Tuesday, June 3, 2008

Сурсан бүхэн эрдэм

Сүүлийн хоёр гурван сар хэдэн жил хийсэн ажлаа базаж бичих гэж арай л уйлахаас наахнуур явна. Санаагаа цэгцтэй гаргаж, бас ч гэж цогц мэдээлэл хүнд өгч чадах нь хэрэндээ авьяас бас цаг хугацаа их шаардсан эд юмаа. Дээрээс нь төрөлх хэлээр биш болохоор толгой дээрх хар үүлс улам зузаарчих шиг. Угаасаа би гэдэг хүн эх монгол хэлээрээ ч муухан бичдэг нэгэн. Ойр дотныхон маань хааяахан бичдэг эмайл уншаад шоолцгоодог юм. Нөгөө талаар дунд сургуульд байхад монгол хэл дээр зөв бичгийн дүрмэнд их анхаарал тавихаас найруулан бичлэг болоод санаагаа ончтой гаргах талаар дорвитой зүйл заагаагүй мэт санагддаг. Зөв бичгийн дүрмийг тангад ном шиг цээжилсэн нь одоо ч санаанд байдаг хэрнээ зохион бичлэг яаж бичих талаар заасан юм гэж толгойд үлдээгүйг бодоход нэг их том ач холбогдол өгч байгаагүйнх юм болов уу гэж өөрийгөө зөвтгөөд байгаа.
Энд болохоор зөв бичгийн дүрмээс илүү элдэв зохион бичлэгт их цаг, хүч заран заадгийг хүүгийнхээ даалгавар хийхэд туслах явцдаа ойлгосон юм. Англи хэл, уран зохиол, түүхийн хичээл аль аль нь долоо хоног бүр ямар нэг сэдвээр бичих даалгавар өгдөг бөгөөд тэр даалгавар хийхэд манай гэрийнхэн бүгд оролцож хагас бүтэн сайны турш бичиг цаастай зууралддаг гэж байгаа. Тэгэж байж сурсан хэдэн зүйлээ сийрүүлбэл:
- Хамгийн түрүүнд юу бичих вэ гэдгээ тодорхойлж, бичлэгийнхээ бүтцийн төлөвлөгөөг гаргах (өөрөөр хэлбэл хэлэх гэсэн гол санаануудаа бичнэ гэсэн үг).
- Дараа нь гол санаануудаа тодорхойлж жишээ эсвэл өмнө нь нийтлэгдсэн бүтээлээс авах ишлэлээ тодорхлойлох.
- Дээрх хоёр алхамын дараа бичсэн ажил маань нэг тийм урт жагсаалт мэт харагдана. Бүх баримт болоод санаагаа жагсаалт болгосны дараа тэднийгээ өгүүлбэр болгож хооронд нь уялдаа холбоотой болгон эцсийн хэлбэрт оруулж бичнэ.
Ингэж бичихээр цаг их орох боловч гаргах гэсэн санаа орхигдохгүй, цэгцтэй сайхан болдог юм байнаа. Хүүгийн маань хувьд баримт, жишээ гээд юмаа бичсэний дараа тэр бүгдийг зангидсан дүгнэлт бичих хамгийн хэцүү байдаг шиг санагддаг.

Би гэдэг хүн ажлаа бичиж эхлэхдээ дээрх заавраар биш ердөө л уншсан болоод бодсоноо бүгдийг нь нийлүүлээд бичээд байсан, эргээд уншихаар эмх цэгц муутай болчих шиг болохоор нь дахин дахин арилгаад л урагшаа алхалгүй хэдэн сар болов. Дээрээс нь бүх мэдээллийг дахин боловсруулж өөрийн үгээр илэрхийлэхэд бүр түвэгтэй. Ингэж хэсэг яваад даргадаа учраа хэлбэл, лабораторийн хамт ажилладаг хоёр оюутантай нийлж долоо хоног болгон бичсэнээ сольж уншиж бай гэдэг юм байна. Гурвуулаа бүгдийг шинээр эхэлж, дэс дараагаар нь төлөвлөгөө гаргаж, зөвхөн бичих ажлын төлөвлөгөө гаргахад гурван долоо хоног зарцуулав. Энэ гурван долоо хоногийн дотор зөндөө ихийг сурч, одоо л нэг учир зүйгээ олоод бөөн баяр. Цаана нь зөндөө ихийг хийх хэрэгтэй ч зөв эхлэл гэдэг үнэхээр чухал ажгуу. Хүүгээ одоо эхлэж байгаа болохоор хожим нь ээж шигээ будлахгүй байх гэж найднам.

