Wednesday, February 20, 2013

Хурал

Өнгөрсөн долоо хоногт The Prize Rank Fund гэдэг сангаас зохион байгуулсан Хүнс, мэтилийн донор, олон нийтийн эрүүл мэнд гэсэн сэдэвтэй хуралд гурван өдөр суув. Миний ажлын чиглэлтэй тийм их ойр биш ч явсан нохой яс зуудгийн үлгэрээр маш олон сонирхолтой зүйл мэдэж авсандаа олзуурхав. Мэтилийн бүлэг нь олон төрлийн уураг, нуклэйн хүчилтэй урвалд орж тэдний бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг. Ийм мэтилийн бүлгийн эх үүсвэрт фолийн хүчил, холин, метионин амин хүчил багтдаг. Бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас мэтилийн бүлгийн дутагдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэ хуралд дурдагдсан хоол хүнс нийтийн эрүүл мэднтэй холбоотой асуудлыг дурдвал:
1. Жирэмсэн болоод жирэмслэх насны эмэгтэйчүүдийн фолийн хүчлийн дутагдал  мэдрэлийн хоолой/гуурсны (?) гажигтай хүүхэд төрөх магадлал шууд хамааралтай. Энэ хамаарал дээр үндэслээд Хойд Америк (АНУ, Канад) үр тарианы бүтээгдэхүүнийг (талx, breakfast cereal) нэгдсэн  журмаар фолийн хүчлээр баяжуулдаг. Үүний үр дүнд дээр дурдсан гажглийн тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан байна. Гэвч хоол хүнсэнд нэгдсэн журмаар витамин бэлдмэл нэмэх  тийм ч их сайн арга биш гэж ярьцгаав. Нэгд, хоол хүнсэнд нэмж байгаа фолийн хүчил байгалд орших байдлаар нь биш арай тогтвортой бүтэцтэй болгосон хэлбэр бөгөөд тэр нь хүний биед шингэх, бас авчрах үр дагвараараа ялгаатай гэнэ. Ер нь фолийн хүчлээр баялаг хоол хүнс өөрөө сонгох нь зөв гэсэн зөвлөгөө явж байна. Фолийн хүчил ногоон навчит ногоо (бууцай, броколи, аспарагус) болоод жүрж, жүржийн төрлийн жимс, гүзээлзгэнэ, вандуй, лэнтил, авокадо, төрөл бүрийн самранд бий. 
Фолийн хүчлээр баяжуулсан хүнсний хэрэглээтэй давхцаад шулуун гэдэсний хавдарын тохиолдол нэмэгдсэн байдаг. Хурал дээр ярьж үзүүлсэн судалгааны үр дүнгээс харвал нэгэнт хавдартай болсон тохиолдолд фолийн хүчил өвчлөлийг хурдасгах хандлагатай байдаг юм гэнэ. Сайн тааруулж хэрэглэх ёстой зүйлсийн нэг байна ялангуяа нас өндөр болсон хүмүүст. Мөн фолийн хүчлийг эмэгтэй хүн жирэмсэн болохоосоо өмнө хэрэглэх ёстой гэдгийг тэр болгон мэддэггүй нэгд, хоёрт жирэмслэлт болгон төлөвлөсөн байдаггүй учраас мэдрэлийн хоолой, нуруу нугасны гажиг бүрмөсөн алга болохгүй байгаа гэнэ.
