Thursday, April 16, 2009

Хассан жингээ барих яагаад хэцүү вэ?


Яг ийм нэртэй лекц Колумбийн их сургуулийн профессор Розэнбаум манай хүрээлэнд уншив. Орчин үед энэ асуулт насанд хүрсэн ихэнх хүмүүсийн толгойны өвчин болсон гэвэл хилсдэхгүй байхаа. Би гэдэг хүн ажлын сэдэвт маань хамаагүй ч гэсэн сониуч зандаа хөтлөгдөн хэрэг болгон очиж суусан хэрэг. Явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэд хэдэн сонирхолтой зүйл олж мэдсэнээ энд буулгая.

Энэ хүний судалгаа удаан хугацааны турш тарган туранхай олон янзын сайн дурынхныг 5 сар орчим эмнэлэгт хэвтүүлэн илчлэг, бүтцийг нарийн тохируулсан шингэн хоолоор хооллож, биохими, физиологи, болоод мэдрэлийн олон шинжилгээ авч үр дүнг харьцуулжээ. Ингээд профессорын ярьсаныг цомхотговол угаасаа хүний бие жин нэмэхэд тун дуртай энэ нь байгалийн шалгаралтай холбоотой гэнэ. Эрт дээр үед илчлэгээ нөөцөлж өөх болгож чадсан нь хоол хүнсний хомсдолын үед амьд гарч, үр төлөө үлдээх чадвартай байж. Цаашлаад эмэгтэйчүүд мөн нөөцөлсөн илчлэгээрээ үр хүүхдээ тэжээнэ. Хоол хүн ховордох үед тарган эмэгтэйчүүд жирэмсэн болох чадвар багатай учраас энергиэ өөрөө амь гарахад зориулна гэх мэт. Энэ утгаар туранхай байх нь ашиггүй байжээ. Бидний физиологи насанд хүрсэн амьдарлынхаа жил тутамд хагас кило жин нэмэхээр зохицсон байдаг. Мэдээж тэр үед хүмүүсийн наслалт богино байсан учраас өнөө үе шиг сөрөг нөлөө мэдэгддэггүй байж л дээ.

Цаашлаад ямар нэг аргаар жин хассан хүмүүсийн ихнэх нь 1-2 жилийн дотор хассан жингээ буцаагаад нэмчихдэг. Ингэж нэмсэн улсыг тэвчээр хатуужилгүй гээд өнгөц дүгнэх нь их бий. Тэгвэл жин хасах явц нь өөрөө хүний бодисын солилцоо болоод физиологид эргэж буцахааргүй өөрчлөлт оруулдаг нь буцаад жин нэмэхтэй тун их хамааралтай гэнэ. Хэргийн эзэн нь лэптин хэмээх жижиг уураг аж. Энэ уураг хүний биед энергийн зарцуулалт болоод хоолны дуршил зохицуулдаг. Өөрөөр хэлбэл цадлаа гэсэн мэдээллийг тархинд дамжуулдаг байна. Жин хасах явцад лэптиний түвшин огцом буурдаг бөгөөд жин хассанаас хойно удаан хугацааны турш энэ уургийн төвшин нэмэгдэггүй бөгөөд энэ нь жингээ барихад хамгийн том саад болдог. Иймээс жингээ хассан хүмүүс бусадтай харьцуулахад их иддэг нь цадлаа гэсэн дохиолол тун хожуу тархинд ирдэгтэй холбоотой гэнэ. Тиймээс хассан жингээ барихын тулд жин хасах оролдлого хийгээгүй хүмүүсээс бага идэж, бас илүү идэвхтэй хөдөлгөөнтэй байж амжилтанд хүрэх нь.

Энэхүү лекц тун сонирхолтой санагдсан тул олж мэдсэнээ чадах чинээгээрээ орчуулж хялбарчилж тавив. Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэ сайтаас уншаарай (http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18568078?ordinalpos=9&itool=EntrezSystem2.PEntrez.Pubmed.Pubmed_ResultsPanel.Pubmed_DefaultReportPanel.Pubmed_RVDocSum).

6 comments:

A.Амарсайхан said...

Олгой авдаг шиг, тэр лээптээн гээчийг суга татчих хэрэгтэй юм байна.

Tsatsral said...

Za yostoi medmeer yum baina geech. Tarhind medeelel irehees umnu idehee bolih heregtei yum baina, mun uu? :-)

Anonymous said...

Ene er ni unenii xuvitai l yum, bi bas jingee xasaad odoo jingee barix gej ix xicheej baina, neeree l xool idex dur iluu ix bolood baigaa yumaa bas ix idemeer sanagdaad.

Дамдаа said...

Энийг гөүгөү-н Дондогмаа уншдаг ч болоосой доо хөөрхий. Энэ ёстой яаааааг үнэн, турахын тулд хүн ер өлсөж болдоггүй юм.

peakfinder said...

A.Амарсайхан >> Ugui harin ter leptin geechiig nemj ogmoor baigaa yum l daa.
Tsatsral >> Ih cadahaasaa omno idehee boli gedeg l unen zovlogoo yum shig sanagdaad baigaa sh dee.
Anonymous >> Harin tiim, bodisiin solilcoo, fyziologi oorchlogdchihoor iluu ih ideh geed baidag bolchihdog gene shuu.
Дамдаа >> Ter unen shuu.

Unknown said...

Хүний биед байдаг тэр идэх хүсэл өдөөгч липтэнийг чинь бид өөрсдөө хоолоороо зохицуулж байдаг гэж сонсон юм байна. Тэрнээс оргүй байхгүй болгоно гэсэн юм байхгүй. Учир нь цагаан гурилан бүтээгдэхүүнээ хар гурил,цагаан будааг гурвалжин будаагаар солих гэх мэтээр хоолоо өөрчлөх ёстой юм байналээ