Saturday, April 25, 2009

Хунгийн үүр




Манай архантай нэг жижиг горхин урсдаг юм. Горхи дагаад явахад усны урсгал сонсоод таатай байдаг хэдий ч зарим хэсэгт нь хэн нэгэн хог новшоо хаяж овоолоод нөгөө сайхан тааламжтай мэдрэмжийг үгүй хийж орхино. Тэр хогтой хэсгийн дунд арваад хоногийн өмнө хос хун үүрээ засаад, удалгүй эм хун өндөгөө дараад хэвтчихсэн юм. Хог хаядаг улс үргээж цочоох вий гэж санаа зовоод бид хэд байн байн эргэдэг юм. Заримдаа урт ургасан өвс сүрлээр үүрээ засаж сэлбэх "аавтай" хааяа таарна. Хүнээс айж үргэдэггүй бололтой, хүүхдүүд маань тийшээ явах их дуртай болоод байгаа.

8 comments:

TaTaHHuCH said...

iim oiroos harj bsngui, goy ym. :D

etvgen said...
This comment has been removed by the author.
etvgen said...

Пөөх үнхээр гайхалтай юм Ойр орчимд нь хүн байдаг юм бол жоохон санаа зовмоор ...
За тэгээд сайн харж хандаарай үнхээр гоё амьтан байна нээрэй ангаахайн хав хар юм байдаг гэсэн гархаар н; зургын авчаарай кк

3apaa said...

Хүүхэд шуухдаа хол байлгахгүй бол өндөг ангаахайгаа голчих вий дээ.

Chandmani said...

Гоё зураг байна. 5н 5н хошуу :)

Alta said...

Хөөх ямар гоё юм бэ

Arsun said...

Гайхалтай, ямар гоё орчин бэ.

Anonymous said...

Angliud Irlanduudiin sonind zuun evropiinhon EU-d negdsenees hoish olnooroo irj nutagt n ajillaad zarim tanhainuud n ene hungii n agnaj hunsendee hereglejiine gej baisan. Zuun evropiinh n tiim buduuleg l yum baih daa.

Hung anh hedhen alnmaas harah ch bas chochimoor gaihamshigtai shuu.

Barimalch