Saturday, November 1, 2008

Шинэ ба хуучны зааг

Хоёр ажлын зааг гээч хэцүү эд байдаг бололтой. Манайх гэдэг айл нүүж суух гээд аж ахуйн олон асуудал шийдэх гэтэл шинэ хуучин хоёр дарга хоёулаа зэрэг зэрэг юм нэхээд байвал яахав. Хуучин даргын хувьд бол ойлгомжтой намайгаа явахаас өмнө хийж байсан болоод хийж байгаа ажлаа дуусгаж авах гээд өдөр бүр өсгий дараастай за юу болж байна гэсэн асуулт хагас цаг тутамд тавиад л. Шинэ дарга болохоор шинэ ажлынхаа талаар ийм юм уншиж бай, ийм юм олоод мэдээд ийм төсөл бичээдэх гээд тушаал хүсэлт аль нь мэдэгдэхгүй эмайл бичээстэй. Гэтэл би гэдэг хүн ганцаараа, виз, нүүдэл суудал, онгоцны билет, бичиг баримт гээд яах аргагүй хэрэгтэй юмаа бэлдмээр байдаг. Очоод орох байр сууцны байрлал, гайгүй сургууль хаагуур байна гэж тагнаастай. Болдог бол биеэ гурав хуваачихмаар өдрүүд үргэлжилж байх шив.

Болсон болоогүй авах хэцүү хаях хэцүү хэдэн новшоо яадаг юм билээ гээд толгойтой үсээ цайлгах шахуу юм болов. Эрх биш долоон жил амьдарсан айлд олон юм цуглах юмаа. Хэрэгтэй хэрэггүй ном, хүүхдийн тоглоом, хувцас хунар гээд юу эс байхав. Нэг бүрээр бодохоор тийм их үнэтэй цайтай юм алга боловч хагацаж боломгүй зүйл олон цуглажээ. Жигнүүр, хайртай тогоо, хайруулын таваг, хар хүний бэлэглэсэн хэдэн таваг, гурилын мод, элдүүр, хайртай заазуур гээд наад зах нь. За яахав бүгдийг нь ачаад явъя гэхээр үнэ өртөг нь дийлдэхгүй шинжтэй. Хэд хэдэн хувилбараар ангилж нэг үзэв, бас нэг л болохгүй шинжтэй. Орондоо ороод санаандаа хэдэн новшоо хэдэн янзаар хайрцаглаж үзнэ. Яршиг хаячихъя гэсэн чинь амьдарлынхаа нэг хэсгийг тасдаад хаях гээд байгаа юм шиг оргиод болдоггүй. Уг нь бол орлуулж болдоггүй юм гэж байдаггүйсэн. Дээр анх америкт ирээд хүмүүсийн их новш цуглуулдагийг гайхсан тухайгаа бичиж байсан өөрөө бас тэдний өрөөсөн дугуй болоод орхив уу даа энэ чинь.

Хэдий эндээс явахын хүслэн болж үглэн дуулж байсан хэрнээ яг явахаа болсон бас эвгүй юмаа. Сурсан дассан газраасаа явна гэдэг нас ахих тусам хэцүү болдог бололтой. Долоон жилийн хугацаанд олон ч хүнтэй танилцаж, ойр дотно орж гардаг болсон байх юм. Өглөө бүр охиныг минь инээмсэглэн угтдаг асрагч бүсгүй, зовлон жаргалаа хуваалцаж ижил дасал болсон ажлын маань хэд, сайхан зантай хүүхдүүдийн маань эмч, тогтмол ирсэнгүй гэж банга хүртээх орос шүдний эмч, хүүгийн маань ганц найз горзгор бор энэтхэг хүү, хүүхдүүдээ хамт гадаалуулдаг олон орны бүсгүйчүүд гээд үгүйлэгдэх хүмүүс олон болжээ. Охин маань өөрөө сайн ухаарахгүй ч төрсөн гэрээсээ явах гэж байдаг. Дараа том болсон хойноо би Бронксын уугуул гэж ярихад нь гайхах хүн олон гарах байх даа.

За тэгээд шинэ хуучны зааг дээр иймэрхүү сэтгэл хөдөлгөж бас үймүүлсэн олон бодол толгойд эргэлдэх юм даа.

13 comments:

A.Амарсайхан said...

Пөөх нөгөө алдартай "Загалмайлсан эцэг"-ийн Бронкс уу? Клеменцо нь билүү аль нь Бронксоос хамгаалагч нартайгаа ирээд байдаг билээ дээ?

Нээрээ оюутан байхдаа л энэ номыг сонирхон уншиж байсан. Олон жил өнгөрчээ.

Шинэ газарт та бүхнийг аз жаргал, инээд хөөр угтах болтугай.

Tsatsral said...

Yostoi hetsuudej baigaam baina daa, za za ard n garchihval tegeed saihan bolno gej uurtuu uram zorig uguurei. :-)

Tsatsral said...

