Sunday, November 8, 2009
Цэцэгчин бүсгүй
Манай ажил том эмнэлэгийн түргэн тусламжийн тасагтай залгаа. Ажилдаа ирж буцахдаа заавал тэдний үүдээр өнгөрнө. Хүмүүний амьдарлын эрээн бараан хойно есөн шидийн хүн үзэгдэнэ. Тэр нэг өдөр бүрий болсон хойно гэрийн зүг алхаж явахад гудамжны ёлтгор гэрлийн доохно нэг тийм дэгжин бүсгүй харсан юм. Зэгзгэр өндөр түүний урт цайвар үс цагаан шаргал пальтоны мөрөн дээр асгараад нэг л донжтой. Тэр хөлдөө жийсэн өндөр өсгийт гутлынхаа өсгий дээр эргэлдэнхэн хэн нэгнийг хүлээж буй бололтой. Харин гартаа дунд зэргийн хэмжээтэй час улаан өнгөтэй цэцэг усалдаг данх барьсан нь нүдэнд торох нь тэр. Хаа нэгтээ худалдаж авсан ч байж болох гэж бодсоор ойрхон зөрвөл тэр нь данх биш харин данхны хэлбэртэй цүнх байж таарав. Хүмүүсийн сонирхолоо гэж...
Labels:
Таталбар
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Хүн бүхэн эргэж харах нь байна ш дээ. Сайн бодож хийлгэсэн эд байна
Хэхэ, данх
Peak, Jinhene donjtoi zuil edlehiig husdeg hun uu dee?
Донжийг нь тохируулаад байдаг хүмүүст юу ч донжтой харагддаг шүү. тээ.
A.Амарсайхан>> Тийм ч юм уу? Би болохоор цэцэг услах дуртай хүн байна гэж бодсон ш дээ.
Arsun>>Харин тийм данх байхаараа яхав дээ гэсэн..
Дeстини, ZAYA >>Надад бол жаахан авцалдаагүй санагдсан. Магадгүй би гэдэг хүн явцуу бодсон байж болох ..
Post a Comment