Thursday, June 19, 2008

Ховорхон..

Ид ажилтай үеэр Euro2008 болоод сэтгэл санаа хоёрдуулж, ажил цалгардуулах юмаа. Миний хувьд юм бичихэд үдээс хойш нэг цагаас тав зургаа хүртэл хамгийн үр бүтээлтэй цаг. Цагийн зөрүү тооцохоор хөл бөмбөгийн тоглолт яг давхцаад, ажил хийсэн нэртэй компьютэрийн өмнө сууж байвч нүд нөгөө дэлгэц үрүү хялайгаастай. За яахав одоо хэдхэн хоног үлдлээ.

Дэлхийн аварга, европын аваргаар л хөл бөмбөг үздэг би мэдлэг муутай ч тэрүүхэндээ аль нэг багийг таалаад дэмжихээр ихэнхдээ хожигдчихоод байдаг талтай. Жишээ нь, дэмжиж байсан франц, чехийн багууд хожигдоод хасагдаж орхисон. Харин өчигдөр өнөөдөр хоёр ховорхон таарах азтай өдрүүд байлаа. Дэмжиж байсан оросууд шведийг, германчууд португалийг хожоод, ажлаа цалгардуулсан ч сэтгэлийн асар их ханамжтай шөнө дөлөөр сууж байна даа. Яагаад энэ хоёр баг гэхээр би гэдэг хүн аль таарууг нь сонгож дэмжих гээд байдаг зуршилтай. Сонголт ийм болохоор хожигдоод байдаг нь аргагүй ч юм уу. Оросууд ЗXУ задарсанаас хойш том тэмцээнд амжилт гаргаж байгаагүй гэнэ. Харин энэ жил өнгөтэй сайн баг гарчээ, дандаа залуухан хүүхдүүд. Харин германы хувьд тойргийн тоглолтонд тийм сайн байгаагүй, португали болохоор шуугиан тарьсан алдартнуудаар дүүрэн. Бас нэг шалтгаан гэвэл итали португалийн багийн тоглолт надад таалагддаггүй юмаа. Сиймхий ашиглаж эсрэг багийнхнаа түлхэж ёврохдоо мэргэжлийн мөртлөө өөрсдөд нь хүрэв үү үгүй юу баашлаад хэвтчихдэг талтай. Үгүй надад л тэгэж харагдаад байдаг, дүрэм журам сайн мэдэхгүй болохоор буруу ч байж болох.

Харин том мөрөөдөл үзүүр түрүүнд хорват испани хоёр үлдвэл сайхнаа. Тэгвэл аль нь ч түрүүлсэн хамаагүй ээ. Ингэж хөвсөлзөж байгаа хэрнээ нэгнийх нь ч нэрийг мэдэхгүй тууж яваа. Таарсан ч хөгжөөн дэмжигч бол...

9 comments:

болжгоно said...

германчууд энэ удаад анх удаа тоглолт харууллаа, өмнөх хэдэн тоглолт их уйтгартай байсан. миний хувьд ашигтай тоглолт болж өнгөрсөн. учир нь надад нэг галт тэргээр зорчиход хямдруулдаг карт байгаа, тэр нь германыг хожих бүрд ахиж нэг сар сунгагдаад байдаг болхоор. тэрнээс уг нь португалийг л дэмжиж суулаа. түрүүчийн дэлхийн аваргаар бас яг иймэрхүү тоглолт болсон доо. тэгэхдээ сул байсан болхоор би барахгүй л гэж бодож байсан. азтай шаарнууд юм. өчигдөржин сигналдаад бас л нойр дутуу. кк

arsun said...

Huuteigee bootsoo tawiad aldaj hashraad bainaa.

tumee 33 said...

Hul bumbugiin horhoitoi humuus saihan baih shig bnaa,tee. Bi bolohoor bas arai oor untsgoos uzeed,huvidaa hamgiin dajgui goyo zaluu shalgaruulah gej bgaashd~~

ganga said...

Нөхөр хүүхдүүд гээд дан эрчүүтэй байдаг бибээр ТВ үзэх эрхээ хасуулаад, PC булаацалдах хүнгүйг ашигласан шиг хөл бөмбөгийн цагаар блог хэссэн шиг цаг нөхцөөж байна.

peakfinder said...

болжгоно >> Harin tiim, nogoo yavan changarna gedeg shig. Ochigdor bas orosuud mon saihan hojloo doo.
arsun >> Ddehne manai ajliinhan delhiin avargaar morii tavidag baij bilee. Zohion baiguulagch n' yavaad bolsion doo.
tumee 33 >> Goyo bailgui yah ve, yalanguya amerikt. End chin' oorsdiinhoo l dotoodiin yum gargaad baihaas hol bombog ene ter gargahgui shuu dee. Olimp, hol bombogiin delhiin avarga, europiin avargaar l sport uzeh zavshaan taarch baigaa yum chin'.
Ingehed tegeed hen n' goyo zaluu bolj bainaa?
ganga >> Odoo ch hedhen toglolt uldlee dee. Ugui yahav PC bulaalcaldah hungui gedeg chin' bas zugeer yum uu?

ZAYA said...

Оросууд хүчтэй байгаа нь дасгалжуулагчийн сайных юм шиг байнаа. Артаньяаны блогоос уншлаа.

Anonymous said...

minii bodloor ali oortoo itgeltei garch irsen bag ni hojood bh shig..horwat germany 2 iin toglolt deer horwat ih sain togolson harin turktei ih muu togloh yum...saya spain italy 2t spain l arai ilyy itgeltei bsan..bi ch demjsen tegeed hojson.....

oros uuud 'do or death' loozung dor yhsen ch sehsen ch...uragshaa geed ih sain togloj setgeliig mini bayasgaj bnada..ug ni tanidag demjigchgyi ch gulit van basten iii bag geed taltai bsan hollandiig mini hojchihson ch oros hiimortoi bgaad happy bi ih happy bnaa

happy

peakfinder said...

zaya >> ter unenshuu. mon ch uramtai togloj hojson doo.
happy >> unen shuu. bi bas spain oros hoyoiig demjij baisan bolohoor boon bayar. ene jiliin temceen ih sonirholtoi bolj bainaa.

tn192 said...

Энд тэндгүй л бооцоо тавигдаад .. Russia гоё тоглосон ..