Охиныг маань багад нь харж байсан Франц бүсгүй нутаг буцах болж, тоглоомын талбайд танилцацгаасан хэдэн бүсгүйчүүд нийлж парти зохион байгуулаваа. Колумби, Бразил, Франц, Энэтхэг, Австри, Израйл, Мексик намайг тоолбол нэг монгол нийлээд арав гаруй хүүхнүүд дашрамд дурдахад бүгд ээжүүд нийлж нэг оройг сайхан өнгөрөөв. Америкт байгаа хэрнээ бидний дунд америк хүүхэн байсангүй ээ. Ажил мэргэжлийн хувьд гурван эмч, эдийн засгийн багш, бизнес эрхлэгч, хоёр хуульч, нэг зураач үлдсэн нь биологичид байв.
Ярьж суухад зан заншил, хэл соёл өөр ч гэсэн эх хүн, эмэгтэй гэсэн утгаараа олон зүйл дээр санал нэг байх юмаа. Яриа ерөнхийдөө хүүхдүүдийн асуудал уруу хэлбийж ийм хоёр сэдэв голлож байх юмаа:
1. Хүүхдүүдээ хэрхэн commercial сэтгэхүйгээс хол өсгөх вэ? Бусад газар ямар байдгийг мэдэхгүй, энд бол эмэгтэй хүүхдийн хувцас ягаан өнгөтэй, дээр нь Диснейн ямар нэг гүнжийн зурагтай байх нь элбэг. Дээр нь Барби, Братз гээд хүүхэлдэйгүй бол хүн биш болчих гээд байдаг талтай. Бид яахаараа эмэгтэй ч бай эрэгтэй ч бай ягаан юм уу цэнхэр биш харин ногоон, шар, улбар шар, хүрэн өнгийн хувцас хийж болдоггүй юм бол гэж ярилцав. Охидтой улс аль болох эндхийн стереотип маягаас зайлсхийдэг арга барилаа солилцов. Хөвгүүдтэй ээжүүд буу шийдмээс хол байх гэсэн хандлага их байнаа. Бүгдийг хорих хаашаа гэхдээ хорвоо ертөнц Диснейн хэдэн гүнжээр хязгаарлагдахгүй, бас ягаан цэнхэр хоёроос өөр олон гоё өнгө бий гэдгийг ойлгуулах нь чухал юм уу даа.
2. Бэлгийн хүмүүжлийн тухай яриа голлож байнаа. Европоос ирсэн хүүхнүүд багаас нь хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьдаг бол бусад нь аль болох энэ сэдвээс зайлсхийдэг болох нь ажиглагдав. Энэ талаар хамгийн нээлттэй улсын нэг болох Голландад өсвөр насны охидууд жирэмслэх нь хамгийн бага байдаг бол, харьцангуй хуучинсаг консерватив үзэлтэй латин америкийн орнуудад энэ тоо хамгийн өндөр байдаг гэнэ. Франц бүсгүй хүүхдүүддээ 3-4 настайгаас нь эхэлж эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биейин онцлог, хүүхэд яаж төрдөг талаар тайлбарлаж эхэлдэг бол Колумбийн католик шашны сургуулиар хүмүүжсэн бүсгүй иймэрхүү мэдээллийг 18 настайдаа бэлгийн хүмүүжлийн хичээл дээр дурдах төдий сонсжээ. Мэдээлэл нээлттэй байх тусам сөрөг үр дагавар багасдаг ажээ.
Миний хувьд энэ талаар эцэг эхээсээ ер сонсож байсангүй. Сургуульд ч нэг их сүрхий зааж сургасан нь үгүй. Одоо харин цаг үе өөрчлөгдөөд арай нээлттэй болсон гэж найдна.
