Sunday, June 22, 2008

Оньсого #41 хариу

Энэ оньсогыг багадаа сонсож байсан болохоор олон хүн таах болов уу гэж бодсон зөв таах хүн гарсангүй. Оньсогонд орсон олон үгийн утгыг мэдэхгүй юм гэсэн коммэнт олон үлджээ. Зарим үгийг чадан ядан тайлбарласан боловч тус болоогүй бололтой. Оньсогоны хариу сонгино байлаа. Сонгины иш отго нь, сахал мундаа гэж үндэс, хурц үнэрийг нь заарь хэмээн дүрсэлжээ. Оньсого таах гэж оролдсон та бүхэнд баярлалаа. Ямар ч гэсэн шинэ оньсогоноос гадна хэдэн шинэ үг сурсан байх гэж найдаж байна.

2 comments:

amor said...

нэвтэрч орж чадахгүй паанигтсаар байгаад ..
би ч амитан юм болов уу гээд ухантаад байсийн..
гэхдээ л буруу хувилбар байсан юм бна..
баярлалаа, үүнээс хойш таах гээд чардайгаад бнаа..

peakfinder said...

amor >> tegeerei ho.