Tuesday, November 6, 2012

Хов жив шахуу юм даа


Ажил, гэр, галт тэрэг, амьдралын хэмнэл нэг тийм. Өнөөдөр хамгийн сүүлд ямар хүнтэй (ажлын болоод гэр бүлийн шугамаар биш) танилцлаа гээд бодсон хэн ч орж ирдэггүй ээ. Уг хүн нь хажиг зожиг талдаа, дээр нь ийм амьдралын хэмнэл бүр даяанч аятай болгох нь ээ. Нэг хэсэг галт тэргэнд элдэв сонин ном уншаад өөрийгөө зугаацуулаад л байна гэсэн сүүлийн үед ажил шууд зугаа цэнгэлийн цагийг хураагаад авчих шив. За яахав, тэгэж байгаад сайхан цаг ирэх л байлгүй гэж.

Сүүлийн үед эдний хэвлэлээр Жимми Савил гэгчийн дуулиан залхтал явж байнаа. Өнгөрсөн жил байна уу тэрний өмнөх жил үү нэг ийм хүн таалал төгслөө гээд бөөн шуугиан болсон юм. Их алдартай DJ, далаад онд хүмүүсийн үзэх дуртай телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан хүн юм гэнэ. Дараа нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах буяны байгууллагад хандив өргөдөг, ажил зохион байгуулдаг, хүүхдийн эмнэлэгт сайн дураараа ажилладаг гээд бараг л тэрнээс сайн хүн байхгүй бараг л ардын баатар байсан юм биз. Уг хүн нь сонин дүр төрхтэй эднийхээр бол eccentric хүн байж. За тэгээд мэдэхгүй танихгүй хүн ч гэж алга, хун тайж Чарлзтай ходийрхож, төрийн дээд шагнал хатан хаанаас хүртэж тэр байтугай knight хүртэл болж л дээ.

Тэгсэн саявтар тэр хүн насанд хүрээгүй хүүхэд хүчийрхэлдэг аймаар мангас байсан нь илчлэгдэвээ. Эхлээд нэг хоёр хүн гомдол тавьж, үхсэн хүн өөрийгөө хамгаалж чадах биш амьд байхад нь яагаад чимээгүй байсан юм гэсэн байдлаар хандана биз. Тэгсэн одоо хохирогчийн тоо 300 гараад ирсэн, тэр олон хүн бүгдээрээ үгсэн хуйвалдана гэж юу байхав итгэхээс өөр арга байхгүй болно биз дээ. Түүнд зориулсан хөшөө дурсгалыг буулгав, нөгөө олон шагнал хэргэмээ буцааж авч байна. Хохирогчид чимээгүй байсан биш, харин тэдний гомдлыг хэн ч сонсолгүй өдий хүрсэн нь гайхалтай. Тийм сайн хүн юу гэж тэгэхэв, ер нь бусдаас онцгой зан авиртай хүн, буруу ойлгосон биз гээд дараад өнгөрсөн байгаа юм.

Хамгин аймшигтай нь тахир дутуу, ядуу зүдүү асрамжийн газраар буян хийсэн халхавчтай, харж хамгаалах хүнгүй хүүхдүүдийг хохироож явааг нь мэдсээр байж мэдээгүй дүр үзүүлдэг хүмүүс олон байж. Одоо тэгээд Scotland Yard энэ асуудлын учрыг олохоор ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэгтэнийг хаацайлсан, тэдний хамсаатан болж байсан хүмүүсийг шалгаж эхлээд байгаа юм. Ийм хэрэг яагаад өдий болтол илрээгүй, ийм аймаар хэрэгтэн чинь чухам бурхан шиг шүтэгдэж явсан байнаа гэж гайхах хүн олон. Би ч гэсэн тэгэж гайхаж байснаа, ийм юм чинь их амархан байдгийг саявтар ойлгож авсан гэх үү дээ.

