Tuesday, April 22, 2008

Earth day

Энэ өдрийг АНУ -д байгал хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр гучаад жил болжээ. Миний энд өнгөрөөсөн хэдэн жилээс сүүлийн хоёр гурван жил нь энэ өдрийг арай илүү өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон юм шиг ажиглагддаг. Хүрээлэн байгаа байгал орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, озоны цоорхой, байгалийн нөөц баялаг дундарч байгаа гээд тулгамдсан асуудлууд эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болсон учраас тэр биз дээ.
Энэ жил сонин хэвлэлээр хувь хүн хүрээлэн байгаа орчноо хамгаалахад юу хийж болох талаар олон сонин зөвлөгөө нийтэлсэн нь санаанд нийцлээ. Нэг өдөр юм чинь гээд гарсан зөвлөгөөнүүдийг биелүүлэхийг хичээлээ.
Хувь хүний хүрээлэн буй орчиндоо үзүүлүэх нөлөөг "carbon footprint" гэсэн нэгжээр илэрхийлдэг. Энэ нь тухайн хүн хэр их нүүрстөрөгч бий болгож байгааг хэмжих гэсэн оролдлого юм. Дэлхийд амьдрах амьд биет болгон амьсгалах, хооллох, бодисын солилцоо явуулахдаа нүүрстөрөгч бий болгож байдаг. Бусад амьтан ургамалтай харьцуулахад хүний бий болгож байгаа нүүрстөрөгч асар их, бид зөвхөн хооллож амьсгалахдаа биш өөрсдийн амьдрах тав тухтай орчноо бий болгох, тээвэр, хувцаслах тэр ч байтугай зугаацахын тулд нүүрстөрөгч үйлдвэрлэдэг билээ.
Өнөөдөр би энд бидний өдөр тутам өргөн хэрэглэдэг зүйлийн нэг болох гялгар уутны тухай бичмээр санагдлаа. Өнөө үед хаана ч гэсэн дэлгүүрээс юм худалдаж авахад, худалдаж авсан барааг гялгар уутанд хийж өгдөг. Эндхийн нэг супермаркет жилд 900 мянган уут хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Гэтэл Нью Иорк хэмээх энэ том газар хэдэн мянган дэлгүүр хоршоо бий гэж үзвэл жилд хэрэглэдэг уутны тоо хэдэн зуун саяар тоологдох нь ээ. Америкчууд жилд 100 тэрбум уут хог дээр хаядаг гэсэн тооцоо хаа нэгтээ харж байсан санагдана. Түүнээс зөвхөн 0.6% нь л дахин боловсруулагддаг аж. Тэгвэл 100 сая уут зөвхөн үйлдвэрлэхэд 430 мянган галлон (нэг галлон дөрвөн литртэй тэнцэнэ) газрын тос зардуулдаг гэнэ. Харин ганц ширхэг гялгар уут хөрсөнд задрахад 1000 жил хэрэгтэй. Ингээд бодохоор гялгар уут гээч манай дэлхийг бохирдуулахад том хувь нэмэр оруулж байгаа биз.
Манайх гэдэг айл хоолны цүнх, даавуун тор хэдийг аваад хэдэн сарын нүүр үзэж байна. Дэлгүүр очихдоо цүнх саваа аваад очно. Эндхийн олон дэлгүүрүүд өөрийн савтай ирсэн улсыг бүртгэж янз бүрээр урамшуулдаг болоод байгаа. Ингэснээр манайхаар хөглөдөг уутны хог байхгүй болсон, дээр нь байгал дэлхийдээ хэрэгтэй зүйл хийж байна гэж бодохоор сэтгэл өег сайхан байгаа.
Сан Франциско хот том дэлгүүрүүдийн сүлжээнд гялгар уут хэрэглэхийг хорьсон гэж манай эндхийн сонинд бичжээ. Францад уутаа дэлгүүрээс худалдаж авна. Худалдаж авсан уут урагдахад дэлгүүр үнэгүйгээр нөхөж өгдөг нь сайхан санагдаж байсан.
Миний багад монголд гялгар тор нүдний гэм байлаа. Айл бүр даавуун тороор хүнсээ цуглуулдаг байсан нь зөв зуршил байжээ. Миний блогоор орж гардаг та бүхэндээ гялгар тор хэрэглэхээс аль болох татгалзаарай гэж уриалах байна. Хүний өөрийн нутагт байх нь хамаагүй, ингэхэд бид чинь нэг л дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ.
Нэмээд алив цахилгаан хэрэгсэлээ хэрэглээгүй үедээ залгуураар нь салгах, хүнгүй өрөөний чийдэнгээ унтрааж байх, хогоо ангилж хаях, сайн хаагддаггүй усны цоргоо засах, жижгээр савласан ус хэрэглэхээс зайлсхийх гээд цаг зав, мөнгө шаардахгүй олон зүйлийг хийж болох нь ээ. Хүн бүр сэтгэл гаргавал үр дүн нь бидний үр ач нартаа хүргэх бэлэг болох юм шүү.

