Wednesday, June 11, 2008

Statue of Liberty


Эрх чөлөөний хөшөө Нью Иорк хотод айлчилсан хэн бүхний үзэж харах зүйлсийн жагсаалтанд тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Нью Иоркод амьдарсан энэ хэдэн жил ирсэн буцсан бүгдийг дагуулж очсоноо тоолбол арваад удаа явсан байх юм. Энэ хөшөөг 1886 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Францын ард түмнээс бэлэг болгосон юм гэдэг. Уг хөшөө Манхаттан арлаас урагш байрлах Эрх чөлөөний (Liberty island) арал дээр байрлах бөгөөд нутаг дэвсгэрийн хуваариар Нью Жерси мужид багтах ч Нью Иорк хотын бүрэлдэхүүнд ордог аж.
Эрх чөлөөний хөшөөний эх загварыг Фрэдэрик Бартолди хэмээх уран барималч гаргасан бөгөөд дотоод заслын загварыг Эйфэлийн цамхагийг зохион бүтээгч Александр Эйфэл хийжээ. Хөшөө францын ард түмний хандиваар санхүүжигдэн босчээ.
Ган тулгууртай цэвэр зэс хөшөө нэг гартаа бамбар, нөгөө гартаа бичигтэй хавтан барьсан эмэгтэйг дүрсэлсэн. Бамбарын галын уг эх зэс байсан боловч сүүлд цэвэр алт болгожээ. Хөшөөний эх дүр эртний Ромын боолчлол дарлалаас аврагч бурхан Либэртасаас санаа авсан гэдэг. Хөшөө урагшаа алхсан байрлалтай нэг хөлд нь тасарсан гав гинжийг дүрсэлсэн байдаг. Хөшөөний анхны арай жижиг хувилбар 1870 онд хийгджээ. Энэ хувилбар одоо Парис хотын Люксэмбүргийн цэцэрлэгт хүрээлэнд байдаг аж. Норвегоос олборлож, Франц, Бельгид цэвэршүүлсэн зэсээр бүтсэн хөшөөг Нью Иорк хот уруу 350 хэсэг болон тээвэрлэж угсарсан байна. Хөшөөний арван нэгэн хошуутай од хэлбэрийн суурийн эхийг америкийн архитект Ричард Хант (Richard Hunt) зохиосон юм байна. Сууринаасаа бамбар хүртэл 46.5 метр өндөр хөшөөг босгоход 113 тонн ган, 27 тонн зэс оржээ.
Эрх чөлөөний хөшөөг ойрхоноос үзье гэвэл Манхаттаны урд үзүүрт байх Battery park-аас билэт авч усан онгоцоор Liberty арал орж болно. Усан онгоц замдаа Эллисийн арал дээр бас зогсдог болохоор тэнд байх музейг бас үзэж болно. Амралт баярын өдрүүдээр өглөө эртхэн очихгүй бол билэт зарагдаад дуусчихдаг гэмтэй. Билэт олдсон ч зарим үед урт дараалалд хэдэн цаг зогсдог нь цаг давчуу яваа нэгэнд хэцүү. Харин усан онгоцны зогсоолд ойрхон Staten Island ferry зогсоол бий. Энэ ferry Манхаттан Staten island хоёрын хооронд явдаг үнэгүй тээврийн хэрэгсэл бөгөөд эрх чөлөөний хөшөөний хажуугаар нэлээн зайтай явж өнгөрдөг. Ингэж үзэхэд цаг хэрийн хугацаа хэрэгтэй.

5 comments:

amor said...

агуй хөдөлмөр шүү..
бүтээн байгуулнаа гэж......

Ганаа_бж said...

Hund helehed ichmeer damshig daa. Bi end baidag hernee uzej amjaagui l yavaa. Holoos usan zavinaas harsan. Yag dergedees ni harah bolomj tohiogoogui l baina. Neg uzne dee, tegj baigaad. Uuh tuuhtei ni taniltsuulsan Peakdee bayarlalaa.

Anonymous said...

Ene nogoon ongo budag bish zesiin zevreltiin ongo.

Barimalch

Pearle Deppsu said...

энэ хөшөөг босгосон үйл явдлуудаас би нэг ийм зүйл сонсож байсан юм байна.

хөшөөнд зарцуулах мөнгийг иргэд өгч байсан ба хамгийн сүүлчийн хэдэн ч гэлээ мөнгийг нэгэн гуйлгачин хүүхэд хандивласнаар тасалсан гэдэг. тэр хүүхэд ч нэрээ түүхэнд үлдээгээд авсан сүрхий золиг шүү кккк

goodnessl said...

Баярлалаа.

Энэ хөшөөг зэсээр хийсэн гэж бодоогүй шүү, ном сонин уншкүй болохоор юу ч мэдкүй нь аргагүй биддээ.. :-/