Sunday, May 10, 2009
Үргэлжлэл...
Өмнөх бичлэгээс болоод Ганга эгчийн үлдээсэн сэтгэгдэлээс үүдээд хэдэн өгүүлбэр холбох гэж оролдоё. Охин маань сургуульд орсон анхны долоо хоногоо амжиттай давлаа гэж дүгнэв. Эхний хоёр өдөр очихдоо жаахан уйлсаныг эс тооцвол аль хэдийн ''It's mine" гээд юм өмчилдөг болоод бас бус хэдэн өгүүлбэр сураад чамлахааргүй олзтой. Харин тав дахь өдөр багш нь охиноо гадуур хувцасаа өөрөө өмсөж сургах даалгавар багш нь өгсөн. Хүүхдүүд өдөр болгон гадаа тоглодог. Гадаа тоглох гээд бүгд хувцасаа өмсөх нь өмсөж арай чадахгүй нь оролдож зогсоход манай охин зүгээр л шууд багшдаа бариад очдог гэж байгаа.
Эргээд бодоход дандаа цаг нарт хавчигдсаар хоёр хүүхдийнхээ алинд нь ч хувцас хунараа яаж өөрөө өмсөж сурах талаар тэвчээр цаг хайрлалгүй зааж яваагүйгээ мэдэв. Нөгөө талаар ийш тийш явах бол хүү хаа алив бушуул, ээ яасан удаан алив би өмсүүлээд өгье ингээд л дуусаа. Хүү маань эмээ өвөөтэйгөө бас гайгүй удаан хамт байсан болохоор тэр хоёр л зааж өгсөн байх. Би өөрөө зааж байснаа санахгүй юм. Бодоод байсан хүүхдүүдийнхээ бие даах чадварыг бас тэрүүхэндээ боогдуулсан байгаа биз.
Ингээд сүүлийн хэд хоног охинтойгоо тулж ажиллав. Цамцаа өмсөөд товчоо товчил гэвэл товч нүх хоёрыг нийлүүлээд базаж базаж тавичихаад товчлогдоогүй байхаар урам нь хугараад ээж товчлоод өг гэнэ. Товчоо ингэж бариад энэ нүхэнд хийгээд гээд хоёр өдөр яаруулалгүй тааваар нь үзвэл бас ч хоосонгүй товчныхоо тал хагасыг өөрөө товчлоод байх юм. Өмд оймс гайгүй (оймс нь хөлийн хуруунд нь тээглэхгүй бол) болж байна. Битүү цамц бол бас хэцүүхэн гэхдээ л оролдож байгаа юм гэсэндээ овоо ахиц гарлаа гэж үзээд байгаа.
Ингээд бодсон хүмүүжлийн маш чухал хэсгийг орхигдуулаад явсанаа ойлгов. Ээж маань дүүгийн хүүхдүүд буруу зөв хувцасласныг тэгэж байгаад сурцгаадаг юм гэдэгсэн. Би болохоор гутал хувцасаа заавал зөв цэмцгэр өмсөх хэрэгтэй гэж өөрөө оролцсоор нөгөө хоёр маань за за ээж мэдэх хойно гээд өөрсдөд нь хамаагүй мэт ханддаг юм байна. Цаашаа бодоод байсан хоол хийх, гэр зуурын ажилд бас л тэднийгээ оролцуулахгүй талдаа. Чухам үр хүүхдээ оролцуулж байж тэд маань гэр орны ажлын зах зухаас сурахгүй бол өөр хаана сурах билээ. Тэгэснээ бас заримдаа ийм том болчихоод ингэж чадахгүй энэ тэр гээд шүүмжлэнэ гээч. Ингээд хоол хийхдээ хүүгээ хажуудаа жижиг сажиг ажилд туслуулаад хоол хийж байгаагаа харуулдаг болов. Нөгөө талаар хүүтэйгээ элдэв сэдвээр яриа өрнүүлж бас юу бодож санадагийг нь мэдэх боломж гардаг юм байна. За даа юм мэддэг хүн ичмээр дамшиг даа гэдэг шиг хүүхдийн хүмүүжлийн наад захын асуудлыг орхигдуулаад хоёр ч хүүхдийг олноос хоцроожээ би.
