Saturday, April 18, 2009

Бямбын өглөө

Бямба гаригийн өглөө цайгаа уучихаад охиноо дагуулаад ойрхон байдаг хүүхдийн тоглоомын талбайг зүглэвээ. Ховорхон таардаг нартай өдрийг ашиглаад авъя гэж яарсан хэрэг. Талбай уг нь манайхаас тавиад метрийн зайтай ч шууд яваад очиж болохгүй хашаа барьчихсан болохоор тойрж явсаар арваад минут алхдаг юм. Охин маань ч замдаа мэддэг хэлнүүдээ холиод заримдаа ойлгогдох заримдаа ойлгогдохүй юм зогсоо зайгүй шулганасаар талбайд ирэв. Тоглоомын талбай уужуу сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байрладаг. Олон янзын авирдаг, савладаг, эргэдэг олон тоглоом бас гайгүй зассан газрын теннисны талбайтай цэмцгэр сайхан газар л даа. Зассан зүлгэн дээр жижиг том хүүхдүүд нийлэн хөл бөмбөг өшиглөнө. Хэдэн нохой шавиагаа ханатал гүйж нар нь гарч байгаа бололтой харагдана. Шувуу жиргээд нар ээгээд ямар сайхан өглөө байваа. Голдуу бүрхэг байж бороо их ордог газар ингээд сайхан өдөр болохоор диваажинд ирчихсэн юм шиг санагдах нь бий.
Охин бөмбөг харангуутаа би бас бөмбөгөөр тоглодог гэж сандаргав. Өдрийн хоолны дараа бөмбөгөө авчиръя. Чи одоо тоглоомын талбай дээрээ тоглочих гэвэл тэгэсгээд арганд орлоо. Савлуур, гулсуур, авирдаг олс энэ тэрээр ээлжлэн тоглож байтал гурван залуу гартаа нэг нэг лаазтай юм барьчихсан гуйвж дайвсаар тоглоомын талбайд орж ирсэн нь авцалдаагүй хачин харагдав. Нэг нь бүр хөл дээрээ тогтохгүй шахам, тэгэснээ хоорондоо зүүн европын славян хэлээр чангаар ярилцаж байгаад талбайн захын өвсөн дээр тухлан сууж харагдана. Надад ийм улс тоглож байгаа хүүхдүүдтэй дэндүү ойр байх таатай санагдсангүй, эргэн тойрноо ажвал тэрүүгээр тоглож байгаа хүүхдүүдийн эцэг эх ер тоосон шинжгүй. Ийм эрт ингэж согтсон улс хаа ч элбэг харагддаггүй болохоор тэгсэн болов уу. Нөгөө талаар ингэж гоё тохижуулсан талбайгаар үе үе пивоны лааз элдэв хог хөглөрч харагдах нь бий. Иймэрхүү улс цугларч хог тарьдаг байх нь. Хаа газар ийм бусдын тав тух болоод хөдөлмөрийг үнэлдэггүй улс байх юмаа.
Тэгээд хэрвээ Нью Иоркийн аль нэг хүн хүүхэд олон цугласан газар иймэрхүү хүмүүс таарсан бол яах бол гэж бодож үзэв. Америкт гудамж талбай олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Кино шийн дээр ч гардаг даа, ууж байгаа улс шил лаазаа бор уутанд хийгээд барьчихсан байдаг. Нөгөө талаар өөрсдөө хүүхэд дагуулаагүй байж тоглоомын талбайгаар эргэлдэж байгаа насанд хүрсэн эрэгтэй хүнийн их сэжиг бүхий харж, тэр хавийн ээж нар жигтэйхэн хянамгай болчихдог юм. Зарим бүр очоод янз бүрээр шалгаагаад амжчихсан байгаа. Том газар олон янзын юм тохиолддог болохоор хүмүүс илүү хянуур байдаг байх л даа. Харин эндхийнхэн их тайван улс юм, тайван газрын шинж юм уу гэж бодов.

7 comments:

A.Амарсайхан said...

Ээ дээ энэ слава ах нар уу. Хөл бөмбөг үзэх гэж очсон "өвдөгч" нар байх аа даа.

Tsatsral said...

End neg aytaihan toglochih ch gazar baidgui yum aygui sonin. Mongol chini uul n "Zaluuchuudiin, huuhdiin oron" gedeg biz dee?

Дамдаа said...

Лондонг их гоё гэх юм билээ. Нэг нартай өдөр л зугаална даа гэж мөрөөдөөд авая байз.

болжгоно said...

хэлээд юу гэхэв. үе үе эвгүй эвгүй хүмүүс хүүхдийн тоглоомын талбай дээр оччихоод, сандал дээр суугаад хүүхдүүд рүү хараад суугаад байхаар их эвгүй санагддаг юм билээ. элдэв юм сонсогддогийг ч хэлхүү, тиймэрхүү хүмүүсийг яалт ч үгүй энгийн нүдээр харж чаддаггүй юм билээ.

Б.Номинчимэд said...

õàé, Ïèéê ýý. Ãýíýòõýí çî÷èëñîíä, áàÿðëàëàà. Ãýíýòõýí çî÷èëæ áóéäàà ñîððè. Øèíý ãàçàð õýð äàñàæ áàéíà äàà. Òàíàéõûã í¿¿ñýí ãýæ ñîíññîí. Äàñàõàä áàñ àìàð áèø áàéõ äàà. Ñîíèíîîñ áè Âàøèíãòîíûã ºíãºðäºã øºíº íýýã èõ ç¿¿äýëäýã ãýíý. Òýíä èõ äàññàíûõ þì áîëîâ óó. Ñàéõàí áàéñàí ø¿¿. ßëàíãóÿà Àëåêñàíäðèà, Áºðêèéí íàìàð óó.

Б.Номинчимэд said...

хай, Пийк ээ. Гэнэтхэн зочилсонд, баярлалаа. Гэнэтхэн зочилж буйдаа сорри. Шинэ газар хэр дасаж байна даа. Танайхыг нүүсэн гэж сонссон. Дасахад бас амар биш байх даа. Сониноос би Вашингтоныг өнгөрдөг шөнө нээг их зүүдэлдэг гэнэ. Тэнд их дассаных юм болов уу. Сайхан байсан шүү. Ялангуяа Александриа, Бөркийн намар уу.

Anonymous said...

Angliin huvid anu-aas gemt hereg buudaltsaan arai baga bolhooroo humuus n arai taivan. Mongold chine huuhduud gadaa garaad shoroon tsarailaad yun gert hashigdah gadaa togloj ongoroodog getel baruunii ulsuudad ihenhdee yalanguya jijig huuhduudiig tom hun dagaj gardgaaraa bas taivan bus gedgee haruuldag.

Sayhan anglid G20-iin tsuglaan deer tsagdaa nar hun tulhej unagasan bichlegiin commentsiig uzsen chine neg amerik hun "angliin tsagdaa ovoo hunleg unasan hunii zoddoggui harin anu-d bol iimerhuu gazar unagachaad tsagdaa nar tal talaas zodoj tsahilgaanaar tsohiulj jijighen tamalj baigaad gavaldag" gej baisan teheer anu-as anglid ochihod iimerhuu maygiin shiruunees zoolon orchingiin soyliin shokond orno baih. :D
Barimalch