Энд ирээд миний сурсан бас нэг том зүйл бол компьютер ашиглах байлаа. Анх ирэхдээ интернэтээс мэдээлэл авах, эмайл бичих, word, excell ашиглах гээд л мэддэг орос хэл дуусаа байв. Хэдэн жил ажиллахдаа статистик анализ хийх, компьютер дээр зураг схем хийх, database ашиглаж хэрэгтэй хүснэгт хийх гээд олон зүйл сурсан юм. Энэ бүгдийд хамт ажилладаг залуусаас сурсандаа олзуурхаад байгаа. Цаашдаа жижиг програм бичээд сурчихвал гээд бас их санаад байгаа. Ямар ч гэсэн элдэв хүснэгтээс хэрэгтэй мэдээллээ сонгоод шинийг хийчихтэйгээ болсон. Нөгөө мэддэг хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа гэмээр ч өөртөө бол бас нэг сурсан эрдэм.
Програм бичдэг залууст биологийн чиглэлээр ажиллахад өргөн боломж байдгийг сануулж хэлэхэд илүүдэхгүй байхаа. Сүүлийн үеийн ажлын зар харахад computer biologist авна гэсэн зар хаа сайгүй харагдах юмаа.

15 comments:

Badka said...

computer biologist gedeg ni yag ymar uchirtai mergejil ve?

Anonymous said...

Манай хүү яг ингэж төгсөх гээд л сом программ, биологи гэсэн хоёр мэрэгжилтэй зууралдаад байх шиг байгаа юм.
- Ингэж болдог юм уу гэсэн чинь
- болноо л гэх юм.
Бага байхдаа заалгасан дүрэм чинь одоогоороо байх хэр нь чиний бичсэн майлийг найзууд чинь шоолдог л тиймхэн бна хэ хэ. Өөрийнхөө сурч олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах чинь үнэхээр сайхан

peakfinder said...

бадка >> genome analysis hiihed ih tom file hereglej taaradag. tegeheer programchlal, statistikiig biologiin sudalgaand ashiglahiig heleh bolov uu.
бум>> huu chin' tun erelt ihtei meregjil songojee.
yum bichihdee durem zov ch utga sanaa n' sain gardaggui bololtoi.

Anonymous said...

Яг л үнэн үг дээ. Манайхны сургалт бичиж сурах арга барилд сүрхий их анхаарал тавьдаггүй байсан. Эндхийн сургуульд 3р ангиас эхэлдэг юм байна. Манай охин эхлээд үлгэр зохиож бичиж эхэлсэн, дараа нь 4р ангид интернетийн мэдээлэл ашиглан оршил, гол хэсэг, дүгнэлт, ишлэл гэх дараалалтайгаар сонирхсон амьтдын тухай бичиж байв. Би бол энэ проблемыг өөр дээрээ бас амсаад авсан. Харин тэр их сургуульд ордог байсан бичих, илэрхийлэх чадвар сайжруулах хичээл, семинар их тус болсон боловч яг өөрийн ажлаа бичихэд түүхий л байсан. Хожим багш болоход оюутнууд маань реферат, дипломын ажлаа бичих хэрэгтэй болов, бас л нөгөө асуудал гарч ирсэн дээ. Өөрөө ч бас цааш нь суралцсаар л байна.

sanakae said...

Харин дээхэн үед Монгол хэлний дүрмийг "ТАНГАД НОМ" шиг цээжлүүлсний хүчинд монгол хэл гайгүй байгаа гэсэн. Одоо монгол хэлээрээ зөв алдаагүй бичдэг хүүхэд олох юм бол алт болох гээд байна. Бичлэгийн хувьд зохион бичлэгээс өөр зүйл хийдэггүй байсан нь үнэн байхаа. Ямартай ч наад бичих арга барилыг туршиж хэрэгжүүлж үзнээ.
Тэр computer biologist гэдэг нь яадаг юм болоо. Гадагшаа мэргэжилээрээ ажиллая гэсэн хүн энүүгээр л нэг байна хэхэ.

ZAYA said...

