Sunday, November 15, 2015

Зүүдэнд ч оромгүй явдал

Ингэсийн, төрөх дөхсөн найз хүүхнээ завгүй болохоос нь өмнө гээд гэр бүлтэй нь өдрийн хоолонд урьсан юм. Өнөө хэд ч ирэв, найз маань орж ирэхдээ сая замд жаахан базлаад гэсээр. Уух юм энэ тэр болоод ширээнд суух цагаар өнөөх чинь энэ ерөөсөө болохоо байлаа гэж байна. Эмнэлэг явъя даа гэсэн би явж чадахгүй нь түргэн дуудаач гээд. Түргэн ч ирэв, түргэний машинд хүрч чадсангүй манайд төрөв. Базалж эхлээд ердөө цаг хагасын дотор бүх юм болоод өнгөрөх шив.
Өөрөө үзсэнээс хүн төрөхийг үзээгүй би овоо сандрав. Сандарсан ч бас нөгөөдүүлээсээ арай дээр байсан юм байх. Шинэ хүнийг ээжтэйгээ эмнэлэг явахад нь хамт явлаа. Золоор тэр хоёр маань ямар нэг хүндрэлгүй, хурдан яс салсан. Янз бүрийн юм болсон бол балрахгүй юу. Шинэ төрсөн хүү миний охины нээх том малгай ванны алчууранд өлгийдүүлээд явсан.
Эмнэлэг дээр байж байгаад харихаар машинд суусан гэнэт аймаар их өлсөж цангаснаа бас ядарсанаа мэдрэв. Өдрийн хоолоо ч идээгүйгээ санав. Иймэрхүү итгэмээргүй юм бас болдог л юм байна.

5 comments:

Bayaraa said...

yasan saihan tohiol ve.

ZAYA said...

Хөөх, ямар сайхан хурдан төрдөг бүсгүй вэ. Ороороо дүүрэн орилоо хүүхэдтэй болог, хурай, хурай, хурай.

Тэмээчин бүсгүй said...

Яасан сайхан хэрэг болоо вэ. Танайд төрдөг нь их зөв болж гээч.

Сүрэн said...

Azaar tanaid baijee. Amidral adal yavdlaar duuren yumaa :)

erhtsas said...

Ёстой л зүүдэнд ч оромгүй явдал байна даа. Ийм зүйл хүн болдонд, айл болгонд тохиолдоод байдаггүй болохоор та танайх бас хувьтай, сайхан айл байна даа :) Ээжийгээ бага өвтгөж төрнө гэдэг ачлалтай хүний шинж гэдэг юм билээ, тэр хүү ч ээж, аавдаа энэрэл, ачлалтай сайн хүн болж өснө өө :) Ёстой хөөрхөн юм аа :)