Monday, February 11, 2008

Айхавтар шивээстэй хүн хараад төрсөн бодол


Америкт ирээд хамгийн содон харагдсан зүйлсийн нэг нь хүмүүсийн шивээс байлаа. Цэцэг навч, хүний хөрөг, нэр юу эс байх вэ, цаашлаад могой, аалз, хохимой толгой гээд тоочвол ч зөндөө. Сүүлийн үед хятад ханз үсэг их харагддаг болсон санагддаг. Бага байхад цэрэг цуухаас ирсэн зарим ах нар гар дээрээ ганц нэг үсэг шивүүлсэнийг харж явснаас эрээн мяраан том шивээс ерөөсөө үзэж байгаагүй юм билээ. Би хувьдаа хүн залуу насандаа сонирхож л шивээс тавиулдаг юм болов уу гэж бодож байсан бас биш юмаа. Анх ирээд удаагүй байхдаа нэг хоолны газар оройн цагаар ажилладаг байлаа. Манайд ширээ цэвэрлэж, хүмүүсийг мэндэлж угтдаг эмээ ажилладаг байсан юм. Эелдэг ёсыг бодоод насыг нь асууж зүрхлээгүй ч дал лав гарсан хүн байсан. Тэр эмээ хөлний шагай, шилбэн дээрээ (нүдэнд ил харагдах нь тэр, цаагуураа мэдээж байгаа гэж таамаглав) их том, нарийн зурсан шивээснүүдтэй. Би залуудаа л хийлгэж дээ, нас ахиад ирэхээр өөрт нь төвөгтэй санагддаг болов уу гэсэн юм боддог байсан нэг өдөр манайд биеэрээ дүүрэн шивээстэй залуухан бүсгүй орж ирэхэд нөгөө эмээ чинь харин дахиж тийм ийм шивээс нэмж хийлгэх санаатай энэ тэр гээд л ярьж гарахад нь тун их гайхсан юмдаг.
Эрүүл ахуйн талаасаа шивээс бас тийм ч сайхан эд биш бололтой. Шивээс хийж байгаа газрууд багажаа бүрэн дүүрэн ариутгаж чаддаг болов уу? Тийм газруудад зөвшөөрөл олгохдоо ямар шалгуураар дүгнэдэг юм бол? Ямар ч гэсэн зүүгээр арьсан доогуур хатгаж байгаа болохоор ариутгал муутай газар бол элдвийн халдварт өвчин авахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Дээр нэг хов жив бичдэг сэтгүүл дээр жүжигчин Памэла Андэрсэн тэр үед сууж байсан нөхрөө элэгний С вирус шивээсний зүүгээр дамжуулан халдаасан хэмээн нэхэмжлэл гарган шүүхдэж байсан санагдана.
За яахав яаж ийгээд аз таараад халдварт өвчин авахгүй бол залуу насандаа шивүүлсэн хохимой толгой ч юм уу тиймэрхүү зураг нас тогтсон хойно хүний нүдэнд тороод хэцүү л байх байх даа. Шивээсийг лазерийн туяагаар арилгаж болно, гэхдээ мөнгө бас цаг их ордог гэсэн шүү. Судалгаагаар шивээс арьсны хорт хавдрын эрсдэлийг бас нэмдэг гэж харж байсан юм байна. Хэрвээ та хэзээ нэгэн цагт япон явна гэж төлөвлөж байгаа бол жижиг ч бай шивээстэй хүнийг нийтийн усан сан, халуун рашаанд оруулдаггүй гэнэлээ.
Бүр арга ядвал ядаж өөрөө уншиж чадах шивээс хийлгээрэй гэж зөвлөх байна. Англид 19 настай охин найз залуудаа хайр сэтгэлээ илэрхийлж нэрийг нь хятад ханзаар гэдсэн дээрээ шивүүлжээ. Харамсалтай нь үерхэл удаан үргэлжилсэнгүй, шивээсээ яаж өөрчлөх талаар зөвлөгөө авахаар өөр нэг салонд очвол ханз уншиж чаддаг нэгэн таараад тэр шивээс залуугийн нэр биш харин "супэрмаркэт" гэж байгааг тайлж уншиж өгсөн гэдэг. Одоо тэр охин шивээсээ арилгах гэж мөнгөө хуримтлуулж байгаа гэнэлээ.
Эцэст нь хүний нүдэнд өртөх том шивээстэй байх нь хүмүүсийг ажилд ороход ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг гэсэн судалгаа бас гарсан юм байна лээ. Том шивээстэй хүн бас нэг их найдвартай сайн ажилтан шиг харагддаггүй бололтой юмаа.
Би хувьдаа шивээстэй болъё гэж бодож байгаагүй, цаг үе өөрчлөгдөөд шивээс моодонд орсон энэ цагт энэ тухай бодож байгаа хүн байвал дахиад жаахан бодоорой л гэж зөвлөх байна.

11 comments:

ZAYA said...

Сайхан шинэлэв үү?
Япончууд шивээстэй бол бараг "якүза" гэх гээд байдаг юм билээ.
Манай охид хүүхнүүд гоё гоё шивээс их хийлгэдэг болжээ. Нас ахихаар тэр шивээс нь ямар болно гэж боддог болоо?
Хөмсөг бол наад захын асуудал. Уруул нүдний зовхи аньсга гээд шивүүлж гардаг юм билээ. Тэр нь хэр ариун цэврийн шаардлага хангасан газар хийлгэдэг юм болдоо. тээ.
Сүүлийн үед уруулдаа гель шахуулсан. Тэр нь хөлддөг ч гэх шиг хачин хачин юм их ярьдаг болсон. Хэ хэ хувь хүний хүсэл эрх болохоор за яахав гэхэд хийж байгаа хүмүүс нь мэргэжлийн байгаад шаардлага хангасан байвал болох биз дээ.