Labels:
Үр хүүхэс
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Хүүе, нээрээ манай хоёрт хэн ч заагаагүй дээ. Өөрсдөө буруу зөрүү, янз бүрээр өмссөөр сурчихсан байсан. Үдээс үдэхийг л хөөрхийс их сүүлд сурсан санагдана. Хөөрхий бөөгнүүлээд, баахан зангидчихсан ирдэг байж билээ. Цэцэрлэгт бие биенээсээ л сурсан байх даа. Өө нээрээ өвөө эмээ хоёр нь сайн сургасан байх өө. Авгай сургуульд сураад, би хагас бүтэн сайнд ч ажил руу дуудагдаад явчихдаг байсан
Хээ яасан хөөрхөн ен. Сайнуу Пийкий,Ойрд ирсэнгүй уучларай.
Хувцас өмсгөх бол одоогийн завгүй аав ээж нарын гаргадаг алдаа мөн байхаа :-)
Гэхдээ алдаагаа ухаарсан юм чинь засахад юу байхав дээ, тээ?
Яана аа бид хоёр энэ тал дээр яг адилхан юм байна. Би бараг аль болох хүүхдүүдээ хоол хийж байхад хол байгаасай гэж хүсдэг, тийм болохоор цаанаа зурагт үзээд бай гэж нэг аман дээр гарч ирээд л үгээ залгиад суудаг хүн дээ.
Гэр орон цэвэрлэхэд ч гэсэн гадаа түр тоглож бай гэмээр их санагдана. Гээд гээд сүүлийн үеийн ном сонин дээр хүүхэдээ юм сурга л гээд байх юм байна гэж бодож л худлаа үнэн хажуудаа байлгана хэ хэ хэ.
Хэхэ том болхоор нь заагаад өгчихвөл хурдан сурийшт гээд байхгүй юу кк
Сайн уу, Пийк! Бид чинь бараг л зөнгөөрөө хүн болсон улсууд шүү дээ, ах эгч, нагац нарын гар дээр. Дээрхэн үеийн дэрсхэн төрсөн хүүхдүүд, дээрээс нь ээж 45 хоноод ажилд орно, завгүй. Би ч гэсэн одоо орой бүр ээлжилж хүүхдүүдийнхээ өрөөнд орж байя гэж бодоод байгаа. Завгүй гэж явсаар байгаад заримдаа арай дэндүүлсэн байх шг байна. Би ч хүүхдүүдээ "Yes, PLEASE", "No THANK YOU" үгнүүдийг хэлж хэвшүүлэх гэж их удаан ажилласан юм сан. Найрсаг гэхээсээ илүү өдөр тутмын хэвшмэл болсон үг хэллэгүүдийг зөв хэрэглэхгүй бол бүдүүлэг зан гаргасан мэт болох гээд байдаг тал бий.
A.Амарсайхан >> Cecerlegt ih olon zuil surdag yum shig baigaa yum. Oirolcoo nasnii olon huuhed baihaar neg negnee duuriagaad. Tanai hoyor bol bur yumiig bur amarhan surch baigaa daa.
artanyan >> Sain uu, za yamar sonin hun yavj baih yum be? Havid uzegdehgui haaguur yavaad bainaa?
Tsatsral>> Aldaagaa zasah geed l baih, ur dun garaagui l baina. Tegej baigaad boloh biz dee.
Damdaa >>Tiim yumaa. Bi bas hool hiih ger ceverlehdee gav gancaaraa baih durtai.
Өнөржаргал >> Neeree bas tiim yum baina shuu.
Дeстини >> Sain uu ho, harin zaah yumnii too nemegdeed l baih. Bi ergeed bodohod jijig sajig yum eej aav zaagaad baisniig sanadaggui uyiinhee huuhduud ah egch naraa haraad l surchihsan shig sanah. End baigaa huuhduud hoorhii nogoo harj ulger duurial avah humuus n' oir baihgui bolohoor ingeed hocrood baih shig bainaa.
Huuhded yur n amidral ahuin yumsiig bagaas n delgerengui sain surgaval yur n 20 garaad goltsuu mash biye daasan niigmiin chadvarlag buteegdhuun boloh baihaa oiriin heden jisheeneesee bodson.
Barimalch
(minii accountiig yamar negen sahilggui etgeed bulaasan uchir account barag aldagdaa he he)
Barimalch >> Ugui tegeed hunii accountaar oroldoj baidag gar hol n' zagatnasan humuus bas baih yumaa. Harin tiim biye daaj ert surval ter hemjeegeeree biye saihan avaad yavah chadvartai hun boloh yum shig. Gehdee yum bolgoniig zaaj surgah geheer cag ih ordog yum baina, deer n' chamgui tevcheer bas shaarddag yum baina. Bi bolohoor huuhduudee teverch unseed l erhluuleed l baij baih sonirholtoi baidag he he...
Post a Comment