Tuesday, December 4, 2007

Америкт яаж эмч болдог вэ?

Эмчийн мэрэгжил энд нэлээн өндөр цалинтайд тооцогддог. Тэгээд ч олон кино, телевизийн шоунд хүүхнүүд хэрхэн эмч нөхөртэй болоод, хотын гадна том байшинд амьдрах вэ хэмээн мөрөөдөж байгаа нь элбэг харагддагийг та бүхэн анзаарсан биз дээ. Болчихсон хойноо сайхан ч яг тэр өндөр цалин хүртэл олон жил, их мөнгө, эрч хүч шаардагддаг юм байна лээ.
Манайд юм уу, европын улсуудад эмч болохыг хүссэн залуус дунд сургуулиа төгсөөд л анагаахад элсэлтийн шалгалт өгч ордог бол, энд эхлээд дөрвөн жил дээд сургуульд "pre-med" гэсэн ангид суралцаж байж, анагаахын сургуулиудад шалгалт өгч орох эрхтэй болдог. Ер нь оюутнууд их дээд сургуульд орсон эхний жилээ биш хоёр дахь жилдээ мэргэжлээ сонгоцгоодог. Эхний жилээ өөрийн сонирхсон чиглэлээр хичээл авч кредит цуглуулдаг юм байна лээ. Энэ нь бас мэргэжлээ нухацтай сонгоход дөхөмтэй дажгүй хэвшил санагдсан.
Дээд сургуулийн дөрөв дэх жилээ юм уу, төгссөнийхээ дараа "MCAT" гэдэг шалгалт өгөөд анагаахын сургуулиудад элсэлтийн материалаа бүрдүүлж явуулна. Эмч болох сонирхолтой улс олон байдаг болохоор шалгалтандаа өндөр оноо, дээд сургуулийн дүн сайтай байхаас гадна, яагаад эмч болохыг хүсч байгаагаа бичсэн зохион бичлэг элсэлтэнд ихээхэн нөлөөтэй байдаг юм гэнэлээ. Гайгүй материал бүрдүүлсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Шилэгдэж уригдсан ч нэг хэсэг нь эндээс бас л хасагдана. За тэгээд аль нэг сургуулийн шалгуур даваад орчихсон хойно төлбөрийн асуудал босч ирдэг. Анагаахын сургуулиудын төлбөр бусад мэргэжлийн сургалтын төлбөртэй харьцуулбал өндөр байдаг юм байна лээ. Эцэг эх нь боломжтой бол төлбөрийг нь хийдэг хэсэг байхад өөрсдөө банкнаас зээл аван сурч байгаа оюутнууд ихэнх нь байдаг болов уу гэж харагддаг. Анагаах дөнгөж төгссөн хүн дунджаар хоёр зуун тавин мянган долларын өртэй гардаг гэж уншиж байсан юм байна. Энэ нь өндөр өртөгтэй Харвард мэтийн сургуулийг тооцохгүйгээр шүү дээ. Сургалтын төлбөр дээрээ бас байр хоол гээд амьдарлын хэрэглээний мөнгөө бас л зээлнэ шүү дээ. Эхний хоёр жил сургуулийн танхимд хичээл үзээд, сүүлийн хоёр жил нь дор хаяж дөрвөн мэргэшлээр дадлага хийсэн байх шаардлагатай. Дадлагаа төвлөрсөн том эмнэлэгүүдээр хийнэ. Энэ үед нь хүмүүсийг барьж авч уулзах тун хэцүү болчихдог юм байна лээ. Тэр дундаа шаталсан хэдэн стандартын шалгалтууд өгнө.
Ихэнх анагаахын сургуулиудад MD-PhD гэсэн найман жилийн програм байдаг. Энэ програмд орсон оюутнууд 4 жил анагаахын програм, 4 жилийн эрдэм шинжилгээний ажил хийж MD-PhD гэсэн цолтой төгсөнө. Олон жилийн энэхүү сургалтанд хамрагдсан бол сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөр барахгүй харин бүр тэтгэлэг авдаг гэж байгаа. Ийм програмын элсэлт тоотой цөөхөн хүн авдаг ба тун өрсөлдөөнтэй байдаг юм байна лээ. Ийм програм төгссөн хүнд эмчилгээ, судалгаа хослуулах сайхан боломж нээгдэж байгаа хэрэг.
Ингээд сургуулиа төгчихвөл бүх юм боллоо юу гэвэл бас үгүй юмаа. Дараа нь хэдэн жил өөрийн сонирхсон чиглэлээр эмнэлэгт дадлагажигчаар (residency) ажиллана. Энд бас л олигтой эмнэлэгт орохын тулд багагүй өрсөлдөх хэрэг гардаг гэнэлээ. Энэ хугацаанд олон цагаар (долоо хоногт 80 цаг ажиллах энүүхэнд, гол төлөв 24 цагийн ээлжээр ажилладаг) бага цалинтай эмнэлэгийн гол ажлыг нугалцгаадаг гэнэлээ. Бүтэн хоног сэрүүн байх гэж кофе уусаар ходоодоо муутгасан гэж манай дарга ярьдаг юм. Энэ тухай харин "ER", "Grey's anatomy", "Scrubs" гээд телевизийн олон шоу байдаг шүү дээ. Ийм дамжлагаар яваад өнгөрсөн хүмүүс "Scrubs" үнэнд тун ойр гэж хэлцгээдэг юмаа. Дадлагын хугацаагаа дуусгаад дахин "Board exam" өгч хүн бие дааж эмчлэх лицензээ авдаг гэж байгаа. Одоо л нэг гээд амьсгаа авах гэхэд нөгөө сургалтын зардлын зээл төлөх, цааш элдэв жижиг сажиг шүүхдэлцэхээс хамгаалах даатгалд хамаарагдах гээд олсон хэдээ хуримтлуулах цаг бас л хойшлогддог гэнэ.
Америкаас өөр улс оронд анагаах төгссөн хүмүүсийн хувьд эдний "Board exam" гэдгийг өгөөд дадлагжигчаар хэдэн жил ажиллаад лицэнзээ авчихдаг юм байна лээ.
За байз нэг их дааж давшгүй юм шиг юм биччихэв үү дээ. Давах даваагаа давчихвал ч эмч сайхан мэрэгжил шүү.