Yostoi hetsuudej baigaan baina daa, uuniig unguruuchihvul saihan bolno gej uuriiguu zorigjuulaarai.

Anonymous said...

Хааяадаа нэг нүүж байх сайн байдаг юм гэсэн.Шинэ хуучин ажил ч яахав, ямар ч хүн амжуулаад байдаг юм билээ. Та ч гэсэн амжуулж чадна байх. Харин тэр новшнууд жоохон хэцүү дээ.Би бол гайхаж гайхаж, эргэлзэж эргэлзэж нэг шийдээд бүгдийг нь хаячихдаг юм,хих. Сүүлд нь бодоод үзэхэд бараг тэр нь зөв болсон байдаг

Anonymous said...

Change is good and even better when you're doing it with your loved ones. I think that we as Mongols, like the freedom of movement and travel, so I wish you the best in your new place!

БЭ said...

хэхэ би бол яаж ийж байгаад чирээд л яв гэж хэлмээр байна, шинэ газар бүх юмыг ахиад л шинээр авах хэрэг гарна шүү дээ, аягүй бол ачуулах зардалаас илүү болох ч юм билүү.
нээрэн оны заагаар бид хэд лондон орох төлөвлөгөөтэй байгаа шүү, ойрхон бол уулзанаа ккк

Anonymous said...

Iimerhuu yumnuud haaya tulgarhaar ovoo zohion baiguulaltiin natural chadvariig saijruuldag ih sain l daa. Bas l sonin adal yavdal.

Barimalch

peakfinder said...

a.амарсайхан >> Ai daa yag ter chin' mon. Taaruuhan l nertei gazar daa hoorhii gehdee baigaa gazraa hamaagui muulj boldoggui yum genelee.
tsatsral>> bayarlalaa.
муланка>> ug n' tegej boddog bailaa. nas yavaad ireheer suurin amidral ooriin erhgui uguilegdeh yumaa.
vitasmongolia>> thanks
болжгоно>> onii zaagaar bol oor gazar baij taarah yum baina. gehdee oirtoj ochij baigaa yum baina uulzah odor taarna gej naidaad baigaa shuu.
barimalch >> tiim ch yum uu. ugaasaa zohion baiguulalt muutai ail bolohoor ingej sandraad baih shig bainaa. zarim humuus ch tuurtehgui saihan garaad ogoh yum, ataarhmaar ch yum shig.

Anonymous said...

Nuuj suuna gedeg chin nas ahih tusam hetsuu gedeg chin yag unen yum bainaa. Anh USA-d ireed neg gazraas nogoo gazar luu nuuhed yamar ch asuudalgui shuud l nuuchihdeg blaa. Odoo bol buh yumiig n uridchilaj sudlaal, tosoolj bodool, yun oor state biatugai baigaa hot dotroo nuuhed hurtel hetsuu sanagddag bolson bainaa.
Tsugluulsan geriin heregseleliin huvid "garage sale" hiij bolohgui yu?
Moving sale geel end haaya boloh yumaa, teren shig.
Good luck.

Дeстини said...

Шинэ дарга нилээн ажил хэрэгч, шахуу бололтой. Ер нь ажил эхлээгүй байхад ажлаар дарах нь буруу биш ч гэсэн өөрийн зах хязгаарыг мэдүүлэхийн тулд хааяа бас учир шалтгаанаа зөв тоочиход ойлгох байх. Уг нь чи бас явахаасаа өмнө жаахан амармаар байдаг. Сэтгэлд маш ойрхон зүйлсээ яаж ийгээд баглаад ачуулж орхи. Бусдыг нь бол би ойр зуурын зүйлс авч зарж, орлогыг нь эмнэлэгт тушаадаг дэлгүүрт буян болог гээд аваачаад өгсөн юм байна, нэг удаа. Жаахан зоригтой, шаламгай хөдлөхгүй бол иймэрхүү зүйлс цаг барахаас гадна, сэтгэл санаа их ядраагаад байх шиг байдаг. За good luck.

Anonymous said...

Yund europ yavna ve? Endee l baij baihgui, dassan gazriin daavuu zuulun gej. iluu yum helsen bol sorry shuu... zugeer chinii blogiig unshaad bhad chi uul ni end l baij baimaar hun yum shig sanagdsan yum.

Anonymous said...

peak - chamd bolon tanai ger buld amjilt husye !! shine gazart ochood amidralaa ehluulehed mash hetsuug sain oilgoj baina, shine ajliin gazar ochood ooriigoo chadavhitai mergejilten gedgiig uzuuulj batlahad bas zondoo hodolmor shaardana, gehdee peaky amjiltand hurne gedegt nano hemjeegeer ch ergelzehgui bn :) :)

good luck !

clouds

ZAYA said...

Шинэ дарга юун ч яаруу юм билээ дээ.
Шинэ газартаа хурдан идээшээрэй.
Амжилт хүсье.