Monday, February 18, 2008

Бейсбол тойрсон дуулиан

Америкийн бейсбол гэгч спортыг би сайн ойлгодоггүй юмаа. Анх энэ сургуульд ороход orientation week гэгчээр бидэнд Янкий багийн тоглолт үзүүлсэн боловч учрыг нь олоогүй гэж байгаа. Дэлхийн аварга нэртэй сүртэй тэмцээнд нь АНУ тэгээд Канадын ганц хоёр баг ороод л, түрүүлсэн нь дэлхийн аварга болчихоод байгаа харагдаад байдаг юм. Харин саяхнаас мэдээгээр тамирчид нь сэргээш хэрэглэдэг энэ тэр гээд шуугиан тарих болсоныг хальт сонсож байсан юм байна. Угаасаа сэргээшийн шинжилгээ энэ тэр саяхнаас л авч эхэлсэн бололтой. Нөгөө алдартай Барри Бонд гэдэг нөхөр стеройд хэрэглсэн нь тогтоогдсон ч хэд дэх ч гэнэв "home run" хийж баахан алдарших шив. Конгресс хуралдаж энэ талаар хууль батлах сураг гараад удаж буй. Өнөөдөр мэдээгээр Нью Иоркийн Янкий багийн нэртэй тамирчин сэргээш хэрэглэснээ хүлээж уучлал гуйх гэж жүжиг тавих шахав. Нэр усыг нь мэдэхгүй, тэрбээр ингэж ярьж байх юмаа:
- Би хурдан гүйж, хүч тамир орох гэж сэргээш хэрэглэсэн юм бишээ (тэгээд яах гэж гэж хэрэглэсэн юм бол?). Хүн надад хэрэг болдог гэхээр нь туршиж үзсэн юм. Хөгжөөн дэмжигчдээсээ уучлал гуйж байна энэ тэр гээд, хэвлэлийн төлөөлөгчдийн асуултанд хариулах болоход:
- Би өөрийгөө худал хуурмаг юм хийсэн гэж бодохгүй байна гэж авсан.
Олимп, дэлхийн аваргын тэмцээн болоод сэргээш энэ тэр болохоор ядуу зүдүү орны тамирчид л илрээд байх шиг харагддаг нь, мөнгө ихтэй улс бол боловсронгуй тэр бүр амархан илэрдэггүй бодис хэрэглэдэг учраас тэр гэсэн яриа хэзээ билээ чих дэлсэж байсан. Шижилгээ хийдэг газрууд авсан дээжээ дараа боловсронгуй тест гарахаар шинжилнэ гэж хөлдөөж хадгалдаг юм гэнэлээ. Ноднин tour de France д түрүүлж явсан нөхрийн цусны улаан эсний тоо жирийн хүнийхээс хамаагүй их гарч, цус сэлбэсэн байна гэсэн хардлагад өртөөд авсан ч тамирчин өөрийгөө би угаасаа л тийм "өөр" хүн гэж хаацайлаад гарчих шиг болсон. Ингээд бодохоор сэргээш хэрэглэгчдийн арга нарийсаад, сүүлдээ элдэв тэмцээний дүн үнэн худалд итгэх хэцүү болж дээ. Түрүүлж байгаа хүнийг юу хэрэглэсэн бол гэсэн хардлага салахгүй юмаа. Манай хэдэн бөхчүүд наадмаар бас л хэрүүл дагуулаад байдаг. Нөгөө хүнлэг сайхан наадам, шударга өрсөлдөөн гэдэг хий хоосон зүйл болж орхив уу гэж өөрийн эрхгүй санагдах юм. Баригдалгүй хэрэглэсний зол, баригдсан болоод хэрэглээгүй учраас байранд ороогүйнх нь хохь юм уу?

7 comments:

ZAYA said...

Сэргээшийн тухай яриа их байх юмаа.
Гэхдээ тамирчдын өөрийнх нь хариултаас их зүйл хамаараад байх шиг байгаамаа.

