Monday, October 4, 2010

Хуруу шилний хүүхдүүдийн эцэг


Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобэлийн шагналын эзнээр анх хуруу шилэнд хөврөл бий болгосон английн эрдэмтэн Робэрт Эдуардс тодорлоо. Тухайн үедээ ялангуяа сүм хийдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байсан аргаар бий болсон 4 сая хүн өдгөө манай дэлхийд аж төрж буй гэнэ. Тэрбээр үргүйдлийг эмчлэх зорилгоор 1950 онд мэрэгч амьтадын өндгөн эс болоод эр бэлгийн эсийг биенээс гадуур нийлүүлж хөврөл бий болгох туршилт амжилттай хийгээд, улмаар 30 жилийн дараа 1978 онд хүний үр тогтоох туршилт амжилттай болж хуруу шилний анхны хүүхэд Луйза төржээ. Тухайн үед олон нийтийн зүгээс төдийгүй, Их Британий шинжлэх ухааны байгууллагууд ч үл итгэх байдлаар хандаж байсан нь түүнийг хувийн байгууллагад ажиллахад хүргэсэн гэдэг. Өдгөө түүний нээсэн арга улам боловсронгуй болж үрийн заяа хүссэн сая сая эцэг эхчүүдийн мөрөөдлийг биелүүлж байгаа билээ.
Алфрэд Нобэл гэрээслэлдээ уг шагналыг шинэ нээлтэнд зориулахыг хичээнгүйлэн заасан гэдэг, харин өнөөгийн судлаачдын хувьд Нобэлийн шагнал олгох комисс энэ бууралд шагналыг нь өгөхгүй яагаад ингэж удав гэсэн асуулт сонин байна. Эдуардсын хамтран зүтгэгч, шагналыг хамтран хүртэх байсан Стивэн Стэптө таалал төгсчихсөн юм байна. Наян тавтай өвгөн эрдэмтний бие чилээрхүү сурвалжлага өгөх тэнхээгүй байгаа гэнэ. Шагнал нүдээ олсон хэдий ч арай л хоцорчихов уу.

5 comments:

Дeстини said...

Монголд бас хуруу шилний хүү бүтээх болжээ. Ердөө л 5 сая төг гэж байгаа юм даа!

Oogiinoo said...

Шинжлэх ухаан гэж гайхамшигтай. Түүнийг бодож хийж байгаа эрдэмтэд үнэхээр бахдамаар бас "аймшигтай" ...

Anonymous said...

Za odoo haa negtee clonedchihson huuhed baij l baigaa hiisen erdemted n aigaad delgehgui baigaa bolhoos. Gol n Nobeliin shagnal chine yum n buteegdeed amidrald ach tusaa hurgeed 20-30 jil bolsonii daraa ogohgui bol nogoo DST biluu hort bodisiig neesen erdemten Nobel avchihsan chine daraa n ter bodis n baigaliig suitgeed evgui asuudal uusgesen baihaa.

Barimalch

ZAYA said...

Сонин юм шүү, нүдээ олсон шагнал байна.
Дам дамаа таньдаг гэр бүлийн хоёр Солонгост хийлгээд эхнэр төрсөн гэж сонсоод мэл гайхаж ангайсан шүү дээ.

peakfinder said...

Дeстини>> Өө тийм үү, дээхнэ сонсож байснаас нягталж сураагүй юм байна.
Oogiinoo>>Тэр яах аргагүй үнэн шүү.
Barimalch>> Тэр ч арай болоогүй байхаа. Технологи нь болсон ч шийдээгүй олон асуудал бий.
Харин энэ тохиолдолд яах аргагүй л хоцорчиxсон юм шиг санагдаад байгаа юм.
ZAYA >> Тэгэлгүй яахав, амжиттай туршигдаад бараг л хэрэгцээ болчихсон технологи.