8 comments:

Дeстини said...

зөв санаа байна. манайх цаасан салфетка, гал тогооны цаасан алчуур хүртэл хэрэглэхээс татгалзах болсон. Бүүр нялх нойтон хүүхэдтэй, арчилгаа цэвэрлэгээ ихтэй бол өөр хэрэг, бусад үед цаас бол мод гэдэг ухаалга гэртээ их явуулна. Бас нэг зүйл бол сонин, шуудангийн хайрцаганд хийсэн байх элдэв зарын цааснууд. Бид орон нутгийн нэг сонин захиалав. Худалч хүнд 70% нь реклам. Өдөр бүр ирэхийг нь яана, дээрээс нь нээх зузаан, 20 гаруй хуудастай. 3 сарын дараа бид захиалахаа болив. Сонингийн газраас яагаад больсон шалтгаанаа хэлнэ үү гэнэ. Манай хүн өөдөөс нь танай сонинг бараг тэр дор нь хаячихдаг болохоор хайран мод гэж бодох юм гэж орхисон.

Anonymous said...

QC-ees:
Manai hotiin hunsnii delguuruud gyalgar uut hereglehgui cliented tsuuhun ch gesen cent hasch uramshuuldag bolood heden sar bj bna. Tun zugeer yum bilee. Bas bi sanaandgui gertee ohiniihoo Canadiin erunhii saidad bichsen zahiag olloo. Tuund uguulsneer tanias ehleed bugdeeree gyalgar uut hereglehee bolij baigal delhiigee avaraya gesen huurhun utgatai, angiaraa sanaachilsan ajil btoi. Tegeheer yaah argagui bidnii sanaa zovoh asuudal munuus mun duu.

ganga said...

Huvi tavilangiin egoo gej sonin yum. 4 sariin 20-22-nd hamgiin haris cuutnuud torson baidag. he he

БЭ said...

сая хамаг гялгар тороо гаргаж хаяад даавуун тортойгоо дэлгүүр ороод жаал жуул юм аваад явж байтал нэг танилтайгаа таараад, тэгсэн өөдөөс чи чинь нохой замура шиг юун гачин даавуун юм бариад яваад байна гэж загнасан ккккк.

peakfinder said...

дeстини >> Yur n' yamar ch ur ashiggui baigaliin nooc suideldeg zuil olon baih yumaa. Huuhduudee bagaas n' helj surgaj baival, bagaasaa sursan yumnii uldec bas arai iluu baih shig sanagddag.
anonymous >>Iimerhuu handlaga haa saigui bii boloj baigaa n' yamai daa.
ganga >> Tiim uu? Ih sonin yumaa.
болжгоно >> Ter tanil chin' ene talaar sonsoj baigaagui hun yum bolov uu? Telmen ohin uhuulga sain hiisen biz dee?

Anonymous said...

Gyalgar uutny orond tsaasan uut heregleesei gej boddog baiw. Neeree tsaas bol mod yum baina shuu dee.

peakfinder said...

arsun >> dahin bolovsruulsan caas heregleh n' zov gene. yur n' caas bol mod gehdee hog hayagdal bolson hoinoo gyalgar uutnaas hamaagui hor bagatai l daa.

mind said...

evropod boomtuud deer ni hujaagaas mod oruulj irj baina geel zuragtaar garsaniig ni sanaj baina. Tegeed uuniig sonsonguutaa neeree eh ornii maani mod minii hoinoos baruun evropod iree yu daa gej bodoj baij bilee. Manai buh mod hil davaad alga boldog. Surguulid surah bichgend manai gazar nutgiin 10% ni mod gej uzdeg baisan chini 2 jiliin umnu nutag yavahad 6% geed medeegeer garch baina lee...
Bas neg naiziin maani ah mongold 500 shirheg huurhun burnuud suulgavaa... heseg hugazaanii daraa bud hiarsan bilee...
Bas Hoid Amerikiing neg medeen deer hyatadaas oruulj irsen hotdog-nii talhiig yaj hiideg talaar nuuz kamertai ulsuud hujaag zorijee. Getel yu bolson geech, huuchin baglaa boodliin karton zaasiin usand devteegeed guriltai(?) holij hujaa nar talhi barijee. Tuuniig ni Amerik Kanaduud hudaldan avch hodoodoo bayasgajee...Za iim yum ert udridiin zagt bish ungurdug zun bolson yumdaa...