Monday, November 26, 2007

Төвхөний хийдэд авсан хэдэн зураг




Энэ хийдийг 1653 онд Өндөр гэгээн Занабазарыг Дашлхүмбээс буцаж ирэхэд нь сүсэгтэн олны санаачлагаар уран бүтээл туурвихад нь зориулж барьжээ. Энэ хийд Хангайн нуруунд орших Шивээт улаан (Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг)гэдэг байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд Өндөр гэгээн бүтээлийн сүм барих ажлыг өөрийн биеэр удирдан байгуулж эбэнгачил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэсэн гэдэг.
Өндөр гэгээн энд алдартай олон барималаа бүтээснээс гадна монгол түмний сосёлын том өв соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг зохиосон байна.
Төвхөний хийд монгол нутгийн олон сүм хийдийн адил хэлмэгдэлд өртөж сүйдсэн ч гэлээ хэдэн жилийн өмнөөс дахин сэргээх ажил эрчимтэй өрнөж, аянчин жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

7 comments:

A.Амарсайхан said...

Сүүлийн зураг их сайн болжээ. Гансүх ахын Фото блогт энэ хийдийн зураг байгаа. Би их "гүн ухаан"-ы тайлбар хийсэн гэж байгаа.

БЭ said...

Яг юу гэж нэрлэдэг юм бол. Би бол Дүвхэн гэж бодоод байсан, зарим нь төвхөн, түвхэн, дөвхөн гээд янзан бүрээр бичих юм. 2002 оны зун ийшээ очиж тэр нүх рүү нь ороод эргэж мөлхөөд "ариусч" байсан юм байна. Нэг бүдүүн авгай орчихоод буцаж гарах гэж зовж байсан юм. Хүмүүс тэгсэн их нүгэлтэй хүн буцаж гардаггүй юм гээд тэр хүнийг улам байдалд оруулж байж билээ. Холоос харагддаггүй, өөдөө гарах зам байхгүй их тэвчээр заалгаж байж очуулдаг сүм дээ. Бид хэд ой модон дундуур нь пүргонтой таваргалцан чинь хамаг гэдэс дотроо зайлуулаад сэгсрэгдээд арай гэж очиж билээ. Тэгэхдээ очсон хойноо бол тасархай газар байсан шүү.

бж said...

Goyo gazar yumaa. Bi odoo boltol uzeegui l yavaa yum. Mongold ochihooroo zaaval uzeh yum shuu. Undur gegeenii tuhai nomon deerees l ene hiidiin tuhai unshij baisnaas tsaashgui.
Saihan zurag baina, bayarlalaa.

peakfinder said...

A.Амарсайхан>>Bayarlalaa. Oor olon zurag baigaa bolovch zarim n' tavij bolohgui error message ogood baisan.
нэмлэТ>> Ene yahav nogoo uigarjin bichig kirilld yaj shiljsenees bolson bolov uu? Huuchin bichgeer Duvhen, Tovhon ijil bichigdene l dee. Nom setguuld ali aliig n' heregledeg yum baina lee.
Ганаа_бж>>Zaaval uzeerei, saihan hangai shuu.

Arsun said...

Сургийг нь сонсоод зургийг нь vзээд л байна. Нэг, нvдээр vзнээ.

бж said...

Arsund> 2 nudeeree uzsen ni iluu baihaa.

Arsun said...

Хихихи