Өнөөдөр зурагтаар мэдээ үзэж байтал арван хэдэн жил хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд суусан эр цагаадаж гарлаа гэж байх юм. Миний бие энд ирсээр ийм тохиолдол гарсаныг олон сонсож байсан юм байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө хорь гучин жил шоронд суух ямар сайн байхав дээ. Ийм тохиолдолд нөхөн олговор гээд мөнгө өглөө гэж дуулдах, гэхдээ л тэр мөнгө хүний амьдарлын тэр олон жилийг яаж ч нөхөх билээ. Тэгээд өөрийн эрхгүй манайд ийм асуудал бас байдаг болов уу гэж бодогдоод байдаг юм. Элдэв шар сонин уншиж байхад гүтгэгдээд шорон оронд орчихсон гэх сурвалжлагууд байж л байдаг, харин нягтлан шалгаад үнэн мөнийг тогтоосон нь хэд байдаг юм бол доо.
Ардчилал, эрх чөлөөний эх орон гэх боловч миний ажигласнаар энд шүүхийн системийн гажуудал дэндүү олон гардаг шиг санагдаад байдаг юм. Хилс шийтгэгдсэн улсын дотор хар бор улсууд олон байх нь арьс өнгөөр ялгаварласан бодлого саяхан болтол явуулж байсны бас нэг гэрч юм болов уу даа. Хэдий хүнийг гарал үүсэл, арьс өнгөөр нь ялгахгүй гэж байгаа ч яг нарийн дээрээ тулбал тэрхүү үзлийн үлдэгдэл амь бөхтэй оршсоор байгаа нь олон юман дээр ажиглагддаг юмаа.
Мэргэжлийн хүн биш болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй, гэхдээ ажиглаж, сонссоноо сийрүүлбэл, энд алив хэрэг шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдолд, шийдвэрийг энгийн иргэдээс бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг гаргана. Гэхдээ алив шийдвэрийг энэ 12 хүн санал нэгтэй гаргасан байх шаардлагатай юм шиг ажилглагддаг. Шүүхийн бүрэлдэхүүнд ор гэж дуудагдсан тохиолдолд хүн болгон очих үүрэгтэй. Надтай хамт ажилладаг хүмүүсийн олонх нь ингэж дуудагдаж байсан юм байна. Тэр байтугай жил гарны өмнө надад бас нэг тийм дуудлага ирсэн гэж байгаа. Би тэгээд иргэн биш гэдгээ баталж виз энэ тэрийнхээ хуулбарыг явуулж байсан юм байна. Энд орох хүмүүсийг шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорууд тохиролцсоны үндсэн дээр сонгодог. Сонгогдсон хүмүүс тухайн хэргийн тухай янз бүрийн мэдээллийн хэрэгслээр сонсож мэдээгүй байх ёстой гэсэн болзол тавина. Уг хүнийг хэрэгтэй танилцахаасаа өмнө шүүгдэгчийг буруутай гэж бодохоос сэргийлж байгаа хэрэг. Олонд танил хэргүүдийн хувьд өөрийн үзэл бодолгүй, сонсоогүй хүмүүсийг яаж сонгодгийг бас сайн ойлгоогүй л байна.
Нөгөө талаар хэрэг үйлдсэн ч сайн өмгөөлөгчийн хүчээр ялаас мултарсан хүмүүс бас цөөнгүй харагддаг. Америкийн хөл бөмбөгийн тамирчин байсан Симпсоныг салсан эхнэрээ найз залуугийнх нь хамт хөнөөсөн хэмээн буруутгаж шүүсэн тохиолдол үнэхээр миний гайхлыг төрүүлдэг юм. Эрүүгийн шүүхээр өмгөөлөгчийн хүчээр нэр цэвэр гараад, иргэний шүүхээр буруутгагдаж талийгаачийн ар гэрийнхэнд олон сая долларын нөхөн төлбөр төлсөн гэдэг. Миний таньдаг бүх хүмүүс мань хүний буруутайд эргэлздэггүй юм.
Бүр гайхмаар хэргийн тухай хоёр жилийн өмнө уншиж байсан юм байна. Нью Иоркийн нэг баян (үл хөдлөх хөрөнгийн дилер гэх юм уу даа) эр хэдэн жилийн өмнө сураггүй болсон эхнэрийгээ хөнөөсөн байж болзошгүй гэж шалгагдаж байгаад оргон зайлжээ. Хэдэн жилийн дараа Тексас муж улсад далайн булангаас хэсэглэж, хэрчсэн хүний цогцос олджээ. Энэ хэргийг шалгах явцад нөгөө оргож зайлсан эр хөрштэйгөө муудалцаад энэ хэргийг хийсэн нь тогтоогдсон боловч, эцэстээ аргагүй хамгаалалт хэмээн цагаадаад хүний цогцос гэмтээсэн хэмээн тэнсэн ял авсан байдаг. Түүний сураггүй болсон эхнэрийн яасан эсэхийг одоо хүртэл олж мэдэж чадаагүй байгаа юм гэнэлээ. Эдгээр хэргээс ажиглахад хэрэг хэрхэн шийдэгдэх нь өмгөөлөгчийн чадвараас ихээхэн шалтгаалж байх шиг. Гэвч хэрэг хийснийг нь мэдсээр байж хийгээгүй гэж өмгөөлөх өмгөөлөгч ёс зүйг юу гэж ойлгох вэ.
