Thursday, October 13, 2011

Бэлэг дэмбэрэл үү, зөрүүдийн шинж үү...



Охин маань нэгдүгээр ангийн сурагч болоод хоёр сар өнгөрчээ. Энд тэнд таньдаг үсэг таарвал дуудаж сонирхуулаад байхыг бодоход юм сурч байгаа юм байлгүй дээ. Өчигдөр багш нь анги дээрээ хийсэн зүйлсийг нь нэгтгэсэн хавтас өгч явуулжээ. Үгүй яахав муруй хазгай үсэг тоо бичсэн баахан цаас, бас хэрэндээ их л чармайдаг бололтой. Олон хуудсан дунд энэ цаас миний анхаарлыг татсан юм. Эвлүүлж бичсэн анхны үг нь юм уу даа, монгол хүн болсон хойно охин минь морь гэж анх бичжээ гэж бэлэгшээв. Цаашаа хартал багш нь уг нь туулай гэж бич гэсэн бололтой юмаа. Манай хүний сараачсан олон үсгэн дунд туулайтай ойр юм ердөө ч алга. Аа тийм тэр улаан бөндгөр нь зүрх юм гэсэн. Ингэхээр бас өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд хүн болж таарав уу?

4 comments:

Anonymous said...

ямар хайр хүрмээр юм бэ? зөрүүд биш өөртөө итгэлтэй, өөрөө шийдвэрээ гаргадаг хүн болж өсч байгаа бололтой.

bayabaga said...

yostoi hoorhon yum ..:)..

Та said...

сайн сайхан бүхнийг хүсье, яг бялхаад байгаа сэтгэлээ өөрөөр буулгаж чадахгүй юм...

ganga said...

uuriinhuuruu huuhdiig deer ued hucheer darj muliilgudug baiv. Odoo ch saihan bolj dee. Ta nart sain saihniig husie.