Хүүхдүүдэд яаж энгийнээр ийм асуудлыг тайлбарлаж өгдөг арга барил бас сонин байлаа. Ямар ч гэсэн хүүхэд эцэг эхийн оролцоотойгоор бий болдог гэдгээс эхэлдэг юм байна. Яваандаа хүүхэд яаж төрдөг, цаашлаад хүүхэд яаж бий болдог талаар нас биед нь тохируулж тайлбарлаад байвал нэгэнт нууц биш учраас хүүхэд тэр болгон ийм асуудал уруу хэт их сонирхоод байдаггүй гэнэ. Аав нь ээжийнх нь умайд үр суулгаж хүүхэд бий болдог гэж тайлбарлах их аятайхан арга санагдав. Миний хувьд хүүдээ энэ талаар яаж тайлбарлахаа мэдэхгүй будилж явсан учир хүмүүсийн туршлагаас сонсоход таатай байлаа.
Дөрөвдүгээр ангид байхдаа хамгийн анх эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өвдөгөө нийлүүлбэл жирэмсэн болдог хэмээн ангийнхаа охины амнаас анх сонсоод тэрхэндээ хөвгүүдээс аль болох хол суух гэж хичээдэг байж билээ. Мексик найз маань бассэйнд орвол жирмэсэн болох магадлалтай гэж сонсоод усанд сэлэхгүй удснаа сонин болгож хөөрөв. Буруу мэдээлэл буруу үр дагавартай болохоор аль болох илэн далангүй, үнэн бодитоор тайлбарлах нь чухал болохыг олон хүний яриа батлав.
Хүүхдүүдээсээ хол цагаа сайхан өнгөрөөх гэсэн бид хэд ингээд хүүхдүүдийн тухай ярьсаар тарж одов. Ертөнцийн хүүхнүүд хоорондоо адилхан юмаа даа.
Saturday, June 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
5 comments:
Ганаа бас ийм утгатай бичлэг оруулсан байсан.
Тайлбарлах арга нь энгийн бөгөөд нарийн байх юм байна даа.
Нэг онигоо санаанд орчихлоо.
Нэг охин ээжээсээ би яаж төрсөн юм бэ? гээд байхаар нь Ээж нь: эхлээд аав чинь нулимаад дараа нь ээж нь нулимсан чинь чи төрсөн юм гэжээ.
Охин цэцэрлэгтээ очоод найз хүүдээ яриад хоёулаа хүүхэдтэй болохоор шийдэн, шилэнд эхлээд хүү нь нулиман, дараа нь охин нь нулиман цонхны тавцан дээр тавьжээ. Хэдэн өдрийн дараагаар нөгөө шилээ үзтэл жоом орчихсон байх юм гэнэ.
Хүү ихэд зэвүүцэн алчихъя гэсэн чинь охин яахийм бэ? муу гэсэн бид хоёрын үр ш дээ гэж амь хэлтрүүлэхийг гуйсан гэсэн. кккк
ээжүүдийн яриа.
нээрээ л манайхан их нуугдмал, хаагдмал байдаг ш дэ.
найз охид эсвэл эгч энэ тэрээсээ хаая бүрхэг мэдээлэл олж мэднэ.
багаас нь чөлөөтэй тайлбарлаж , хор уршиг, сайн сайхныг н зөвөөр тайлбарлаж байвал амьдралд х]алдах ч бага юм шиг санагдааад бгаан.
охинтойгоо бол үейин хүүхэн шиг ярьдаг, энэ ч зөв юм шиг...
zaya >> Ineedtei onigoo bainaa. Yur n' huuhed osoh tusam hecuu boldog yum baina.
amor >> Cholootei baij l zov oilgolt ogno. Haagdmal nuugdmal yum huuhdiin sonirhol ulam odooh geed baidag tal bii.
end bichsen 2 sedev 2uulaa l boduushtai zuil baina.Japand huuhdiig Koonotori gedeg shuvuu avchirch ugdug gej yaridag yum. Bi tom ohindoo nileen deer ued asuuhaar ny tegeed helchihsen yum bna, unen zuvoor ny evteihen helj uguh heregtein bna aa...
Post a Comment