Яасан гэхээр манай ажил ноднин нэг професортой болсон юм. Зүрх судасны өвчний судалгаанд ихэд нэрд гарч байгаа хүн гээд баахан реклам яваад л байсан. Судалгаа нь миний ажлаас арай өөр учраас би тэр хүнийг хааяа хүрээлэнгийн нийтийн сэминар хурлаар л харж байсан байх. Тэгсэн сарын өмнө байна уу даа манай хүрээлэнгийн захирал бүх ажиллагсаддаа тэр професор хувийн шалтгаанаар ажлаа өглөө гэсэн эмайл ирсэн нь намайг их гайхашралд оруулав. Тэгсэн манай оффисийн хэдэн оюутан шивэр авир болоод л явчихаваа. Би ч хар өглөө ирээд хамаг юмаа гүйхээрээ амжуулаад эрт гардаг болохоор хүмүүстэй цай ууж хууч хөөрөх зав байдаггүй тэр хэрээрээ юу болж болсоныг жилийн дараа мэддэг хүн. Хэрэгт дурлаад оюутнуудаасаа асуулаа л даа, тэгсэн яг юу болсоныг хэн ч мэдэхгүй гэхдээ лабораторийнхоо эмэгтэй оюутанг бэлгийн дарамтанд оруулсан байж магад гэнэ. Аль хавар тэгээд шийтгэл гэж ажлаас нь түр чөлөөлсөн гэж байгаа, тэр хооорнд мань хүн өөр нэг их сургуульд ажилд орох болоод өргөдлөө өгсөн байгаа юм. Хэнийг хамгаалаад байгаа юм тэдний лабораторийн оюутнууд, ажиллагсдад хэн ч тайлбар өгөөгүй зүгээр л танай дарга ажлаасаа чөлөөлөгдсөн гээд болоо. Одоо нөгөөдүүл ажил хайж бөөн юм.

Хүрээлэнгийн байр суурь нь хэнийг хамгаалаад байгаа нь тодорхойгүй. Тэр профессорын карьерийг хайрлаад ч байгаа юм шиг, эсвэл гомдол гаргасан оюутныг хамгаалаад ч байгаа юм уу. Хамгийн гол нь тэр хүн шинэ газар очоод хэн нэгнийг дарамтлахгүй гэсэн баталгаа байхгүй, ингээд толгойг нь илээд явуулж байгаад манай оюутнууд их эгдүүцэж байгаа юм билээ. Иймэрхүү хэрэг иймэрхүү маягаар л намжиж, бүр даамжирсан хойно нь хүн бүр үгүй энэ яагаад ийм болчихов гэж гайхдаг юм шиг байгаа юм. Аливаа юмыг нягтлан шалгаж байх, үнэнийг мэдээлж байх чинь бас их хэрэгтэй эд байгаа биз.. Дор хаяж л гэмт хэргээс ямар нэгэн байдлаар урдчилан сэргийлнэ, бусад хүмүүст сургамж болно гэх мэт. Нөгөө талаар хэн нэгнийг хэт дөвийлгөн магтах, шүтэхийн аюул хаана ч бас ямар ч салбарт байх юм даа.





8 comments:

Naraa said...

Manai end bas yalgaagui Jerry Sandasky gedeg hunii tuhai baahan shuugij bgaad saya buh nasaar n shorond horih yal ogloo. 15 garui jiliin tursh baga nasnii huuhduudiig (hovguudiig) huchirhiildeg bjee. Gadaad dur n bol neeh saihan white ovoo, Penn State surguuliin holbombogiin bagiin tuslah dasgaljuulagch hiideg bj, ar gertee gachihdaltai huuhduuded zoriulj Second Mile gedeg club ajilluulangaa huvguudiig anguuchildag bsan gesen.

Hamgiin gol n Penn State-n udirdlaga medsen mortloo nuuj daragduulj barag 10-d jil bolson bna lee. Uunees bolj ug surguuliin domog bolson coach Joe Paterno ch bol hamag umaa huraalgasan (ajlaasaa halagdsanii daraa TV-d yariltslaga ogch buruugaa huleegeed, udalgui uushginii havdraar nas barsan).

Baga nasnii huuhduuded neeh hair zarlaad, perfect tsarai gargaad yavah tusam nootoi bdag um bna gesen dugnelttei bolson.

Manaid iim yavdal yadag boldoo? Bdaggui gej l lav helj chadahgui, hohirogch nar il gardaggui bh.

ZAYA said...

