Tuesday, October 25, 2016

Сургууль

Нөгөө байр маань бүтэж бид ирэх долоо хоногт орох оронтой болох гэж байгаа. Хар хүн анх үзчихээд барьцааны мөнгөө хаяад өөр байр хаймаар санагдсан гэсэн. Их л жижиг юм билээ. Би нь тэгээд одоо байнга суух сууцгүй түр байранд суугаад байж болохгүй тул орохоос өөр аргагүй гэж аргадав. Ингээд байр болсон, сургуулийн асуудал нээгдэж байгаа юм.
АНУ-ын нийтийн сургуулийн санхүүжилт нь тухайн орон нутгийн үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээнээс хамааралтай гэнэ. Тэгэхээр байр үнэтэй газрын сургууль илүү санхүүжилттэй гэсэн үг. Бас л харгис байгаа юм шүү гэж бодогдсон. Манай орох гэж байгаа байр хоттой залгаа учраас хотын хойд дүүргийнхэн яаж ийж аргалаад хүүхдээ оруулчих гээд байдаг бололтой юм уу даа, сургуульд хүүхэд бүртгүүлэх гэдэг бас ярвигтай асуудал юм байна. Нэгд бүх бичиг баримт, аппликэшнээ нотриатаар батлуулах ёстой гэнэ. Тэр бүү хэл байрандаа биднийг суулгаж байгаа эзэн нь энэ хүмүүст байр хөлслүүлж байгаа үнэн бөгөөд эндээс нүүхэд нь 30 хоногийн дотор танайд мэдэгдэнэ гэсэн бас нотриатаар батлуулсан захиа бичиж өгөх ёстой гэнэ.
Өмнө нь төрсөний гэрчилгээ, хаягийн баталгаа, вакцинжуулалтын баримтаа бариад очиход өдөрт нь сургуульд оруулдаг байснаас тэс ондоо орчин бололтой. Яахав сайн тал нь аятайхан орчин, сайн сургалт, хүүхдийн ирээдүйд хэрэгтэй л юм даа гэж өөрийгөө тайвшруулж сууна.
Санаагаар болдог бол сургуулийн санхүүжилт тухайн дүүргийн татварын орлогоос бус ямар нэг тэгшитгэсэн стандартаар явах нь зөв юм шиг. Ухаандаа хүүхэд эцэг эхийн орлого, нийгмийн гарлаас үл шалтгаалж боловсрол эзэмшихдээ ижил тэгш гараанаас эхэлнэ гэсэн философийг л яриад байгаа юм. Дэлхийн хамгийн баян улс байж ийм юман дээр хөгийн царайлдаг нь шог ч юм шиг ккк.

3 comments:

nomin said...

naad surguuliin sanhuujiltiin asuudal chin yamar shog yum be neeree. yaduu torson bol ter chigeeree doroi yav gsn ug yum bh daa.

soulmate said...

Өндөг анхдагч уу тахиа анхдагч уу гэдэг шиг л баян дүүргийн сургууль сайн байгаад байна уу сайн сургуулийн эргэн тойронд мөнгөтэй хүмүүс ирж амьдарснаас болоод байрны үнэ өсөөд байна уу? УБ-т гэхэд 1-р сургуулийн ойр орчмын байр өндөр үнэтэй, байр хөлсөллөө гээд хүүхдээ тэнд өгөх боломжгүй болцон.

Солонгост нөгөө алдартай Каннам дүүргийн сургуулиуд их сайн, тэгээд тэр хавийн үл хөдлөхийн үнэ тэнгэрт хадсан.

Тэгш гараа гэдэг ойлголтыг уг нь Америкчууд эхэлж засвал засахаар даа тэ.

Юутай ч амжилт хүсье!

jagdag said...

Welcome back!
Улсын сургуулийн санхүүжилт тухайн орон нутгийн бодлогоос шууд хамаарна. Дийлэнх хот муж үл хөдлөх хөрөнгийн (байр, унаа) татвараас мэдээж шууд хамаарна, тэр чинь хөөрхий тухайн орон нутгийн гол татвар...
Мөн нэмэлт элдэв татвар гаргаж ирдэг, жишээ нь манай муж гэхэд тамхинд тусгай татвар нэмээд тэрнийгээ боловсролд зарцуулах хууль дээр сай сонгуулиар санал хураагаад олонхийн саналаар уначихсан:-(, тамхи эрүүл мэндийн хор, боловсрол бол хэрэгтэй гэдэг ойлголт энд үйлчилэхгүй харин ямар ч татвар эдийн засагт муу гэсэн үзэл илүүтэй нөлөөлсөн байх