregtei bichleg boljee, bayarlalaa :)

Дeстини said...

Одооны энэ хямрал судалгааны төсөв, санхүүжилтэнд хир нөлөөлөх бол? Наагуур чинь юу гэж ярьж байх шиг байна? Тайм сэтгүүл дээр оюутны зээл энэ хямралд хамгийн түрүүнд өртлөө гэсэн байсан.

A.Амарсайхан said...

АНУ-д ямаачин бэлтгэх чиглэлээр ямар дээд сургууль байна? Аль нь сайн бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Монголын ХААИС-ийн ямаачны анги дүүрээд, аймаар оочертой болчихлоо.

Ах нь ямаачин болж амьжиргаагаа дээшлүүлэх санаатай.

Barimalch said...

Sonirholtoi bichleg baina, ene talaaraa arai delgeruuleed shine oyutnuudad demjleg zorigjuulalt ogoh taliin heden tsuvral niitlel blogtoo oruulval tsoongui shine unshigchid ene blogt nemegdene gej minii merge tologt buuj baina. :D

Barimalch said...

Whoops symbionii talaar jaahan tanin medehuin bichleg oruulval olon hunii nud neegdeh baihaa bi sayhan neg yumnaas harlaa biologi-nanotehnologi rhuu yumuudaa ene ireeduin jinhene sudalgaa uildverlliin salbar baihaa tiimuu.

peakfinder said...

pearle deppsu >> amarhan yum gej baihgui l dee. gehdee technoli hogjson onoo uyed sudalgaa hiih amarhan bolood l baigaa yum. manaid bas suuri biologiin hicheeld ach holbogdol ogdoggui huuhdiin sonirhiol hodolgoj chadahgui baigaad bas baigaa baihaa.
tsoomii >> hereg bolson bol yamai daa :)
дeстини >> tosliin mongo hamgiin turuund bagasah bolov uu. tegeheer ajil oloh jaahan hecuu bolj magadgui. endhiin huvid irakiin dain ehelsenees hoish NIH grantiin tosov ers bagassan. Gehdee bas tom uls bolohoor bur garguund gargaj hayahgui l bolov uu.
a.амарсайхан >> he he manaihan neeree harin yamaanaas tatvar avah baitlaa mongo ogch baidag logikgui yum hiideg uls shuu. odoo tegeed hoorhii nogoo belcheer ene ter suid bolno doo.
barimalch >> tiim sanaa ch ih bainaa. gehdee chuham yamar medeelel iluu heregtei baidag yum bol gej gaihaad l suuj baina.

Anonymous said...

Sain bna uu, bi bas anagaahiin chigleleer surdag yum l da, tgd asuuh zuil bnaa. Europe-iin ornuudad anagaahiin surguuli tugsuhud master-n zeregtei tugsdug, tegvel uuniigee ashiglaad USA-d shuud Ph.D- d apply boloh bolomjtoi yu? esvel umnu ni master degree hamgaalsan baih shaardlagatai yu?

peakfinder said...

Anonymous>> Amerikt PhD surgaltand hamragdahad zaaval Master coltoi baih albagui. Yur n' medical doctor hun zaaval PhD col gehgui postdoctoral tuvshind sudalgaa hiij boldog yum baina lee. Amjilt huseye.

Anonymous said...

Aan za bayarlalaa, ene taliin yumnaas asuuj sonirhohoor zuil bval asuuj baiy, bno biz dee. : ) Tand ch bas amjilt husey.

Anonymous said...

манай мэргэжлийн хүн юм аа даа... Сонирхолтой блог байна, хааяа минийхээр орж байгаарай! Ажлын амжилт! http://biochemiker.blog.banjig.net/

Anonymous said...

Нэг салбарын хүмүүс бололтой, хэрэгтэй мэдээлэл байна. би солонгост анагаахын чиглэлээр мастерт сурч байгаа, цаашидын зорилго бол наана чинь яваад л байна хэхэ, зөндөө хэрэгтэй мэдээлэл оруулж байгаарай

peakfinder said...

Anonymous >> Tanaihaar orson. Taniliindaa orson met sanagdav. Mergejlteigee holbooti medeeg mongol helnee ayataiha buulgaad baigaa chin' taalagdsan shuu. Amjilt huseye.
Anonymous >> Bayarlalaa.