Энэ асуудал хаа сайгүй байгаа болов уу даа.
Дээр телевиз үзэж байсан чинь хүний наймаа гээд л...
Тэгсэн тэр хэрэгтэн нь болох хүн нь эмэгтэй хүн, байнга нэр хаягаа өөрчлөөд байдаг гэж гарч байсан.
Тэр үнэхээр нэр хаягаа сольдог бол үгүй мөн олон хүмүүс тэр хэрэгт орооцолдож дээ гэж бодохоор.
Иргэний бүртгэл мэдээллээс авахуулаад, шүүх, цагдаа юу хийж байнаа.
Хохирогчийн өөрийгөө хамгаалах чадвар сул талыг нь ашигладаг болтой юм яриад тэр нэвтрүүлэг бүдэг бадаг дуусчихсан.

Gavaa Lkhava said...

uu yaasan balai ym be, tiimerhuu zuil elbeg bdg bhaa. Manai surguuliin Urlagiin salbart (Korea urlagiin salbar) iimerhuu asuudal ih bdg gsn. Oyutan ohiduud buur bh yostoi gd oilgochihson bdg gej yaridiin bilee, urlagiin salbar jijighen hedhen hun atgachihsn, ursuldugch olon bdg blhr. Tiimerhuu professoruud n neg negeeree halagdaad l baigaa gehdee l... manai bagsh Human sexology gedeg nom bichih gd sudalgaa hiij (anket bugluulsen) ur dungee uzehed iimerhuu chimeegu belegiin daramt ih bdg gej yarij bns, daanch ner usaa bicheegu ianket bolhr yaah ch arga bhgui, zahirgaand medegsen ch dorvitoi arga hemjee avalgui ungursun.

mycolorfulworld said...

Иймэрхүү асуудал их байдаг байх аа, би ч гэсэн ийм асуудалтай холбоотой жишээ олон дуулж байсан. Хамгийн гол нь хохирогчид үүнээсээ маш их ичиж эмзэглэдэггүй тул холбогдох хүмүүс, хуулийн байгууллагад ханддаггүй, нөгөө үйлдэгч нөхдүүд нь ч гэсэн гаднаас нь харахад тийм юм хийхээргүй нөхдүүд байдаг тул эргэн тойрных нь хүмүүс үнэмшдэггүй байдалтай байх шиг байдаг. Энийг одоо яамаар ч юм бэ дээ

Anonymous said...

Монголд бол жижиг хүүхэд хүчиндэх сонгодог утгаараа хэрэгжидэг байсан. Буддын лам нар хувилгаадууд ихэнх нь 10 нас хүрээгүй эрэгтэй хүүхдүүдийг хүчинддэг зэрлэг харанхуй заншилтай байсан. Тийм бохир зэрлэг Буддын шашинг өнөөдөр бид шүтэж хамаг цагаа үрэх ёстой юу гэдэг эвгүй сонин л асуудал!!

MRowan said...

Монголд одоо ч байгаа юм шиг санагдаад байдаг штэ. Хэдэн жилийн өмнө Найрамдал зусланд хэл ам гараад байсан, ер нь нэг НО-той хүнийг анзаарсаан. Түүний эргэн тойрон, шавь нараас нь ижил хүйстэн залуус олноор төрөөд байх юм байна лээ. Өөрөө ч нээх сонин аягладаг алхаа гишгээ нтр нь өөрийгөө харуулаад байдаг хүн.

Gavaa Lkhava said...

manai eejiin tsetserlegt neeren tiim nuhur bsii shdee, baga nasnii ohin sonihrdog duu hugjimiin bagsh., Ajildaa uneheer sain bagsh, barag jil ajillahad medeegui, tseterlegiin jaahan huuhduud yuugaa medhew dee. Suuld neg bagsh beltgel hiij bhd n orood harsan tuguldur huur dr suuj bsn huuhdiin tseejiig l ih evgui ilchihsen suuj bhiig n haraad shuud halsan. Todorhoilolt ene ter dr baahan ym bichd huugd yawuulsn gsn. Tgd suraggui, yamar ch bsn surguuli, tsetserlegt ajild orj chadaagui, 60 hurchihsn uvuu bsii shdee barag. Zevuun g... gej haraamaar l bsn daa.

Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч
Ийм нөхдүүдийг хаацайлдаг хүмүүс өөрсдөө гэмт хэрэг хийж байгаагаас өөрцгүй. Цагаан цаас адил тархи, оюун, биеэрээ ариун бяцхан хүүхдүүдээс тийм гаж донтны савар үргэлж хол байгаасай билээ.