A.Амарсайхан said...

Хятадаар Хайпермаркет гэдгийг яаж бичдэг юм бол. Гүндалай гишүүний гэдсэн дээр шивж өгмөөр санагдчихлаа. Мань эр ноднин жил давхраа хийлгэж гангарсан. Одоо шивээс хийлгэх санаатай байж мэдэх.

misty said...

Сайхан шинэлсэн үү.
Шивээс гэхээр цаанаа нэг хүмүүсийн сонирхлыг татдаг зүйл байгаад байдаг юм шиг санагдсан ш дээ. Би саяхан бас нэгийг хийлгэсэн гэхдээ мэнгэ шиг жижигхэн. Жаахан эвгүй юм байна лээ тийм жижиг байж. тэгэхээр тэр томуудыг нь яаж хийлгэдэг юм бүү мэд.
Зарим хүнд сайхан дурсамж, залуу насыг нь санагдуулдаг бол заримд нь том алдааг нь мартуулдаггүй байх даа. Гэхдээ анхауруулгууд ихээ таалагдав :)

peakfinder said...

zaya>> Zaya busgui saihan shinelsen biz dee? Harin yakudza ene ter gesen shaltgaanaar humuusiig usan san, haluun rashaand oruuldaggui gej hamt ajilladag japan huuhen helsen yum.
Harin eldev goo zasal bol zamaa aldaj baih shig bainaa. Suuliin uyed endhiin jujigchin huuhnuud hoorondoo ih adilhan bolchihson haragdaad baigaa. Neeree ter homsog ene ter shivuuldeg gej tag martsan baian shuu.
a.амарсайхан>> Bi asuugaad meddeg hun taarval oort chin' medegdnee.
misty>>Saihan shinelev uu? Comment uldeesend bayarlasan shuu. Shiveesnii huvid bol huvi hunii sonirhol l doo. Gehdee harahaaraa eldev yum uglemeer sanagdaad tessengui, hogshirch baigaa n' ter yum uu :)

Barimalch said...

Bi l lav shiveestei emegtei huniig uzej chaddaggui conservativoo. Neg zaluuvtar amerik eej 5-6 nasnii 2 huugee daguulchihsan yavj baigaan tegsen shilbeniihee bulchin deer aimaar mushgiraldsan teneg hee shig yum 10cm.kv. tom shiveestei mash evgui barag oguidas hurmeer haragdsan.

Mongol ch yahav gadnii hamgiin sorogiig n ehelh huulj avdag gazar bolj l baina. :)

Тэлмэн said...

ter buten biynii shivees hiilguuldeg ulsuudiig oilgodoggui, tegehdee l neg hiilguulchihvel ulam dontood nemuuleed baidag gej duulsan. tegehdee haayadaa donjiig n olood hiisen shivees goy haragddag shd. mongold yag sain mergejiliin tuvshind hiij chaddag studio hovor yum bilee. end bdag neg mgl ohinii nuhur n shivees hiideg, haviin mgl chuud tuugeer shivees hiilgej baih shiv hehe.

peakfinder said...

barimalch>> he he emegtei ene ter gej yalgavarlahgui shuu.
тэлмэн>> donjiig n' taaruulsan n' ch bas zugeer haragddag gej unen l dee. gehdee horiod nasnii vkus jar hurehed heveer baidag bolov uu tee?

Barimalch said...

Za iimerhuu baina l daa, bi eregtei minii geniin kodond emegtei hunii aris biyiig shuten bisher geed mash hatuu programiig suulgachihsan ter programiin ajillagaanii daguud dursleliin medeelliig huleen avhad tuuniig maani eldev har tsenher ulaan ongiin budagnuud daldalsan baigaa n Er Geniig saatald oruulj baigaliin ursgaliig saatald oruulj baigaa muuhai zuils baina l daa.

Jishee n sarnai tsetseg ba tuunii delbeen deer muuhai shiveesnii ongonuudeer eldev yums shiveed zurchih sarnaig hen ch sarnai gej helj chadahgui baih.

Shiveesnii urlag ertnii chuluun zevsegnii uyes uldsen zuil tsaashdaa ustah yostoi zuil baihaa. Baruund suuliin 10 jild ch yumuu todorhoi stressiin davalgaand suudriin niigmiinhnii urlag ursgal olon niited orgilj garch ter n turgen yum huulamtgai manaihand ayn dalim bolson.

Ганаа_бж said...

Shiveestei hun tsaanaa l neg etgeed, gaj haragdaad baidag yumaa.
Mongold minii tanij meddeg buh l huuhnuud humsug, zovhio shivuulsen, zarim neg ni uruulaa hurtel hureeluulsen baidag yum. Nad shig hun ch oilgohod berh zolig doo.
Yer ni taaldaggui yum doo. Yalanguya emegtei hunii tseverhen tsagaan arisan deer eldev ereen zurag shivsen ene teriig bol uzej chadahgui.
Gehdee huvi hunii l medeh, shiideh hereg baih doo...

Арсун said...

Таалагддаггүй сорвио урлагийн бүтээл болгж болох. Харин арслан шивүүлбэл нь хожмоо нохой болчих baih.

telmen said...

tur zuuryn shisees gej bas ng yum bii shdee, 5-6 jil bolood uuruu arilchihdag. esvel ter shivees sonirhol tatahaa baival arilguuldag bas neg arga baina. barimalch ch yostoi barimaldaad hayah yum aa hehe.