Friday, January 23, 2015

Сүүний асуудал

Бага охин 9 сар хүрээд хэд хонов. Сүүлийн үед сүү уух дургүй талдаа орой унтахынхаа өмнө бас өглөө үүрээр жаахан уухаас цаашгүй. Ийм үедээ хүүхэд өдөрт 3 удаа хоол, 2-3 удаа жижиг зууш идэхээс гадна 600 мл сүү уух ёстой гэнэ. За тэгээд хөхний сүү багасч байгаа юм чинь гээд хүүхдийн сүүгээр угжих юм болов. Ёстой тийм юм байхгүй шүү гэнээ. Нэгд энэ угж гэдгийг чинь ёстой амандаа хийхгүй гээд нумарчихна. За тэгвэл зүгээр аяга, халбагаар сүү өгье гэсэн хүүхдийн сүү уухгүй гээд өөдөөс огьж энэ тэр. Тэгэж байгаад дасах юм болов уу гээд бараг сар боллоо ер дээрдсэнгүй ээ. Бүр багад нь бага сага угжиж байхгүй дээ гэж бодож сууна даа.
Угжны соосгонд нь чихэрлэг юм түрхэж үзэв, сүүнд нь чихэр жаахан уусгаж үзэв ёстой ярихгүй л гэнэ. Гээд энэ хүүхдийн сүүний үнэр бас нэг бишээ. Омэга 3 аар баяжуулсан бололтой юмдаг уу, жаахан загасны тосны үнэртэй. Түүнд нь дургүйлхээд байдаг юм уу мэдэхгүй. Өөр брэндийн сүү туршиж үздэг юм уу.
Харин өглөө хүүхдийн сүүнд каш найруулаад өгөхөөр жаахан идчихдэг юм. Ингээд өглөө каштай 200 орчим мл сүү, орой өглөө хоёр хөхний сүү хэдий хэмжээтэй нь мэдэгдэхгүй уугаад л болж байна. Илчлэг эсвэл элдэв эрдэс, витамин дутах вий гэж санаа зовж л сууна.
Тэгсэн хэрнээ ус, үхрийн сүүг бол өөрөө хошуутай аягаараа сайн уудаг юм. Үхрийн сүү ой хүрээгүй хүүхдэд болохгүй гэхээр нь их өгөхөөс зүрхшээгээд байгаа. Дээр нь бас сүүний харшил байна уу гэсэн сэжигтэй. Уг нь тараг бяслаганд их дуртай, харин дараа нь жаахан яр гарах шинжтэй айлгаад байх юм. Энэ харшил нээрээ ёстой хэцүү эд юмаа.

4 comments:

Gavaa Lkhava said...

Shine onii mend!

Ee manai ohin bas ugj, suu gdg ymiig amandaa oirtuulaagui. Buur bagad n baga bagaar ugch l bh bsn bna lee. Uheriin suu demii oi hureegui ued. UUr suu awaad uzvel yaadiin bol, Manai end huuhdiin suunii sample gej zardag, buh turuliin suug 1 udaa uhaar sawalchihsn bdg, teriig awaad ali durtai idej bgaga n tom savaar n avchihdg. :) 9 sartai gdg chini id bujignuuldag ue n ehelj bgaan bna daa gkkkk

Piglet said...

Бүр нялхаас нь сургачихмаар юм байна лээ. Энд эмнэлэгт байхад эх нь хичнээн сүү сайтай байсан ч сүүг нь саалгуулаад тусгай уутанд савлуулж хөлдөөлгөөд мээмтэй нь ээлжилж эхийх нь сүүгээр угжихыг санал болгож байсан. Тэгээд багаасаа угж ч хөхөөд мээмээ ч идээд зүгээр санагдсан. Зөвхөн хүүхдийг аль алийг нь хөхөж сургахаас гадна эхийх нь хөхийг хагарч барихаас сэргийлж байгаа гэж хэлээд байсан.
Харшил харин их хэцүү асуудал байнаа. Хүүхдээ вунд харшилтайг мэдээд авчихвал амар.

soulmate said...

манай охин багадаа яг тийм байсан, мөөм ч иднэ, угж ч ууна. Багаас нь аль алийг нь сургах зөв юм байна шүү ер нь.

Сүүг нь арай шингэн найруулаад өгөөд үзэхиймүү. Яваандаа амтанд нь дасвал өтгөрүүлээд.

E. Erhtsas said...

Yu gej helj yu gej zuvluhuu medehgui ch ireeduid hereg boloh chuhal zuil medej avaad garlaa.

Harshild hamgiin sain em Zyrtec gej baigaa nyalh huuhded ugch boloh uguig ni sain medehgui yum yamar ch baisan jiremsen ehchuud uuj bolno gej unshij baisan yum. Ta sudalaad uzeerei tom hund bol yamar neg surug nuluugui sain em.