Thursday, November 15, 2007

Оройн хоол

Ингээд л нөгөө дайллага, цайллагын сезон эхлэх шив дээ. Манай дарга намар ажил сургууль жигдрээд ирэхээр биднийгээ дагуулж оройн хоолонд ордог заншилтай. Анх намайг ирж байхад шинэ хүн ирэх болгонд гадуур оройн хоолонд явдаг байлаа. Цөөхүүлээ байсан болохоор тэр үү, амархан зохицуулж болдог байсан юм. Жил ирэх тусам олон янзын ааш араншин, ёс заншилтай хүмүүсийн тоо нэмэгдээд тэдний цаг зав, дур сонирхолыг тооцоод ирэхээр төлөвлөж гарах нь түвэгтэй болоод цөөрсөн гэж байгаа.
Манайх ирланд, япон, польш, монгол, испани, энэтхэг, франц, америк зэрэг улсуудаас ирсэн арваад хүнтэй, дээр нь тэдний гэр бүлийн хүмүүс, найз залуу, бүсгүй гээд нэмэгдээд овоо том груп болж аваад гарна даа. Манай хоёр америк хоёулаа еврей, нэг нь бүр "observant" еврей (шашныхаа зан заншлыг мөрдлөг болгодог гэсэн үг л дээ). Тэр маань зөвхөн кошэр (kosher) хоол хүнс хэрэглэнэ.
Дэг жаягаа дагадаг еврей айлууд хоёр гал тогоотой байдаг. Яг хоёр тусдаа өрөө биш л дээ, гэхдээ бүх сав суулга, аяга таваг, халбага сэрээ нь махных, сүүнийх гэж хоёр тусдаа, учир нь эд нар мах сүүг хольж болохгүй ёстойд байдаг гэнэ. Түүнээс гадна алив амьтны махыг тодорхой аргаар нядалсан байх ёстой гээд нэлээд түвэгтэй дүрэм журамтай юм байна. Хэдэн мянган жилийн турш энэ дүрмээ ягштал мөрдсөөр ирсэн байх юмаа. Түүхчид, судлаачдын үзэж байгаагаар мах, сүү холихгүй байх заншил хоол ундаа муутгахгүй, эрүүл ахуй талаасаа ийм шийдэлд хүрсэн гэж үздэг юм байна лээ. Ер нь энэ тухай дараа нэг юм бичье гэж бодоод байгаа. Жаахан ул суурьтай судлах хэрэгтэй болох байх.
За тэгээд энэтхэг маань мах иддэггүй гээд олон шалгуур давж байж кошэр, загаснаас өөр махаар хоол хийдэггүй япон ресторанд хооллох болов. Аргагүй том газар тулдаа бас ийм сонголт олдсон гэж байгаа, жижиг газар бол бүгдээрээ хамт суугаад хооллох газар олдохгүй байсан болов уу. Мэдээж мань мэтийн хэдэн хүмүүс мах байхгүй гэхээр сэтгэл дундуур байснаа тэмдэглэх хэрэгтэй байх.

Хоол унд нь санасныг бодоход дажгүй байлаа. Шинэ зүйл туршиж үзэх ер нь зүгээр юм. Хамгийн гол нь бүгдээрээ цуглараад ганц хоёр шил пиво ууж ярьж хөөрөөд цаг тун хурдан өнгөрсөн л дөө. Сонирхсон хүнд орж үзээрэй гэх байна. Рестораны нэр "Ozu" Amsterdam avenue д, 87 ба 88-р гудамжны хооронд байдаг юм байна лээ.
Өө тэгээд сууж байтал энэтхэг бүсгүйн маань төрсөн өдөр болж таараад, торт лаа болоод Happy Birthday to You гээд ресторанд байсан бүх хүмүүс хоолой нийлүүлж дуулсан нь сайхан санагдсан шүү.

5 comments:

ZAYA said...

Олон янзын ёс заншилтай хүмүүстэй хамт хооллох нээрээ сонирхолтой байхаа. Танайх чинь харин жинхэнэ интернациональ юм байна ш дээ. Япон хоол биеийн эрүүл мэндэд их тохиромжтой юм шиг санагддаг. Махгүй байсан ч гэсэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

БЭ said...

энэ ази нь япон уу, эсвэл манай пеаки дүрээрээ юм болов уу, юутай ч сайхан хооллосон байна шд. дарга чинь харин дажгүй хүн үү гүй юу. ажилчидтайгаа дотно уур үүсгэхийг хичээдэг. энд тийм зүйл ховор доо. Япон хоолонд би бас нугасгүй шд, яг нарийн нэр усыг нь мэдэхгүй л дээ.

бж said...

Zurag shuud l nudend tusch bainashd. Ene zurag deerh japan busgui shig baina. Manai Peaky arai uur baihaa geed tusuuluud baigaa. /Utsaar duugii chini sonsood, neg tiim baih geed uuriinhuuruu tusuuluud/...
Neeree yostoi International hamt olon baina daa. Goyo yumaa.
Gesnees bi neeree japanese hool idej uzeegui l yavaa shd. Ene gazar chini ochij uzye baiz.

peakfinder said...

ZAYA>>olon gazriin humuustei hamt ajillaj olon yum surch baigaa zavshaantai gej boddogoo. hool tun dajgui baisan shuu.
нэмлэТ>>ter manai japan huuhen hajuud n' baigaa n' manai darga tegeed nogoo kosher hool iddeg zaluu. manai darga neeree tun dajgui hun baidag yumaa.
Ганаа_бж>>ug n' olon zurag oruulah tolovlogootei baital neg l bolsongui. negees iluu orsongui.
Neeree chamaig yarisan gej manaihan helsen. Ergej yarij amjsangui uuchlaarai. Bolomj garval tiishee orj uzeerei. Lower east side d olon japan restoran baidag sh dee.

byambaa said...

jpnchuud bas neg shin hun ireheer dalimduulj niilj uuna, yavah bolohoor ni bas uuj idne. buduurch ugch bnaa gej.