Monday, October 11, 2010

Нээлт?

Нэг ийм нийтлэл Даяар Монгол сонинд гарсаныг уншаад шинжлэх ухааны нээлтийн тухай хэдэн үг хэлмээр санагдсан юм. Яагаад гэвэл би ч гэсэн сүүлийн хэдэн сар нийтлэлд дурдагдсан Ч. Эрдэнэ гуайн талаар бишгүй л олон юм хэвлэлээс уншиж байсан болохоор бодлоо хэлэх нь зүйтэй юм уу гэж бодсон нь энэ. Энэ хүн 13 жилийн турш хийсэн ажлаа ном болгож хэвлүүллээ, түүний ажил бол шинжлэх ухааны хувьд бол том нээлт юм гэсэн мэдээг сонсоогүй хүн бараг үгүй бизээ. Саяхандаа номынхоо нээлтийг хийлээ гээд ярилцлага өгсөн байсан, түүндээ төр засаг тэр дундаа физикийн багш мэрэгжилтэй Бат-Үүл миний ажлыг тоосонгүй хэмээн гомдол тавьсан харагдсан. Мэдээж би онолын физикч биш учраас түүний ажлыг үнэхээр том нээлт мөн эсвэл биш гэж шүүж чадахгүй юм. Тэр ч утгаараа монголын төр засаг ч үүнд хамаатай биш, яагаад гэвэл шинжлэх ухааны нээлт гэдгийг тухайн салбарт ажилладаг мэрэгжилтнүүд хэлцэж дүгнэх ёстой юм л даа.
Зүй нь ямар ч салбарт ажилладаг судлаач ямар нэг шинэ юм сэдэж олж мэдсэн бол тэр ажлаа мэргэжлийн сэтгүүлд хамгийн түрүүн хэвлүүлдэг. Ажил хэвлүүлэх гэдэг тийм амар эд бас биш. Тухайн сэтгүүлийн эдитор ажлыг эхэлж уншаад тухайн сэтгүүлд хэвлэхэд тохиромжтой шинэлэг ажил эсэхийг шийднэ, хэрэв тохиромжтой, шинэлэг гэж үзвэл ажлын эхийг тухайн салбарт мэргэшсэн 3-4 судлаачид явуулж нягтлуулдаг. Эдгээр судлаачид үнэхээр энэ ажил шинэлэг эсэх, аргачлал, дүгнэлтээ хэрхэн баримтжуулсан байна, хийсэн судлгааны дүгнэлт үнэхээр бодит байдалд тохирч байна уу гэдгийг нягтлан үзэж шалгах энэ шалгуурыг давж байж нэг юм ажлаа хэвлүүлнэ. Энэ явцад ажлын зарим хэсгийг өөрчлөх, шинэ туршилт тавих гэсэн шаардлага тавих нь олантаа. Ингээд ажлаа эмхэтгэж бичсэнээс хойш дунджаар 6-10 сар болж байж сэтгүүлд гарна даа. Үүнийг англиар peer review гэж нэрлэдэг, энэ нь нэг чиглэлд хамтран зүтгэгчид ажлыг тань шүүж чансааг тодорхойлж байна гэсэн үг. Дараагийн шалгуур бол хэвлэсэн ажил тань хэр их ишлэгдэж байна вэ гэдгээр тодорхойлогдоно. Орчин үед алив шинжлэх ухааны салбарын судлаач ийм л шалгуураар шигшигддэг. Хэрэвзээ тухайн ажил үнэхээр шинэ нээлт болсон бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай ярьж бичнэ, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих урилга ирнэ, чухам үүн дээр үндэслэж тухайн орны төр засаг эсвэл олон улсын байгууллага шагнал урамшлаа олгоно. Ийм л жамтай.
Харин Эрдэнэ гуайн хувьд судалгааны ажлаасаа шинжлэх ухааны ямар нэг сэтгүүлд хэвлүүлсэн эсэхийг мэдэхгүй. Хэвлүүлсэн болоод үнэхээр том нээлт байсан бол өдийд энэ тухай хаа сайгүй л шуугьж байх байсан биз. Энд би энэ хүний ажлыг шүүмжилж байгаа хэрэг биш, харин хэвлүүлээгүй учраас том нээлт нь дэлхий нийтэд хүртээл болж чадахгүй байгаа юм биш үү л гэж хэлэх гэсэн ухаантай. Ном хэвлүүлэх гэдэг хэн хүний л хийчих ажил. Тухайн номыг мэрэгжилтэнгүүд шүүж нягтлах хэрэггүй, ердөө л санхүүжилт байвал хэн ч хэвлүүлэх боломжтой. Тиймээс үнэхээр ажлаа үнэлүүлье гэж бодож байгаа бол ажлаа хэвлүүлээсэй л гэж хүсэх гээд байна л даа. Шинжлэх ухааны нийтлэл хэвлүүлэхэд чармайлт их орох ч тийм их мөнгө орохгүй, материал бэлэн бол нэг их саад бэрхшээл тулгараад байхгүй л болов уу. Нэгэнт номоо өөрөө англиар бичсэн юм чинь хэлний бэрхшээл гэх юм байхгүй тийм болохоор нэг их түвэгтэй биш байх гэж бодох юм. Батбаяр гуайн бичсэн тэр дэлхийн академи чинь мэргэжлийн сэтгүүл юм шүү дээ. Тэрнээс хаа хамаагүй улсын эвэртэн туурайтанд гомдоод яахав, тэдний үнэлгээ тэртээ тэргүй том нээлтэнд бол огт хамаагүй хэрэг шүү дээ.