2. Цагаан хоолтнуудын эрүүл мэндийн асуудал хэд хэдэн удаа дурдагдсан. Мах, сүү цагаан идээнд бас өөр эх үүсвэрээс нөхөгдөхгүй витамин, минэрал байна. Хэрв мах идэхээс татгалзаж байгаа бол юу дутагдах вэ гэдгээ олж мэдэж нөхөх нь чухал юм байна. Хамгийн тохирмжтой хооллолт бүх төрлийн хүнснээс хэмжээг нь тохируулж хэрэглэх л юм гэж ойлгов. Махны хэрэглээний хэмжээ нөгөө талаар таргалалт, зүрх судасны өвчин хорт хавдартай хамааралтай тал бий. Уг нь таг хасалгүй зүгээр идэх хэмжээгээ багасгах нь зөв юм гэж дүгнэв. Яригдсан жишээнүүдээс дурдвал; зөвхөн жимс иддэг айлын (frutarian) хүүхэд өсөлт нь зогссон байдалтай эмчид ирсэн; уураг, өөх тосгүй хүнс хэрэглэдгээсээ болоод эрхтэн системийн хямралд орсон байсан... зөвхөн ургамлын гаралтай хүнс (vegan) хэрэглэдэг хүмүүс уургийн дутагдалд орох эрсдэл ихтэй гм. Манайд цагаан хоол идэх хөдөлгөөн тодорхой хэмжээгээр өрнөж байгаатай холбоотойгоор тийм хүмүүст зориулсан хоол тэжээлийн тухай мэдээлэл хэр байдаг юм бол? Миний багад цагаан хоол чинь цагаан будаа л байлаа шүү дээ. Одоо арай өөр болсон гэж найдья. 
3. Дээрx асуулттай холбоотойгоор хэвлэл мэдээлэл эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг нарийн нягтлахгүй нэг мэдээ төдий бодож тараадаг нь хор уршиг болох тал бий. Монгол хэл дээр олон блог, цахим хуудас, сонингууд турах, хоолны дэглэмийн тухай зөвлөгөө гаргасан байдаг. Миний бодлоор нарийн ширийн тунгаалгүй хаа нэгтэй өөртөө таалагдсан материал орчуулаад тавьчихдаг нь бас буруу юмаа. Сэтгүүлч хүүхэн макрохүнсний тухай ном бичсэн ч гэх жишээ бас байна. Хэрвээ тиймэ мэдээлэл сонирхож байгаа бол эх сурвалжийг нь харж байгаачээ гэсэн хүсэлтийг олон хүн тавьж байлаа. 
4. Хамгийн сонирхолтой хэсэг нь Д витамины дутагдлын талаар Кэмбрижийн их сургуулийн професор Анн Прэнтис гэдэг хүнтэй хууч хөөрсөн явдал байв. Монгол орон жилийн ихэнх өдөр нар үздэг мөртлөө Д витамины дутагдал дандаа бүрхэг байдаг хойд Европын орнуудаас их байдаг нь өндөрлөг нутагтай холбоотой. Газрын өндөрлөг байдал уг витамин бий болгох UVB цацрагийг шүүгээд нэвтрүүлдэггүй, нэвтэрч ирсэн UVA цацраг витамин нийлэгжүүлэх бүү хэл харин задалдаг гэж ярина лээ. Манайд бол Д витамин нэгдсэн журмаар уухаас өөр аргагүй юм байх. Мэдэж байхад илүүдэхгүй, ялангуяа нялх балчир хүүхэдтэй хүмүүс анхаарамаар юм байна. Д витамины дутагдал чинь нөгөө рахит гэгч өвчний гол шалтгаан шүү дээ.
5. Ирж явахдаа өч төчнөөн юм бичнэ гээд л толгойд эргэлдээд байсан яг бичих гээд суусан таг. Мартаж санах чинь нас яваад хүний тархи агшихтай/хатангирших холбоотой гэв үү. В12 витамин бас ямар нэг хэмжээгээр энэ процэсийг саармагжуулдаг гэсэн илтгэл сонирхол татсан. В12 чинь мах, сүү, загас, өндгөнд их хэмжээгээр агуулагддаг. Хүн хөгшрөөд хоолны шингэц муудсан цагт уг витаминыг шингээх чадвар бас буурдаг, тэр хэрээрээ дутагдалд ордог гэнэ шүү.   