15 comments:

Barimalch said...

Harin anu-d emch boloh gej 10 jil surdag gesen "tsuu" sonsoj baisan.

Deer neg Opragiin nevtruulgiig tsuhas uzsen jild annu-d emch ba emnelgiin aldaagaar 250 orchim hun nas bardag geed boon shuugiantai yariltslaga nevtruulge hiij baisan. Emch hun bas ardaa olon sayiin daatgaltai baih yostoi yum shig baisan tiim uu? Aldaa gargaval ovchton olon sayiin nehemjilel tavij teriig yalt ch gui toldog geed baisan. Ter Opragiin nevtruulgeer neg huuheng emch ba busad onoshlogchid buruu onoshlood saviig n avchihsang hohirogch zargaldaj 10 sayiig nehmejilj shuuhedsen shuuh tuuniig n 50 say bolgoj shiidsen geed yarij baisan.

Barimalch said...

Oops gehdee manaihan uchirgui emeeh hereggui baihaa yamar ednuus shig bagdaa eldev har tamhi arhi hereglej neuronoo evdeltsen bish. ;D

ZAYA said...

Кинон дээр эмч болох гээд байгаа оюутан гэж нойргүй хүмүүс гардаг. Үнэн юм байна л даа. Хамгийн гол дараа нь хүний амь хариуцах учраас аргагүй ч үгүй биз дээ.
Саяхан Монголд SBN телевизээр нэг эмчийн тухай нэвтрүүлэг гарсан гэнээ. Манай дүү надад ярьсан юм би үзэж чадаагүй л дээ.
Тэр эмч, эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудаас болоод Монголд хүний биед хориотой эм хэрэглэж байгаа. Тэр эмийг заавал хэрэглэх /бөөр шилжүүлэх болон бөөрний хагалгааны дараа уудаг эм гэсэн/ тухай яамны шийдвэр байдаг. Хүнд өвчтөнг эмчлэх тухай яамнаас удирдамж байдаг бололтой. Телевизээр гарсан бөөрний эмний тухайд Япон эм гэж, манайхан оруулж ирдэг гэнээ. Тэр эмч өөрөө эм үйлдвэрлэгч Япон пүүсэд нь захиа бичтэл "танайх наад эмээ хэрэглэж болохгүй. Манай нэрийг хуурамчаар ашиглаж байгаа хятад компаниас танайх уг эмийг авсан байна". Манайд эмний нарийн лаборатори байхгүй тул тэр эмч эмийн үйлдвэрлэгчтэй харьцсан гэнэ. Хамгийн гол нь энэ эмийг хэрэглэх талаархи тушаал удирдамжаа яам нь хүчингүй болгохгүй байгаа гэсэн. Эм нь яадаг вэ гэхээр Монголд бөөр шилжүүлсэн хүндээ 8,9 жилийн нас бэлэгдэг байтал тэр эмийг хэрэглэснээс болж өвчтөн 1-2 жилийн дараа ямар ч эмчилгээгүй болгочихдог гэж үзэж байгаа гэнэ. Тэгээд хөөрхий тэр эмчийг ажлаас халж бариад л сүйд болоод байгаа гэсэн. Тэр эм, эмчийн буруу зөвийг ялгаж салгаж өгөх болтугай.
Манай ард түмний эрүүл мэндийн гол асуудал чинь урьдчилан сэргийлэх арга хэмжээ огт хийгдэхгүй байгаа гэнээ. Хоолой, шүдийг хүүхэд байхаас нь сайн эмчлээд байвал элдэв хүнд өвчинд нэрвэгдэх нь бага гэж ярьсан гэсэн. Даан ч дүү маань тэр эмчийн нэрийг сайн мэдэхгүй байна гэсэн. Бөөрний л эмч гэсэн. За баахан урт комент болчихлоо. уучилаарай.

