Tuesday, November 20, 2007

Тэмээ


Хэдэн жилийн өмнө Хар Хорин ороод буцаж яваад ийм ачаа ачсан машин таарч, би их л олзуурхан зургийг нь аваад сүйд болсон юм. Жолоо барьж явсан ах маань уг машины жолоочтой мэнд мэдэнгээ тэмээгээ хааш нь аваачиж яваа юм бэ гэсэн чинь, хот уруу маханд ачиж яваа юмаа гэж билээ. Эмээ маань тэмээний мах иддэггүй говийн хүн, бид бүгдээрээ нэг тийм. Ах маань түй хэрэггүй асуулаа, сэтгэлд сэвтэй гэдэг нь гэж билээ.

6 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Уг нь зураг нь сонин юм. Даанч зорилгыг нь мэдчихсэн чинь онцгүй болчих шиг

Anonymous said...

Харж байгаагүй ховор зураг байна. Уул нь уралдуулах гээд ч юмуу явж байсан бол. Дэмий асууж дээ. Арсун

peakfinder said...

БумЭрдэнэ, Арсун>> Harin yostoi zarimdaa olon yum asuulgui baisan n' deer yum gej tegehed l oilgoson. Ah maan' jigteihen haramsaj baisaan.

бж said...

Yanaa, iim saihan amitniig...

sanakae said...

Энэ чинь их удвал харин тэр хогноос олсон зураг шиг үнэд орох юм бишүү. Зургийнхаа Meta-г устгачаагүй бол шүү дээ.

ZAYA said...

Хн, хаан буузны мах болсон байхдаа. Зайлуул...