Tuesday, November 18, 2008
Шинэ лого
Хуучин лого
Шинэ лого (уг нь цэнхэр өнгөтэй юмсан энд улаан өнгөтэй буугаад ер болохгүй юмаа)
Манай сургууль лого эмблэм солих баяр хийвээ. Нүдэнд дасал болсон өвгөн эрдэмтний танил царайг дугуйрсан шат шиг харагдах ДНХ молекулын дүрсээр сольсон нь тиймхэн санагдсан ч энд тэнд хүний дүрстэй эмблэм буулгаж хэвлэх түвэгтэй байдаг гэсэн зөвтгөл сонсогдоно. Нэг их сүртэй баяр ёслол хийнэ гэж санаанд ч ороогүй байтал хэдэн өдрийн турш сургуулийн ойр орчинг цэвэрлэж будаж засаад, шинэ танилцуулганы зураг авч байна энэ тэр гээд баахан бужигнасан юм.
Ёслолын ажиллагаанд ажлынхаа энэтхэг, япон хоёр хүүхэнтэй хоцроод очвол чухал улсууд нь үгээ хэлээд дууссан бололтой харин амьд хөгжимтэй сургуулийн цэнгээнт бүжгийн клубын оюутнууд бүжиглэж харагдав. Оюутны хооллох танхимыг их л хөрөнгө зарсан байдалтай чимэглэж, тэр том танхимын хана тойроод зассан ширээнүүдээр олон газрын хоол унд, жимс чихэр, дарс ундаагаар орж гарсан улсыг дайлж байна. Бид гурав ч яахав дуртай юм болохоороо sushi хийж буй ширээний ойр тухалж бүжиглэж буй улсыг харж зогсов. Тэр дунд өндөр туранхай, зузаан нүдний шилтэй, тавь гарсан орой дээрээсээ халцарч яваа статистикийн багш маань их л идэвхтэй бүжиглэж байгаа нь нүдэнд тусав. Манай энэтхэг хүүхэн бид хоёр хоёулаа түүний уйтгартай нэг хэмийн лецкэнд сууж байсны хувьд хөөх ийм бүжигчин гэж хэлэх аргагүй хүн дээ гэлцээд гайхан зогстол, хажууд зогссон япон хүүхэн маань бид хоёрт "та хоёр амаа" гэхэд нь сэхээ авч хоёулаа амаа ангайн гайхаж зогссоноо ухаарч бөөн инээдэм болов. Ер нь өдөр тутам ажлын шугамаар уулзаж явсан улс баяр хөөр болоод дуу бүжиг болж байгааг харахад бас сонин байлаа.
Тэндээс гарахад хүн бүрт ууттай бэлэг тарааж байна. Шинэ логотой футболка, малгай, тэмдэглэлийн дэвтэр гээд бас бус зүйл хийж. Шинэчилж хэвлэсэн сургуулийн танилцуулгад манай лабораторийн хоёр гурван хүмүүсийн гоё зураг орсон нь дурсгалтай санагдав. Гараад явсан тэр хавиар дүүрэн ижил уут барьсан хүмүүс. Яагаад ч юм сургуульд байхдаа шинэ жилийн тоглолт тараад явахад хүүхэд бүр ижил ууттай бэлэг бариад явдаг байсан санаанд оров.
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
hehe eruu n gazart unah gej baisan baina shd, ingeeed bodhoor huniig gadnaas n dugnej ogt bolohgui l baidag yum daa te, manai neg tanil bas sayhan hurim hiigeed manai surguuliin hamag porf doktoruud ochison baisan, tegsen bujigleh bolood humuusiig harsan chin onoo heden tsal buural tolgoitoi humuus chin zaluus aytai l hongon shingen bujij baisan. hehe
Logo solih tom arga hemjee yum shig bilee. LG huuchin logogoo solihod dasmaargui sanagdaj baisan, odoo huuchni ni martchihaj. Bujij surahgui baisaar nasan uud boloh ni ee, he he
Logo solih tom arga hemjee yum shig bilee. LG huuchin logogoo solihod dasmaargui sanagdaj baisan, odoo huuchni ni martchihaj. Bujij surahgui baisaar nasan uud boloh ni ee, he he
Чиний блог ямар ид шидтэй юм бэ? Хөхийг улаан болгож орхидог.
Манай хуучин ажиллаж байсан газар, ажлын дотоод сонин гаргах болж нэр санаачлах уралдаан зарласан, би шагналыг нь хүүхдэддээ аваад өгчих санаатай их удаан нэр бодсон юм, гэхдээ нэрээ цүнхэндээ хийж явсаар хугацаанаас хоцроож орхисон байсан. Шинэ сонин нөгөө миний олсон нэртэй адил гараад ирсэн байсанд би өөрийнхөө арчаагүйг дуудаад өнгөрч билээ.
Hmm minii us yag iimerhuu bolson zasuulhaas. he he
Post a Comment