Thursday, October 7, 2010

Нүүрстөрөгчийн гайхам шинж чанар..

Нобэлийн шагналын хороо энэ жилийн химийн салбарын шагналыг АНУ-ын Дэлавэрийн их сургуулийн судлаач Ричард Хэк, Пүрдүгийн их сургуулийн судлаач Ий-ичи Нэгиши, Хоккайдогийн их сургуулийн судлаач Акира Сузуки нарт олгохоор шийджээ.
Нүүрстөрөгчийн атом нийлмэл органик молекулын гол араг яс болдог байшинтай жишвэл яс тулгуур мод нь юм. Нүүтстөрөгчийн атом молекул дотор хэрхэн яаж байршсан нь нийлмэл бодисын шинж чанарыг тодорхойлох бөгөөд улмаар бид өөрсдөө тэр яс модыг өрвөл олон төрлийн нийлэг бодис гаргаж авах боломжтой юм. Харамсалтай нь нүүрстөрөгчийн атом химийн идэвхээр тааруу тул шинэ бодис нийлэгжүүлж авахад ярвигтай байж. Харин энэ жилийн шагналын эзэд хүнд метал паладийг каталист болгон ашигласнаар нүүрстөрөгчийн атомыг хооронд нь хүссэнээрээ өрөх боломж нээгджээ. Ийм аргаар бий болгосон молекул биотехнологи, электроникийн салбарт өргөнөөр ашиглагдаж эхэлжээ.
Дахиад нэг илүү амлавал манай Өнөөдөр сонинд энэ талаар "Тэд палладаас химийн урвалыг идэвхжүүлэгч гарган авсан юм. Нобелийн шагналтны бүтээл нь устөрөгчийн атомын хооронд шинэ холбоо үүсгэх чадвартай бөгөөд органик бодисуудыг гаргаж авахад хэрэглэх боломжтой юм байна." гэж мэдээлсэн байх юм. Юу ч гэмээр юм бэ дээ.
Энэ жилийн Нобэлийн шагнал нүүсртөрөгчийн гайхам шинж чанарыг магтан дуулсан сэдэвтэй болчих шиг санагдсанаа дурдаад энэ сэдвийг дуусгалаа.

3 comments:

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Манай сонингуудаас шинжлэх ухааны юм олж уншаад бараг л ичээд үхмээр болдог юм ш дээ. Хамгийн аймшигтай нь бид мэдэхгүйгээ сонигоос уншаад тэгээд л шал буруу юм цээжилж байгаа байх даа. Мэддэг нь бол ч яах вээ дүүрч.

Tsatsral said...

Setguulch nar medee bichij baigaa bol ter chigleleeree arai neg yum meddeg baimaar, esvel meddeg sedveeree bichmeer.

Anonymous said...

манай хүрээлэнгийнхний ажиллах орчин цалин хангамж нь гадны өндөр хөгжилтэй орных шиг сайн байсан бол манайхаас Нобелийн шагнал ер нь авчих байсан байх гэж би бодоод байдгийн шүү.