Monday, October 8, 2012

Анагаах ухаан физиологийн салбарын Нобэлийн шагнал үүдэл эс судлаачдынх боллоо



Хоёр гурван сарын өмнө хар хүн бид хоёр энэ жил хэн анагаахын салбарт Нобэлийн шагнал авах бишээ авбал зохих талаар ярьж суулаа.
Би: - Энэ жил үүдэл эсийн (stem cell) салбарынхан авах цаг нь болсон байхаа...
Хар хүн: - Яманака авахаар юм хийсэн хөөн, харин Яаниш хажуугаар нь шавар хааж мэдэх юм (нэгэнт боловсорсон арьсны эсийг эргүүлж үүдэл эс болгох туршилт хийж хэвлүүлсэн хоёр хүн: Shinya Yamanaka, Rudolph Jaenisch)...
Б: - Санаа нь Яманакагаас гарсан юм чинь түүнд өгөх л хэрэгтэй. Гэхдээ ганцааранд нь өгөхгүй л дээ..
Х: - Бүр анхдагч гэвэл Жон Гурдон л байна даа (John Gurdon; хамгийн анх мэлхийг клонацийн аргаар үржүүлсэн хүн)...
Б: - Яманака Гурдон гэвэл дэндүү мөрөөдсөн хэрэг болчихдог юм болов уу?


Өнөөдөр Жон Гурдон, Шиняа Яманака хоёр энэ жилийн анагаах ухаан ба физиологийн салбарт Нобэлийн шагнал авах болсоныг мэдээнээс уншаад би жинхэнэ мэргэн бөөдий гэж өөрийгөө дөвийлгөн бодов ккк. Авах ёстой гэж бодсон хүмүүс авсан болохоор сэтгэл өег сайхан байнаа.


3 comments:

Anonymous said...

Mundag yumaa. Mergen buudii bish tuhain salbartaa hichneen ih medlegtei, medeeleltei baigaagiin l ilrel biz dee.

Anonymous said...

Ene 2 erdemtniig bish ta 2-iig medleg chadaltai baharhmaar hos yum gej bodloo. Saihan oyunlag ger buld l iim yaria boldog doo. Melhiig clonage-aar urjuulj bolj baigaa yum chin huniig udahgui turshih n dee, tiimee?

Canadaas.

Nogoohon said...

Жапанчууд энд бөөн баяр. Бүх тв сувгаар орой болгон гараад л байна. Гурдон гуай харин миний 40 жилийн өмнө хийсэн ажлыг одоо л үнэлсэнд жаахан гайхлаа ухааны юм ярьж тунирхав уу яав?