Wednesday, April 22, 2009

Earth day-2


Өнөөдөр Earth Day. Эх дэлхий байгал орчноо хамгаалахын чухлыг сануулах өдөр. Ноднин энэ өдөр гялгар уутны талаар бичлэг оруулж байлаа. Нэг жилийн дараа эргээд харахад гялгар уут хэрэглэхээс аль болох татгалзаж сурч байнаа. Энэ удаад хүний санаанд тэр бүр ороод байхгүй аргаар байгал орчноо хэрхэн хамгаалж болох талаар сонин хэвлэлээс харсанаа эвлүүлж оруулъя.
1. Англид ирээд авсан анхны сонин дээр нэг гэр бүл хоёроос илүү хүүхэдтэй байх нь эх дэлхийгээ санаатайгаар хордуулж буй хэрэг гэсэн утгатай нийтлэл уншаад мэл гайхаж билээ. Ухаандаа нэг хүний бий болгох нүүрстөрөгчийн ислийг гэр бүлийн гишүүний тоогоор үржүүлээд ийм санаанд хүрсэн бололтой. Энэ үзлийг шүүмжлэгчид болохоор олон хүүхэдтэй айлууд харин ч алив юманд ариг гамтай ханддаг болохоор ийм харьцуулалт хийх нь тэнэг хэрэг гэж хариу барьсан санагдана. Ер нь ямар ч хүн гэр бүл төлөвлөхдөө хүүхдийн тоо нүүрсxүчлийн хийг хамааруулж тооцоолдоггүй байх.
2. Сүүлийн үед хэт таргалалт орчин тойронд халтай нөлөө үзүүлнэ гэх нийтлэлүүд элбэг үзэгдэх болжээ. Хэт таргалах илүү хүнс, илүү энерги хэрэглэхийн эх үүсвэр. Түүнээс гадна тарган хүмүүсийг зөөхөд тээврийн хэрэгсэл илүү шатахуун хэрэглэнэ. Цаашилбал хэт тарган хүмүүс элдэв ужиг өвчинд нэрвэгдэх магадлал өндөр. Тэр хэмжээгээрээ эм илүү хэрэглэнэ. Эм эмчилгээнд мөн л энерги илүү зарцуулагдана гэжээ. Бодоход илүүдэхгүй л асуудал. Ядаж л хэт таргалаад өөрөө алхаж чадахгүй цахилгаан тэргэнцэр хэрэглэдэг нь наад захын жишээ. Жингээ хасах гэсэн хүмүүст бас нэг шалтгаан гаргаж өгч байгаа нь зүгээр ч юм шиг.
3. Бидний хэрэглэх хоол хүнсний төрөл бас л байгал орчинд үзүүлэх нөлөөгөөрөө янз бүр. Жишээ нь 1 кг үхрийн мах бий болохдоо 15 кг нүүрстөрөгчийн исэл ялгаруулдаг бол, гахайн мах 10 кг орчим, тахиан мах 1 кг ийг ялгаруулдаг гэнэ. Тэгэхээр аль болох орчин тойронд бага нөлөө үзүүлэх хүнс сонгох нь зүйтэй маягийн зөвлөмж харагдсан юм байна.
Энэ мэтээр хүний байгалд үзүүлэх нөлөөг бага гэлтгүй судалж нийтэд мэдээлж байгаа нь сайн хэрэг. Харин мэдээлэл авсан улс амьдралын хэв маягаа өөрчлөхөд хэр хугацаа ордог бол?

5 comments:

TaTaHHuCH said...

oo ok.
saihan l setguuliin bna,cover ni hurtel interesting :P

harin amidraliin hev maygiig oor orchind oorchilj chadsanda :D, tevcheerees hamaarah bh

A.Амарсайхан said...

Би цагаан хоол идээд 4 хонож байна. Байгаль хамгаалахад хувь нэмэр оруулж л байгаа. Элгээ цэвэрлэнэ дээ

Damdaa said...

Бас энэ хорвоо ертөнцийн эрчүүд хоорондоо бага дайсагналцаж, пуужин зэвсэгээ бие биенийхээ дээгүүр бага харвадаг болбол тийм ээ. Яаж ийж байгаад л дэлбэрэлт, нэфтийн цоног хоолой шатаад байх болтой юм аа.

Anonymous said...

Mongolchuud suuliin uyed het targalaad haa saigui buduun hun haragdah bolsnoos gadaadiinhnii hajuud ugaasaa nuudelchinii maygaar hemjeetei iddeg mash normalnii biyetei baidag baih. Gerliin huvid pc bainga asaadgaas busad tal deer dajgui 50% gerel hemnej baigaa shuu nogoo oroogdmol maygiin mini odriin gerleer.

Barimalch

Arsun said...

1-мэл гайхав.