Tuesday, November 3, 2015

Охидын шилжилтийн нас эрт эхэлдэг болсны учир юу вэ?

(өмнөх бичлэгтэй холбоод)
Хүүхдүүдийн таргалалтын асуудал судалдаг хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол охидын шилжилтийн нас эрт эхэлдэг болсон явдал бөгөөд энэ нь ямар нэг хүрээлэн байгаа орчны хүчин зүйлтай холбоотой байх магадлалтай юм. Угаaсаа үндэстэн харгалзахгүйгээр охидын хөхний булчирхайн хөгжил эрт эхэлдэг болсон. Европ гаралтай охидын 10%, Африк гаралтай охидын 23%, Латин Америк охидын 15%-д нь 7 настайд эхэлдэг гэнэ. Шилжилтийн нас эрт эхлэх үзэгдэл зөвхөн охидынх, хөвгүүдэд ийм шинж тэмдэг илрээгүй.
Дээр дурдсан жишээтэй адилаар охидын шилжилтийн нас эрт илрэх шинж тэмдэг хүрээлэн байгаа орчин дах эмэгтэй бэлгийн даавар эстрогений тархалттай хамаатай байж болох уу? Сүүлийн хэдэн зуун жилийн турш охидын шилжилтийн нас эхлэх цаг урагшилсаар байгаа. Үүнийг хоол хүнсний олдоц сайжирсантай холбож тайлбарладаг. Биеийн жингийн индэкс (БЖИ) өндөр байх нь шилжилтийн нас эрт эхлэхтэй шууд хамааралтай. Шилжилтийн нас асар их энерги шаардах процесс учир хангалттай нөөц шаардлагатай. Ингээд бодвол таргалалт шилжилтийн насыг эрт эхлүүлж байж болох. Цаашлаад, маш идэвхтэй хөдөлгөөнтэй, ачаалалтай  гимнастикаар хичээллэдэг, балетийн сургуулийн охидын шилжилтийн нас ачааллаа багасгахаас наана эхэлдэггүй. Түүнээс гадна эдгээр охидын намхан байдаг. Энэ бол лэптиний дохиоллын дутагдлын шинж (лэптин нийлэгжих өөхөн эд маш бага учраас), тиймээс лэптин үгүй бол шилжилтийн нас бас үгүй.
Хүүхдийн эндокринологийн эмч Робэрт Лустиг "Чихрийн тухай гашуун үнэн" номондоо нэг ийм жишээ дурдсан байна:
"Таван настай Рэбэкка охин ганцxан жилийн дотор 9 кг жин нэмж, хөхний булчирхай нь товойж эхэлсэнд ээж нь зовж эмчид үзүүлжээ. MRI скан бусад шинжилгээгээр тархины хавдрын шинж тэмдэг олсонгүй. Шилжилтийн насны шинж тэмдэг эрт илэрсэн тул дааврын нарийвчилсан шинжилгээгээр эстроген даавар цусанд нь байсангүй. Ээж охин хоёртой тулаад их удаан ярилцваас ээж нь охиноо Victoria's Secret дэлгүүрээс авсан ванны хөөстэй усанд оруулдагийг тогтоожээ. Уг хөөсний саван дээр том үсгээр "зөвхөн насанд хүрэгчид хэрэглэнэ" гэсэн анхааруулга байж. Энэ ванны хөөс ургамлын гаралтай эстроген агуулаж байх магадлалтай бөгөөд, ванны хөөс хэрэглэхээ зогсмогц охины жин хэвэндээ, хөхний хөгжил бас зогссон байна."
Дэндүү бага насанд эхэлсэн шилжилтийн насны шалтгаан юу вэ? Энэ хариулахад ярвигтай асуудал. Яагаад гэвэл нэгд, хөхний хөгжил үнэхээр шилжилтийн нас эхэлж байгаагийн шинж тэмдэг мөн үү гэдэг нь тодорхой биш, хөхний хавиар байгаа өөхөн эд хөх ургаж байгаа юм шиг харагдуулж болох уу? Нөгөөтэйгүүр, эстрогений нөлөөгөөр хөхний хөгжил эхэлж байгаа бол тэр эстрогений эх үүсвэр юу вэ?
Хөхний булчирхайн хөгжлийг эхлүүлэх эстрогений 3 эх үүсвэр бий. Нэгд, өндгөвч, өнчин тархинд лэптиний дохиолол хүрсэнээр шилжилтийн нас эхэлдэг энэ бол байгалийн жамаар шилжилтийн нас эхлэх механизм. Хоёрт, өөхөн эс эстроген нийлэгжүүлэх чадвартай. Тиймээс тарган байх тусам эстрогений төвшин өндөр байна. Энд эрчүүд ч бас хамаарна (тарган эрчүүдийн хөх том байх нь цусан дахь эстрогений төвшин өндөр байгаатай холбоотой). Гуравт, орчин тойронд байгаа эстроген, болоод түүнтэй төстэй бодисууд хөхний хөгжилд бас жин нэмэхэд нөлөөлж болно (янз бүрийн ургамлын гаралтай эстрогентэй ойролцоо бүтэцтэй химийн бодис, ургамлын эстроген, шар буурцаг ийм даавар ихээр агуулдаг учир бага насны хүүхдэд тохиромжгүй).  Үүнийг орчин тойрны таргалуулагч хүчин зүйл гэнэ.
Таргалалтыг бид зөвхөн их идсэний үр дагавар гэж боддог бол орчин тойрон, удамшлын маш олон хүчин зүйл бий. Энэ талаар сүүлийн гучаад жил судалж байгаа ч учрыг нь бүрэн тайлж амжаагүй байгаа.