Б.Єсєннэмэх said...

сэргээш их том асуудал шүү! манайд бол яадаг юм байгаан тэр бөх энэ бөх тийм ийм юм хэрэглэсэн гээд л байдын шдээ тээд хэрэглээд амжилттай байдаг нь цөөхөн байх харин дэмий нэрээ баастах нөхөд олон байдаг шиг байналээ.., энд тэндхийн юм гарчиглаж суухад USA-д бол асар хариуцлага тооцдог юм байналээ нөгөө алдартай хөнгөн атлетик ийн тамирчин хэн билээ тэрний талаар мэдээлэл уншиж байсан 2000 оноос хойшх бүх медалыг нь устгаад хэдэн жилийн хорих ял оноосон ч гэлээ...
_______________________________________

нээрэн нэг ч удаа тоглож үзээгүй хэрнээ би бейсбол ийн хэрэглэлтэй болох юмсан гэж их боддын шдээ! :D

peakfinder said...

zaya>> Medeej huvi hunii hariuclaga hamgiin gol n'. Yag l duuchid jujigchid shig tamirchid hogjoon demjigchdiin hucheer aldarshij baigaa gehed helsdehgui bolov uu. Sergeesh heregleh n' ter olon hunii itgel naidvariig hosorduulj baigaa l gesen ug gej oilgood baigaa.
б.єсєннэмэх>> Yah argagui tom asuudal. Amerikt beisboloos busad torliin tamirchdad hariuclaga toocdogoo. Yamar uchraas beisboliin tamirchid hariuclagad tatagddaggui baisniig medehgui yum. Beisboliin olon aldartai tamirchid heregelsen ch yamar neg hariuclaga huleegeegui l yavaa.
Ter guiltiin Marian Jones saya medalaa huraalgasan. Olon uls, delhiin hemjeenii temceend bol olon ulsiin standard gej baigaa bolohoor ed nar hariuclaga toocohgui baih arga baihgui. Gehdee l amerikchuud testeer ilrehgui sergeesh heregleh talaar delhiid terguuldeg gehed hilsdehgui baihaa.

Ганаа_бж said...

Amerikchuud baseball-oo yamar aimaar setgeliin huurultei uzdegiig nudeeree harsan. Shea stadiumd Mets-iin toglolt uzsen yum.
Buten stadium duuren humuus Metsiig demjeed logotoi tsamts malgai umssun baisan sh dee. Ursuldugch bag ni shuud sanaagaar unaad hojigdchihvuu gej bodson.

Destiny said...

NY orvol Yankee-n stadium orj uzvel zugeer yum baina. Ted sergeesh yah argagui heregledeg, gehdee beisboliin huvid shalgalt tiim nariin changa hatuu bish yum shig baigaa. Beisbol toglogchdiin jin sumo buhiinhtei adil, tegtel ted shal uur bietei ni sportiin ontslogoos gadna steroidiin huch yumaa gej humuus yaridag sh dee.

nana said...

sergeesh ni testeer ilrehgui nariisaad bdag, test ni hogjdogguim bh daa, tamirchin hunii hunii hodolmor zutgelsht, tsaa ni.

peakfinder said...

ганаа_бж>> Ed nariin huvid tom sport l doo. Nadad bol uitgartai sanagdaad uzej chaddaggui yum.
destiny>> neeree amerikiin tamirchdiig harj baihad biyiin butec oor baidag unen shuu. il dald orgon heregleed baih gej bi hardaad baigaa.
nana>> sergeesh hiih ih tom bizness bololtoi. test bol zaaval hocorno. bii bolson sergeeshind zoriulj hiij baigaa bolohoor. yamar yum garahiig urdchilj taah arga baihgui. tamirchdiin huvid uneheer olon jiliin hodolmor eldev em hereglesen humuustei uraldahad alga bolchihood baigaa n' haramsaltai.