Peak маань мундаг юмаа. Их л юм сурсан байна ш дээ.
Бичлэгийн агуулгаа сайн гаргах гэж нэг асуудал байнаа. Миний бичсэн юм гэж хазайгаад бүр болдоггүй юм. Зөвөлгөөг чинь уншаад ихэд олзуурхав.
Пийкэд амжилт хүсье.

peakfinder said...

destiny>> surgaltiin zoroo ih baih yumaa. suraad duusna gej baihgui biz dee. shine yum garaad l soniuch hund bol duusashgui ee.
sanakae >> zohion bichleg bich gehees aguulgaa yaj zohion baiguulah talaar helj baigaagui sanagdah yum.
computer biologist gej program bichdeg tuuniigee biologiin turshiltand hereglej chaddag humuusiig heleh baihaa. end deed surguuli togsohdoo hos meregjiltei togsson humuus golduu baih yum. odoo uyed genome sudlagaa erch huchee avch baigaa bolorhoor ih tom databasetai ajillah shaardlaga gardag, programiin medlegee ashiglaad analiz hiij chaddag humuus ih erelt heregceetei baigaa l daa. heregldedeg ner usiig mongoloor sain medehgui bolohoor tailbarlahad tuvegtei yum, bodoj baigaad zavtai bolohooroo ene talaar bichnee.
zaya >> mundag n' yu baih ve, hocorchihgui gej zutgeed l yavna. bi ch gesen yum bichih gej ih haduurah yumaa. yagaad ch yum zarim zuiliig delgeruulmeer sanagdahaar gol asuudlaasaa holdchih geed baidag taltai. tolovlogoo hiichihvel bas arai deer bolood baih shig baina.

Arsun said...

Зөв бичгийн дүрмийг голлоод хааяа зохион бичлэг хийлгэдэг байсан шүү нээрээ. Их хэрэгтэй, хүлээж байсан бичлэг байна. Би ч өөрийнхөөрөө л туугаад хаяна. Ишлэл энэ тэр ч байхгүй. Мэддэг хүнд бол ч ичмээр дамшиг даа.

Arsun said...

Хүмүүс бие биенээсээ суралцдагийн жишээ нь: манай 3 зохиолч нийлж архидан /нөхөрлөн/, ажил төрлөө ярьдаг байж л дээ. Хожим нэг нь "би 3 их сургууль төгссөн" гэж дурсаж байжээ.

Anonymous said...

oilgojiinoo ..yamar xetsuu gedgiig ;-) oor xeleer bol byyr berxsheeltei..gevch chi chadnaa..amjilt xusii :-)

peakfinder said...

arsun >> neeree bi ch gesen suuld tiimerhuu yum yariad yavj boloh n' baina sh dee. surhii humuustei hamtarch ajillah uramtai, ur duntei baih yumaa.
baga baihad zohion bichleg bichuuleed durmiin aldaa baihgui l bol onc taviad yavuuldag baisan sanagdana. chuhal zuil orhigduulj baijee. odoo deerdsen bailgui dee.
алтайн уулс..>> bayarlalaa.

ganga said...

Хүүгийн хичээл харж байхад яг чиний бичсэн схемээр заадаг юм билээ.Манай дунд сургуульд ярьж илтгэх урлаг, юм бичих арга барил заадаг болсон эсэхийг мэдэхгүй. Нийгэмд хүн өөрийгөө авч явахад өөрийгөө бичгээр, яриагаар илэрхийлж срах нээрээ чухал шүү.Их чухал сэдвээр бичжээ. Биднийг дунд сургуульд байхад юм бичихэд юу анхаарах яаж бичих талаар огт заадаггүй байсан шүү. Ямар ч төлөвлөсөн юмгүй, би гэдэг хүн санаанд орсноо бичээд...Хааяа бага хүү шүүмжилдэг хэ хэ.

peakfinder said...

ganga >> bi ch gesen ter uyed yu tolgoid ergeldsenee l bichij orhidog gemtei. oir zuur yum bol bas yahav harin tom yum bichihed tolovlogoogui bol balrah shinjtei. bagaasaa zov surchihval ch hojmoo huuhduud saihan bolood yavchih baih daa.

mind said...

blogdohoroo ch bol dor ni zereg nemchih l yum baina shd. manaihnii neg hun 300 garan huudastai bolson geel guigeed baigaa. Bi bas neg 250 huudastai thesis unshsan chini ehnii 50 ni intro, daraa giin chapter bolgon ni bas intro....

Anonymous said...

heregtei bichleg bna shu, barag l zohion bichleg ch bichdeggui bsan nad shig tarhi yaj bichij surna da gee l bj bna, uuriin sanaagaa zuv, tsegtstei, oilgogdohoor bichne gedeg amar davah davaa bish bololtoi nadad.

bibby