Ингээд бодохоор мөнгөтэй л бол юуг ч давж болох мэт ойлгогдох юмаа. Миний энэ бодол буруу байгаасай гэж хүсдэгээ нуух юун.
Tuesday, December 11, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
10 comments:
Шүүхийн шийдвэр гэдэг ойлголт их харьцангуй юм шиг санагдаад байдаг юм. Хуульчаас л их юм шалтгаалдаг юм шигээ. Хуульч өмгөөлөгч гэснээс хүний хувийн нууцыг мэдчихээд түүгээр нь нээнтэглээд их мөнгө салгасан нь хожим баригдсан нэг өмгөөлөгчийн тухай уншиж байсан юм байна.
Ганаа_бж>>Nadad bol haricangui baij bolmoorgui yum shig. Gehdee busad gazar yadgiig medehgui bolohoor iimerhuu jishig haa saigui baidag ch yum uu hen medeh ve. Bodohoor gomdoltoi ch yum shig.
гүэ нээрээ болдог бол энэ нь энд тэр нь тэнд гээд гараараа бариад байх байх ёстой газарт нь тавьчмаар юмнууд зөндөө л байхийн. Энэ шүүх ажиллагаа аль газар нэг иймэрхүү маапаантай л байх юм. Эрлэгийн дэнс л хамгийн үнэн нь биз дээ.
...над мэтийн залуу халуу жаахан жуухан юуманд хэлэх юм их байна дөө! хэнд хэр их мөнгө байна түүнд хамгаас их эрх дарх байх юм байна шдээ! тээд энэ нь эх оронд минь ихээ ажиглагдана, манайханы тэр шүүх, хууль нтрийн тогтолцоо бол сонин л юм гэсэн хаа байсан одоо байгаагаас хэт ахадсан юм байдаг ч гэхшиг ...нэгэн цагт бидний үе ирхэд өнгөрсөн цаг хугацааны алдаа эндэгдэл хэр хэмжээгээр илрэч тэр хэмжээгээр дээрээс дараад яаах болдоо...,! зааз гэлээ гээд би нь яалтай сурах юмаа сураад хийх юмаа хийгээд явахын сацуу санааныхаа мухарт элдвийг эргэцүүлээд цаг нь болхоор биелүүлнэ гэж үзнэ дээ! одоо бол нөгөө өөрт юу ч болоогүй байтал төрийн төлөө охтоно боож үхнэ гэдэг боловш! :D
артаньян>>harin tiim, boldog bol ooroo ochood buh yumand orolcood l zohicuulchihmaar sanagdaad baidag, geed ter bolgon sanasnaar bolohgui yum daa. Sanaj yavbal butdeg gedegsen olon hun bodoj yavbal sain saihnii zah zuh haragdah l bailgui dee.
Б.Єсєннэмэх>>Zaluu hun sanaj bodoj, helmeer baina gedeg bas olon yumnii ehlel. Iim bodoltoi zaluus olon baival hergiin hagas butlee l gesen ug shuu dee.
Haa saagui shudraga bus shiidver baidag dag. Mongon tolbor ih ogch chadaj baigaa ni yamar ch hergees barag multraad baih shig.Tsaaguuraa nariin nuuts yum yavagddag biz bi huvidaa oilgodoggui. Engiin hunii nudeer harahad gaihmaar shuudver garch l baih.
Монголд иргэдийн төлөөллөөр шийдвэр гаргуулдаг болвол яах бол?
Америкийн JURY гэдэг шиг. Ямар ч байсан хахуульдуулахгүй байх магадлал ихтэй байх тиймээ. Удахгүй Японд бас тийм тогтолцоотой болно гэсэн.
Өмнө нь анзаардаггүй байсымуу, цаг улам цөвүүн болоод байгаамуу мэдээ энтр унших тусам л шудрага бус, сэтгэл эмзэглмээр үйл явдлууд байх юм байнаа. Магагдгүй жоохон болохоор өмнө нь анзаардаггүй байсым болуудаа, одоо нэг юмны учир начир гадарлах болоод л нийгмийн хар барааныг харж эхэлжаагаан болуу
Хийгээгүй хэргийнхээ төлөө гээд л кинон дээр их гардаг ш дээ. Буян бузар 2-г өөр юм л ялгах байх.
Ганц мөнгөтэй ч бас холбоотой биш болов уу. Би бас энэ талаар боддог л юм. Бас сохор хууль байх нь зөв үү ч гэж боддог. За мэдэхгүй юм. Хүний мөс ямар ч үед л байх ёстой.
ganga>>suuliin uyed ulam ih bolchihoo yu daa gemeer ajiglagdaad baigaa. yamar ch gesen neg hyazgaar baih heregtei bolov uu.
hikari>>harin l dee. coohon hun amtai bolohoor harin yaj iigeed ter humuusiig n' yamar neg argaar ooriin tald oruulah gesen oroldlogo garch boloh taltai. aliv yum hoyor taltai baidag hoino. sain sudalj baij shiidevr gargah heregtei baihaa.
ZAYA>>bi kinon deer l tiim baidag baih gesen amidrald bas tiim hovor bish yumaa.
Pearle Deppsu>>huuli yamar ch baisan baih heregtei baihaa. gajuudal huulichlaagui zuil deer ih garaad baih shig sanagddag. hunii mos baih heregtei, harin hunii mosiig huulind harin yaj tusgah ve?
Post a Comment