4 comments:

Дeстини said...

Ч. Эрдэнийн талаар дээрхэн Ганга эгч нэг ийм яриа өрнүүлсэн.

http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post.html

Миний сүүлийн эрдэм шинжилгээний өгүүлэлийн шүүмж ирсэн байна. Хальт харсан чинь би тэр судалгааныхаа хүрээнд хариулж болмооргүй асуултууд тавьсан байна. Нэг бодлын шинэ санаа өгсөн юм шиг.

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Энэ Эрдэнэээ худлаа дөө зүгээр л Мөнгө хийж байгаа арга. Энэ зохиосон зохиолоо Намайг оюутан байхад /6н жилийн өмнө/ анх хэвлээд "Төв номын санд" бурхан минь тэр үед санаанд багтахааргүй их мөнгөөр шахчхаж л байсан санагдах юм одоо Англиар бичээд гадаадруу шахах биз. Гэхдээ үнэлж бишрээд байдаг Том том АНУ-ын сургуулиуд "Чингис хаан Киевийн Исакийн хүү" (Чингисхан - Сын Исаака Киевского) ч гэх шиг баларсан баларсан ном аваад тавьчихсан байдаг л юм гэсэн. Аз таарвал номыг нь аваад хэдэн төгрөгтэй болгох биз. Нэг нь ч гэсэн Монголдоо сайхан амьдраг чухам.

http://shbaatar.blogspot.com/2010/10/vv.html

peakfinder said...

Дeстини >> Ойлгож мэддэг хүмүүс үнэлээд байгаа болохоор нь дуугай байж болохгүй байсан юм л даа. Шүүмж ирэхэд өмнө нь олж хараагүйгээ хардаг нь бас хэрэгтэй эд шүү тээ.
Олхонууд Д.Лхагвасүрэн>>Худлаа эсэхийг би шүүж чадахгүй болохоороо мэдээд үнэлдэг улс үзэж хараасай гэж бодож бичсэн юм л даа. Харин ном хэвлүүлэхийн тухайд бол хэвлэлийн компани энэ ном зарагдана гэж үзсэн бол юг ч хэвлэх боломжтой гэж хардаад байдаг юм.
Харин номын сангийн хувьд тодорхой сэдвээр эсэвэл тодорхой улсад хэвлэгдсэн ном болгоныг авч тавьдаг жишиг бий. Жишээ нь Кембрижийн их сургуулийн номын санд Их Британид хэвлэгдсэн бүх ном байдаг гэж дуулсан.

Лхагва said...

Manai erdemted olon ulsiin erdem shinjilgeenii setguuluuded oguulelee hevluuleh tal deer jaahan hoirgo handaad bh shig sanagdaad bdiin, bas mongo sanhuutei holobootoi baidag baih l daa. Tantai sanal neg bnoo. Negent erdem shinjilgeenii setguuld hevluulchihvel minii buteeliig toosongui ene ter gd guwshganaad yawah shaardlaga bhgui bolno shdee.