Thursday, February 21, 2013

Цагаан будаа ба чихрийн шижин бас бус асуултын хариу


Цагаан будаа ба чихрийн шижин өвчний тухиа судалгаа Харвардын судлаачид Хятад, Япон, Хойд Америк, Австралийн 350 мянган хүн оролцож, олон жил явсан судалгаа шүү дээ. Цагаан будааны хэрэглээ/хэмжээ чихрийн шинжингийн өвчлөлтийн хамаарал цагаан будаа их хэрэглэдэг Хятад, Япон хүмүүст илэрсэн, будаа бага идээг газрынханд ийм хамаарал илрээгүй юм байна лээ. За эпидимиологийн судалгаа бол хамаарал (шууд бас урвуу) тогтоосон болохоос будаа их идэвэл чихрийн шижин өвчнөөр өвчилнө гэсэн үг биш. Нөгөө л таргалалт, архи тамхины хэрэглээтэй адил будаа их иддэг бол ийм өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ л гэсэн үг.
Энэтхэгчүүдийн хувьд тэдний хүнс эрүүл мэндтэй холбоотой судалгаа их олон байдаг. Гол төлөв цагаан хоолтон, туранхай хүмүүс учир зүрх судасны өвчин бага гэж бодвол бас ташаа. Харин ч чихрийн шижин болоод зүрх судасны өвчлөл өндөр байдаг. Статистик үзэхээс залхуурав, зүгээр энэ талаар хайлт хийвэл зөндөө юм гарч ирнэ. Энэ нь уургийн дутагдалтай холбоотой байж магад гэж үздэг. Британид суурьшсан энэтхэг, пакистан гаралтай хүмүүсийг зүрх судасны өвчин, чихрийн шинжингээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт хамааруулдаг нь бас санамсаргүй хэрэг биш байх.
Япон солонгосчууд урт насалдаг гэсэн сэтгэгдэл яваад байна. Тэд чинь дан будаа идээд байдаггүй биз дээ. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоо их идэж байгаа. Нөгөө л тэнцвэрийн асуудал. Харин мах голдуу хэрэглэдэг бид тэдэн шиг их будаа идээд эхэлбэл гарах үр дүн нь бас арай өөр байх биз. Нийтийн эрүүл мэндийн судалгаа гэдэг хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой олон фактор авч үзэх шаардлагатай, гарсан үр дүнгээ тун нямбай орчуулж тайлбарлах хэрэгтэй эд л дээ. Тиймээс яг уг судалгааны эхийг нь заавал олж үзэж байж дүгнэлт хийх хэрэгтэй юм.
Өөр өөр улс орныг харьцуулсан судалгаа ярвигтай. Харин Америкийн ази болод европ гаралтай хүмүүсийг харьцуулсан судалгаанд хэдий биеийн жин бага ч ази гаралтай хүмүүс чихрийн шинжингээр өвчлөх тохиолдол илүү байдаг. Өвчлөл/эрсдэлийг жагсаавал хамгийн өнөдр нь энэтхэгчүүд дараагаар нь филиппинчүүд, бусад азиуд хятадууд гэж орсон байна лээ.  

8 comments:

Barimalch said...

Minii suuliin undsen oilgolt bol huiten ornii humuus golduu mah toslog zuil busad hunsneesee arai ahui huviar heregleh harin dulaan ornii humuus budaa nogoo seruun chanriin hunsee iluu tulhuu heregleh n zuv hoololt gesen dugneltend hureed baigaa. Mongolchuud ch malchin diilenh heseg n sotsialismiin uyes umnu 5-9 sar hurtel jildee 5-6 sar tsagaan hoolton baij neg talaas maliinhaa toog hemneh usguh nuguu talaas mahnii hortoi mineralaasaa zunii tsagt salah gesen olon zuunii hoololtiin deg baisan yumuu neg tiim ih baga sudlagdsan Mongolchuudiin hunsnii sotsiologiin uzegdel baina.

ZAYA said...

Хамт ажиллаж байсан Япон хүний яриа л даа, Японд ингэж их мах идвэл аймар таргална,энд хүйтэн болохоор энерги зарцуулалт их явагдаад нэг их жин нэмэхгүй байна гэж ярьж байсан.
Гэхдээ, мах идлээ, идлээ гэхдээ бид нар шиг биш болохоор бид нар шиг таргалахгүй.
Бас хоолны тухай ярихаар баахан, тийм юм идсэн одоо тийм төрлийн юм идвэл болно гээд хоол тэжээлийн балансыг эрэгтэй хүмүүс мөртлөө их сүрхий тохируулдаг хүмүүс шүү.
Хичнээн дуртай байсан ч нэг төрлийн хоолыг давтаж идэх онцгүй гэх юм билээ.

mycolorfulworld said...

Peakfinder эгч их хэрэгтэй хэрэгтэй зүйлс бичих юм аа. Чихрийн шижин бол одоо нийгэмд бас л асуудал болоод байна. Хоол ундны зохисгүй хэрэглээнээс гадна суудлын ажлаас болж их үүсдэг байх гэж ойлгоод байгаа. Монголчуудын хувьд угаасаа хүнд хоол их иддэг улсууд цагаан будаа идлээ гэхэд чихрийн шижинд нэрвэгдэх эрсдэл харин хэр их байх бол

Barimalch said...