Хурал болсон газрын ганц хоёр зураг...





12 comments:

Damdaa D said...

Bas bidnii biye yug uguilne teriigee ideh yostoi gej bi neg source-s unshisan yum baina shuu. Urgelj nogoo ideh ch hetsuu, dan mah ideh ch hetsuu sanagdaad irdeg chini odoo biye bas ooroo balance-g demand hiideg ch yum shig.

Piglet said...

Нас биед хүрсэн цагаан, ногоон хоолтонгууд өөрсдөө л тэрийгээ баримтлана биз хүүхдүүдээ бас хүслийг нь харгалзаж үзэхгүйгээр хүчээр идүүлээд байдгийн. Таны энэ бичлэгийг уншуулах юмсан тэр хүмүүст.

Anonymous said...

huuhded bas hucheer iduulehgui bol bolohgui shuu dee foliin huchil iim uchirtai ym baina manaihan chin jiremsen bolson hoinoo ih uudag shdee manai egch sahartai har kofeg baga hemjeger uu gsn ba lee emch n ene talaar ene hural der yrisan zuil ba uu

Barimalch said...

Enetheg haluun dulaan oron enethegt 400-aad say hun tsagaan hoolton gej baina haluun dulaan nuhtsuld mahguigeer humuus n gaigui eruul yavj boldog baih. Esregeer Eskimosuud ogt nogoo idehgui shahuu dan mahaar hoolshood bas yavaad baidag gehdee Eskimosuudad ur zulbalt 40% baidag genuu ter huitneesee yu nogoonii mineral vitaminii dutagdlaasaa yu. Nariindaa Scandinaviin ornuud ch manaihtai adil eldev nogoo ideh baigal nuhtsul taaruu umnuh zuunuudad dandaa bidentei ih oiroltsoo dan mahan hooltoi baisan yum baina. Norvegt l lav honinii tolgoig undesnii hool getsen heregledeg gazruud mer ser baina. Mongolchuud huuchin yanz buriin urgamluud ba tuunii undesiig uhaj hunsendee heregledeg baisan eh survaljuud ch baina.

Barimalch said...

Heden jiliin umnu CNN-ii website deer Eruul mend buland n tsagaan budaa het ih ideh diabetiin eh uusver hun bogino naslana gesen bas l neg amerikiin doktoriin oguulel baisan bi door komentad n tegvel yopon solongosuud budaag udur bur heregledeg yagaad yoponuud delhiid hamgiin undur naslaad baina gesen minii komentiig 2-3 humuus demjij harui ugsun baisan. Eldev tom tom gazruud haaya ih ergelzeetei sudalgaanuud olond tsatsdag yum shig sanagdsan.

Gavaa Lkhava said...

Tsagaan budaa DIABEET-d ih nuluulduggui bhaa. Solongoschuud ch bas mash undur nasaldag shdee. Arhi tamhi, amidarliin buruu zurshil ih nuluuldug bh. Er n manai emch nas jiremsen busguichuuded ih buruu zuvluguu ugdug ym bna lee, 7 honogt 1 udaa beer uuj bai, huuhed sain usnu ch gej shig. Jiremsen, huhuul eejuud coffee uuj bolohgui caffein gd sergeeshnii turuliin bodis aguulagddag uchiraas. Green tea, black tea gd tsai ch uuj boldoggui, manaihnii ih uudag nogoo n tsai ch bas uund hamaardag gedegiig ter bur meddeggui.

Gavaa Lkhava said...

Buh turuliin hunsnees baga bagaar ideh n hamgiin zuv ym shig bgaan, daanch tegj zhotsuulah amargui ymaa :( Oirdoo targalaad bgaag heleh uu, hoolnii deglemee ergeed sahij ehlehgui bol :((

ZAYA said...

Бүх төрлийн хоол хүнсийг тохируулж идэх нь зөв байх оо,
Манайд нэг үеэ бодвол цагаан хоол нэр төрөл нэмэгдэж байгаа ч хэт үнэтэй байгаа юм шиг санагдах юм.
Зөв хоололт гэж их ярьдаг болжээ, юм л бол махыг боль гэсэн хүмүүс байхым даа...
Яг ингээд сайхан тайлбарлах хэрэгтэй шүү дээ.

жөөжиг said...

Монголд цагаан хоолтнууд олноороо бий болж байгаа, бүр гэр бүлээрээ цагаан хоол иддэг хүмүүс зөндөө. Тахианы өндөг, малын сүү тараг, өрөм ааруул огт идэхгүй юм. Махнаас авч байгаа уургаа шар буурцаг идээд нөхөж буй гэх. Үнэндээ тэр шар буурцаг нь урдаас орж ирж байгаа бүтээгдэхүүн, ГМО той л бүтээгдэхүүн шиг санагдах юм. Цагаан хоолтнуудыг ажваас царай цонхигор, туранхай, арьсны үрчлээс ихтэй харагддаг. Мах иддэг хүмүүс чинь өдөр шөнөгүй махаа идээд л байдаггүй шүү дээ, хажуугаар нь ногоо цагаагаа ч гэсэн идээд зохицуулаад явж байдаг. Фолийн хүчлийн тухайд жирэмслэхээсээ өмнө ууж эхлэх хэрэгтэй гэж өрхийн эмч маань зөвлөөд надад нэг хайрцгийг өгч байж билээ. Монголд нэг ч гэсэн мэдээллээс хоцордоггүй ажлаа мэддэг өрхийн эмч байгаа нь сайшаалтай шүү. Монголчууд урт насалдаг болмоор байна, өвдсөнийхөө дараа биш урьдчилаад эрүүл мэндээ үзүүлээд хэвшчихмээр байх юм.

Undarmaa said...

Sain bna uu tanii blogoos D vitaminii talaar bichseniig copy paste hiij boloh uu? tanii blogiin hayagtai hamt

Undarmaa said...
This comment has been removed by the author.
peakfinder said...

Undarmaa>> Bololgui yahav, eh uuseveree durdval bolno shuu dee.