Friday, January 9, 2015

Мартахаасаа өмнө

Өнөөдөр нэг цахим хуудсан дээр золбин нохойн тухай бичсэнийг уншаад дээхнэ нэг малын эмчийн яриа сонсож байснаа санав. Золбин нохдыг цөөрүүлэх хамгийн үр дүнтэй арга химийн аргаар үржлийг нь зогсоох гэсэн. Агнаж буудахад тоо толгой бага зэрэг цөөрөх боловч хамгийн сэргэлэн амьдрах чадвартай шилэгдэж амь гараад асуудал дээрдэггүй гэж байсан. Өөрөөр хэлбэл байгалийн шалгарлын хууль үйлчилнэ. Тоо толгой цөөрөхөд бас хоол хүнсний олдоц их болно, шилэгдсэн ноход үржинэ, хүнсний дутагдал үгүй болохоор үр төл хоргодохгүй сайн бойжино гээд асуудал зөндөө байдаг юм билээ. Зүүн өмнөд азийн нэг оронд өөрөө ийм төсөл дээр ажиллаж байсан хүн юм билээ. Манайхан ч гэсэн бодууштай.

4 comments:

ZAYA said...

Сайн байна уу?
Шинэ жилийн мэнд хүргэе.
Нээрээ үржил энэ тэрийг нь зогсоочихвол, золбин нохой цөөрөх юм байна даа.

Gavaa Lkhava said...

Shine onii mend!
Ta shine hunee haraad zav muutai bnuu? Blogiig n huleegd l bgaa shuu gkkk

End (solongost) bas zolbin muuriig bas urgui bolgodog tusul ih yawdag. Muurnaas bol hurshiiguu alsan hereg ch mer ser garaad bdsl hurtsadsanaas bolood urgui bolgoh tusul heregjij ehelsen gsn. End zolbin muur hoololdog hugshchuul ih bdg, manai gudmand hurtel 1 avgai bii, 3 muur manai ends saldaggui bsn,

Zolbin nohoi neg ch harj bgaagui, huduuguur bdiin boluu. Esvel bariad idchihdeg bsn blhr tsuuhun bsiin boluu???

Сүрэн said...

Химийн арга гэхээр яах уу? Элдэв химийн юмнаас жийрхдэг болоод байгаа... японд золбин муур, нохойг мал эмнэлэгт аваачаад засчихдаг юм билээ.

peakfinder said...

Сүрэн>> Химийн арга гэдэг маань тариа хийгээд бэлгийн булчирхайг хатингаршуулах арга л даа. Уламжлалт мэс заслын аргыг бодвол хямд төсрөөс гадна хялбар гэдэг юм билээ. Мэс засал гэхээр гудамжинд нохой барьж аваад хөнгөлөөд байж болохгүй нэг газар аваачна, хөнгөлнө тэгээд бас зүгээр гаргаад хаячихаж болдоггүй л байлгүй.