Thursday, April 14, 2011

Сэтгэгдэлийн хариу: шинжлэх ухааны нийтлэл хайх, сонгох тухай хэдэн үг..

Гарчиг жаахан оновчгүй болсон байж магад энэ бичлэг бол "Мэдэхэд илүүдэхгүй" бичлэгт үлдээсэн судалгааны ажлуудыг ямар сэтгүүлээс уншдаг вэ гэсэн асуултын хариу юм. Биологи анагаах ухаан эрчимтэй хөгжиж, тэр хэмжээгээрээ хэвлүүлж буй судалгааны ажил болоод ажлуудыг хэвлэдэг сэтгүүлийн тоо тун олон болжээ. Тэр олон дундаас өөрийн ажилтай холбоотой эсвэл сонирхож буй судалгааны талаар хэвлэгдсэн материалыг шүүж олох зарим тохиолдолд цаг шаардсан шаггүй ажил байдаг. Миний хувьд энэ вэбсайтанд бүртгүүлээд өөрийн сонирхож буй сэдэв, холбоотой үг өгүүлбэрээр хайлт хийж тухайн сэдвээр хэвлэгдсэн ажлыг өдөр өдөрт нь эмайлээр авдаг. Мэдээж хэвлэгдэж байгаа нийтлэлийн тоо маш олон тийм болохоор хайлт хийхдээ аль болох нарийвчилсан байвал зүгээр. Жишээ нь, сонирхсон сэдвээ зөвхөн хорт хавдар гээд өгчихвөл өдөрт хорт хавдартай холбоотой хэдэн зуун нийтлэлийн жагсаалт өөрт чинь ирнэ. Харин ходоодны хорт хавдар, цаашаа нарийвчлаад хоол хүнс ба ходоодны хорт хавдар гэж хайх үгээ оруулбал арай нарийсч ходооны хорт хавдарт хоол хүнс хэрхэн нөлөөлж байгаа тухай судалгаа орж ирнэ. Шинжлэх ухааны аль ч салбарт далайцтай шинэлэг ажлын үр дүнг Nature, Science сэтгүүлүүдэд нийтэлдэг. Долоо хоногтоо нэг удаа юу гарсан байна гээд хальт харчихаад яваад байдаг юм.

Олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой, жинтэй ажлууд нийтлэгдэхэд хэвлэлийн том агентлагууд хялбарчлан тайлбарлаж олон нийтэд хүргэдэг. Миний блогтоо тавьсан судалгаа гол төлөв олон нийтийн мэдээллийн хэрэгслээр (BBC news, New York Times гэх мэт) тарсан ажлууд байдаг. Ийм мэдээ үзээд харин зохиогч эсвэл ажлын сэдвээр нь энэ сайтнаас хайж эхийг нь олоод сонин гэж үзвэл бичлэг болгон оруулдаг.

Өөр олон янзын аргууд бий байх, гэхдээ энэ 2 сайтнаас ихэнх мэдээллээ олж авдаг даа.

5 comments:

Tulip said...

маш их баярлалаа, би цаашдаа судалгааны ажилд оролцох хүсэлтэй, тийм болохоор хааяа анагаахын судалгаануудаас уншиж баймаар санагддаг ч хаанаас оновчтой хайхаа сайн мэдэхгүй байсан юм.

mongolbusgui said...

NCBI biology, anagaah uhaanii erdem shinjilgeenii buteel haih hamgiin tom site, er n ene chigleliin buh ym baidag ym. Sudlaahc bidnii gants heregledeg site daa. Niigmiin uhaanii JSTOR deerhtei tostei bas negdsen tom site bii.

Anonymous said...

Tanii blogiig unshih tusam l unshmaar sanagdah yum aa. Uneheer saihan medeeleluud oruuldagt mash ih bayarlaj bna aa. Bayarlalaa. Tanaas asuuh asuult bas bna aa. Hurliin zardaliig daadag, todorhoi tetgelegtei international conference-uudiin tuhai medeeleliig haanaas olj avah bolomjtoi ve? Bi Natural Product Chemistry, Pharmacognosy-n chigleliin tiimerhuu tetgelegtei international conference sonirhoj bgaa yum.

peakfinder said...

Anonymous>>Хурлынхаа зардлы бүрэн даалгадаг улс чинь уригдсан томчууд л байдаг байх. Харин мань мэтийн жижигчүүдийн хувьд хаана байгаагаасаа шалтгаалж зардлынхаа ядаж талыг нь олох боломж бий. Зарим хурал зохион байгуулагчид тодорхой тооны оюутан, постдокийн зардал төсөвдөө тусгасан байдаг. Голдуу өөрсдийнхөө цахим хуудсандаа мэдээлсэн байдаг. Европт сурдаг оюутнууд бол холбооны хурлын мөнгө олддог юм шиг байна лээ. Харин өөрт таарсан хурлын мэдээллийг тухайн салбарын нийгэмлэг (жишээ нь их британид бол royal society for chemistry, европт бол european society for chemistry; нэрнүүдийг нь жишээ маягаар оруулав) -ийн цахим хуудаснаас олж болох болов уу? Манай салбарын хувьд хүрээлэн сургуулийн хаягаар сурталчилгаа ирнэ тэр болгон хайгаад байх шаардлага гардаггүй юм. Хэрэг болох хариулт болж чадав уу үгүй юу?

Anonymous said...

Aan za. Hariu bichsend bayarlalaa. Bi Japand Ph.D-d surdag yum. Manaihan jild gants udaa l Japan dotroo hurald yavdag yum. Ter mungiig surguulias gargaj ugdug lduu. Uur tiishee gadagshaa hurald yavbal bas gargaj ugch magadgui l yum. Gehdee yag manai lab-n huvid tiimerhuu hurliin medeelel bdaggui yum shg sanagdsan. Holbootoi bdg hedhen humuusiinhee taniltsuulsan hurald Mgl, Korea, China-ruu ue ue bagsh nar yavdag yum. Tegeed tiimerhuu hurliin medeeleliig olj taniltsuulaad yavahsan gej bodood l... Mash ih bayarlalaa. Ter society-n site-uudaar orj uzne ee.