Nogoo talaar Yopon, Solongosoos avhuulaad delhiin 2 terbum garui humuus tsagaan budaag udur bur hereglej baina. Tednii huvid tuv azi evropiig bodvol haritsangui dulaan chiigleg uur amisgald orshdog tiim humuust diabetiin ersdeltei budaa n oligtoi ayul uchiruuldaggui yumuu. Baruunii "saihan top" sudalgaa maani ene talaar engiin humuust oligtoi tailbarlaj chadaagui baigaa n haramsaltai asuudal yum.

Minii huvid olon zuunii tursh Mongolchuud zundaa tsagaan hoolton baij uvulduu mahan hunsten baih n heden myangan jiliin tursh bii bolson manai tsag agaartaa tohiruulsan eruul hoolloltiin deglem gesen oilgoltiig demjij baigaa. 1970-aad ond Mongoliin ediin zasag nileen elbeg hangaluun uyed l "Mahgui hoolgui honovol gutamshig" gesen komunist tsamaan eruul bus hoolloltiin zanshil manaid huchitei delgerch ehelsen baih gej taamaglaj baina. Za orsuudiin buruu nuluulul ch ih bii.

peakfinder said...

Barimalch>>Урт наслалт олон талтай асуудал биз дээ? Чихрийн шижин урт наслалт ямар нэг хамааралтай гэхдээ тэр хамаарал дээр улс орны хөгжил эрүүл мэндийн үйлчилгээг нэмэхээр арай өөр дүр зураг гарна. Үйлдвэрлэл хөгжсөн ямар ч оронд чихрийн шижингийн өвчлөл ядуу буурай оронтой харьцуулахад өндөр байдаг биз дээ. Гээд өндөр хөгжилтэй орны дундаж наслалт ядуугаасаа өндөр тэгэхээр гол асуудал чинь өвчний менежмэнт болчихоод байгаа юм. Цаг агаар энд ямар хамаатайг мэдэхгүй, чийглэг дулаан уур амьсгалтай Хавай полинезийн арлынхан дэлхийд хамгийн ихээр чихрийн шижинд нэрвэгддэг тоо баримт бий. Монголчуудын хувьд хүнсий талаар хэвлэгдсэн судалгаа олж хараагүй, хаана байгаагасаа шалтгаалж хүн өөрийн үзсэн харсан дээрээ тулгуурлаж дүгнэж болно гэхдээ тэр ажиглалт бүх хүмүүст хамааралтай байх уу гэдгийг зөв хийсэн судалгааны үр дүн л эцэст нь батална шүү дээ.
Будааны судалгаа чинь азийн будаа иддэг улсын хүмүүс их иддэг нь өвчлөлийн эсрдэл ихтэй бага иддэг нь эрсдэл багатай байлаа л гэсэн дүгнэлт байсан ш дээ. Уг нь гайгүй тайлбарлалаа гэж бодсон юмсан...
ZAYA >> Харин тийм...
mycolorfulworld>>Угаасаа хүнд хоол иддэг байж дээр нь будаа нэмбэл бүр л дордоно гэж хэлэх гээд байгаа ухаантай. Манайхан болохоор урд зүгийн хүмүүс будаа идээд зүгээр байна гэж харьцуулаад байдаг бас буруу харьцуулалт.

peakfinder said...

mycolorfulworld>> Үг орхиж будаа ихээр идвэл шүү дээ. Тэрнээс будаа огт битгий ид гээгүй юм шүү.

Gavaa Lkhava said...

Solongos, Japanii urt naslaad bgaagiin nuuts n medeej hool hunsend bii l dee. Uliral uliralaar tohiroh hunsee, a;i boloh olon turuluur n iddeg. bas deer n eruul mendnded zoriulsan nemelt buteegdehuun, hun orhoodoi vitamin udur dutam heregldeg. Deer n eruul mendiin uilchilgee mundag shuu dee. Solongost gehed jildee 2 udaa eruul mendiin uzlegt ordog, tuund n buh biyiin eho, X-ray, hodood, dotor erhten, tugeemel tohiolddog buh havdar, sheesnii shinjilgee gd zunduu ym ordog, zuvhun ene shinjilgeeg uguhiin tuld emnelegt 24 tsag bairladag. Urtug n dundjaar 500$in shinjilgeeg daatgaltai humuust ulsaas unegui hiij ugdug. Humuus n ch uund idevhitei handdag, uvchnuu ert onoshlood emchluulchiheer eruul saruul urt naslahaas yaahaw. Bas idevhitei biyiin tamiraar hicheellene, bainga agaar salhind garna gd urt naslaltand nuluuluh olon zuils bh shig bnaa

Barimalch said...

Umnud aziinhan ali elbeg baigaa hunsee tulhuu hereglene buyu budaagaa busad geo busiin ulsuudaas hamaagui ih prportstoi hereglej baina. Bid manai ulamjilalt aj ahuigaar gants elbeg huns mahiig busad ihenh undestnees tulhuu heregledeg. Gol n baruun evropiinhond diabet budaanii holboos tulhuu ajiglagdsan uchiraas aziin bodit baidliig ul oishooj utgagui sudalgaag delhii dayar tsatssan baih l daa. Mongold l lav CNN, BBC deerh yumsiig burhnii zarlig baidlaar huleen avdag getel Amerikchuud jishee n CNN-iigee barag l shar hevlel gej uzdeg.