Barimalch said...

He he Mongold baitugai anu-d ch huuramch emnii hereg tsoongui baidag nogoo heden jiliin omno Mongold gangan savtai hortoi shahuu emnuud uhaantai bolgodog tsarai goy bolgodog geed tiimerhuu balai yumnuud anu-d ihesch bainaa gesen shuumjilel NBC-eer yavaad baigaa.

End bur em doktor hyatad garaltai emch hyatad huuramch emiin uildver huivaldaad baiguulchihsan tegeed anu- ruu baahan aldartai emnuudiig huurmachaar uildverleed oruulj irj baigaa tuhai tv-iin mash tusgai tagnuuliin maygiin survaljilga garch baisan. Zuzaan nudnii shilniihee ramand kamer suulgachihsan hyatad huuramch em hudaldan anu ruu oruulah geree ene ter hiigeed.

Bas neg medeegeer anu-d emnii tuuhii ed himiin bodisiin 50%-iig hyatadaas oruulj irdeg yur n hyatadiin gart ih orj baina gesen shuumjilel garch baisan.

Ганаа_бж said...

Za, Peaky maani mash ih heregtei medeelel bichsen bainaa. Manai ger buliin huvid huulj avaad hanandaa ulguhuur heregtei zuil baina.
Maash ih bayarlalaa.
End emch baih bas amargui ee. Ter deer yariad baigaa tohioldol bas bagagui baidag bololtoi yum shigee. Shuuhdene gedeg Amerikchuudiin neg hobby shahuu yum uu. Bolson boloogui jijig shaltgaanaas ugsuuleed emch emnelegtei holbootoi shuuhiin asuudal tasardaggui l bololtoi yum.

peakfinder said...

Barimalch>> Arav garui jil surch baij emch boldog n' cuu yaria bish unen l dee. Ter eldev shuuhees hamgaalah daatgal l hereg shuuheer shiidegdsen uyed hohirliig toldog yum shig baina lee. Gehdee nogoo mashinii daatgaltai bas adil neg udaa aldaa gargasan bol daatgald ogoh mongo osood yavchihna. Tuunees gadna hun emchleh licenzee ch aldah tohioldluud baidag. Ene n' bas emchilgeenii uniig osgodog gesen shuumjlel yavaad b aidag yum baina lee.
ZAYA>>Ter ch unen shuu, ovoo zutguulj baij zorisondoo hureh yum.
Ter huuramch emiin tuhaid manaid yag tag barimtlah durem juram n' her baidag yum bol. Hoyordugaart emch hun bas aldaa gargasan bol hariuclaga huleeh togtolcoo zailshgui chuhal, manaid hainga handsanaas bolj hun hohirson jishee olon bii shuu dee. Nogoo talaar manaid emch hun yamar calin avdag bilee. Ih hariuclaga uurch baigaagiin huvid bas calin hols n' dagaad ondor baimaar. Bodood baihaar oorchilj zohicuulmaar zuil ih baih yumaa.
Ганаа_бж>>Za hereg bolj baigaa bol bas yamai daa. Shuuhdeh bol ednii barag amidraliin hev mayag shahuu bolchihson yum shig sanagddag.