8 comments:

Gavaa Lkhava said...

zaa yostoi estrogen -iig iim aihtar tarhsn gej medsengui. Bann-ii huusuu hurtel sain bodoltsoh heregtein bna shuu.
ohintoi bolhoor sanaa zovood l bdiin, heterhii ert ehlehvii gd.

Гуталчин said...

humuus suuliin uyed guril bitgii id, tsagan budaa bitgii id gedeg bolj. ene talaar zavaaraa niitlel oruulaach, bayarlalaa

Сүрэн said...

Энэ нээрээ бодууштай асуудал шүү...
Хөхний булчирхайн хөгжлөөс гадна сарын тэмдэг хэдэн наснаас эхэлж буйг давхар ажиглах хэрэгтэй болов уу. Саяхан япон найзын маань 10 настай охины биений юм ирснийг дуулаад гайхтал охин "би ганцаараа биш, ангийн охидуудын ихэнх нь аль хэдийнээ эхэлчихсэн" гэж байсан. 45-тай ээж нь бидний үед голдуу 12 настайд ирдэг байсан, тэр үед эмээ нар "пөөх паах, яасан эрт болоо вэ" гэж гайхдаг байсан гэж байсан. Дэлхийн уран зохиолоос харахад зуугаад жилийн өмнө бол баруунд 16 насанд эхэлдэг байсан бололтой...

peakfinder said...

Gavaa Lkhava>> Зөвхөн эстроген даавар биш ер нь л эстрогений рецептор идэвхжүүлэх бүх химийн бодис ийм үйлчилгээ үзүүлнэ гэнэ.
Гуталчин>> Бичлэг оруулсан шүү.
Сүрэн>> Харин тийм. Азийнхан шар буурцаг их хэрэглэдэгийнх байна уу. Эрт үед шар буурцагийн хэрэглээ хэр байсан юм бол доо. Тэрнээс гадна эстрогений рецептор идэвхжүүлэх химийн бодис хуванцар сав бас ижил нөлөө үзүүлнэ гэдэг. Гэхдээ хаа сайгүй л шижлилтийн нас жилээс жилд эрт эхэлдэг болоод байгаа юм гэнэлээ.

peakfinder said...

Сүрэн>> Нэг юм орхигдуулж хөхний булчирхайн хөгжил эрт бол сарын тэмдэг эрт ирнэ л дээ.

Anonymous said...

sonirholtoi bna. tsalingui, tsag gargaj humuust heregtei medeelel oruulj bdag blogchdiin yaruu aldar mandtugai!!!

Unknown said...

Minii huh 7nastaigaas urgasan odoo bi 11nastai say 9sard minii bienii um urgsan 10nastaid umdagnii us urgasan bi odoo levchig zuudeg mash tom huhtei bolohoor angiinhnaasaa ichdeg bi levchigniihee c nomeriig zuudeg bas nuuren deer mini 10nstaigaas hoish um garch baina minii undur 165 bi arai l hurdan usuud bgaam shig bh um

peakfinder said...

Unknown>> Ямар нэг зовиургүй, эрүүл байгаа бол зүгээр дээ, санаа зоволтгүй.