нэмлэТ said...

heregtei hundee heregtei l medeelel yum. emch bolno gedeg haa saigui l amargui davaa gej boddog shd. tegehdee l minii huvid nadad tohiroh ajil bish l yum bilee. uur mergejiltei bolsondoo bayarladag hehe, tegehdee l mergejil buhen saihan.

Barimalch said...

Mendchilgee: (hogjoontoi material)

:D

http://PeakfinderLady.youaremighty.com/

(neriin orond henii ch neriig bichij busdad ilgeej bolno)

БумЭрдэнэ said...

Хэцүү мэрэгжил. Надад тэгэж бодогдоод байдгийн.Хэцүү тусмаа сайхан юм шиг байгаам.

peakfinder said...

БумЭрдэнэ>>Hecuu baih tusmaa goyo baidag baihaa. Ooroo emch bish bolohoor sain helj medehgui yumaa. Huuhdiin havdariin tanil emch huuhen ajlaa taraad mashin dotroo zondoo ih uilah tohioldol olon baidag gej baisan yum baina. Bas bayarlah uye ch zondoo gej baisan yum baina.

peakfinder said...

Barimalch>>mendchilgeend ih bayarlalaa.

melkadies said...

saihan mergejil shuu. gehdee manaihan oorsdoo ene mergejild ih am muutai bolchihson. yum l bol muuldag. chi ingesenees bolood ingechihlee ene ter geed boon yum boldog shdee. mash ih stress dund baidag.

7nburhan said...

US Medical Schools-iin tuhai bichseniig chini halit unshilaa. Eronhiidoo unen zuil bichsen bna, gehdee medehgui hund halit harahad Amerikt surch emch bolno gedeg denduu olon jil, davj garahiin argagui hetsuu davaa met setgegdel toruuleheer bolchihson yum shigee. Harin bi bol undergrad. 4n jil, Medical schoold 4n jil, ingeed niitdee 8n jil alban yosoor surdag gej l hardag. Medical School-iin daraahi 3n jil Residency hiihdee tsalin avdag tul ajillaj bgaagaas neg ih yalgaa yu bhav (yahav medeej jinhene emchiig bodvol baga l tsalin avna, gehdee goloh yum bish). Zaaval PhD-d davhar surah albagui. Ugaasaa negent MD esvel DO bolchihson hoino ovchtonoo ch emchilne, research-oo ch hiine shd. Emch hun nasaaraa suraltsdag, tiim bj sain emch bj chaddag bh gej bi boddog (yalanguya odoo tsagt research hiihguigeer yamar ch mergejild ahits gargahad hetsuu bolson met).

Humuus (oor mergejleer) bakalavriin (oiroltsoogoor 4 jil) daraa magistr hiij bna (2-3 jil), daraa ni PhD hiij bna (4-6) geed ugaasaa l arav garui jil zartsuulj l bdag shd, tegeheer Anagaahiin mergejil l gantshan ih olon jil surdag ni bishee.

Chadaltai mundag emch bolno gedeg olon jiliin asar ih hodolmor shaardana, gehdee l saihan mergejil. Amargui bolohoor hussen bolgon emch boldoggui bh. "Knowledge is a power" gedeg unen ug shu. Hun uneheer ooroo husvel bolohgui butehgui zuil bhgui yum shigee. Alivaa yumiig boloh buteh talaas ni bodoj ooroo hicheevel buteh magadlal ih, harin bolohgui talaas ni bodvol butehgui l bh. Oiriin neg jishee helie l dee (bi ug ni hedhen oguulber bichie gej bodoj bsan ch buur haduuraad yavchihlaa, uuchlaarai) - minii neg tanil neg myanga hurehgui am. dollar-tai Amerikt irsen (ar geriinhen ni sanhuugiin huvid tuslah yamar ch bolomjgui), odoo tegeed moroodloo bieluuleed Anagaahiin surguuliin oyutan bolchihson yavj bna daa... Za, uugeer tseglej uridah yumaa hiihee bodohoos doo gej...

Anonymous said...

hi 7n burhaan
chamaas asuuj yarih zuil bn, bi ene jil anagaah tugsch bn Mongold.

yaj holboo barihuu? my mail is anna_mglia@hotmail.com

Anonymous said...

pooh hetsvv yumaa bichin emch bolohgeed bga vhn shd ghde shantrahgviee chuhal medeelel ogsond bayrlalaa