Monday, May 4, 2009

Ногоон эрхий

Хэн нэгнийг ногоон эрхий хуруутай хүн (has a green thumb) гэвэл сайн цэцэрлэгч гэсэн утгатай үг аж. Анх Клайв Оуэний тоглосон Ногоон эрхий гэдэг кино үзэж энэ үгтэй танил болсон юм байна. Их хөөрхөн кино байж билээ. Өнөөдөр яагаад ногоон эрхийний тухай бичмээр санагдсаны учир энэ нутагт ирээд өнгөрөөж буй анхны хавар содон гоё байгаагийнх юм болов уу. Миний дүгнэснээр энэ нутгийнхан бүгдээрээ ногоон эрхийтэй улс шиг. Ийм олон янзын цэцэг мод нэг зэрэг цэцэглэж алаглаж байсныг хараагүй санагддаг. Хэлсэнээ батлах гэж хэдэн зураг оруулав.








7 comments:

Ганга said...

Англичууд хэн мундаг цэцэрлэгч гэдгээрээ бараг уралддаг гол хобби нь гэж дуулсан, үнэн үү?

peakfinder said...

Ганга >> Ter unenii huvitai shuu.

Misty said...

Анх Англид ирээд ногоон байдал нь үнэхээр таалагдаж байж билээ. Бараг жилийн 4 улирал иймэрхүү тэй. Гоё зурагнууд байна аль хот вэ?

jagdag said...

Сайхан зурагнууд байна. Англид очиж үзэх хувь тохиож явсангүй. Уншиж мэдсэн, харсан зургуудаар бол үнэрээх сайхан ногоон улс юм шиг билээ.

Энэ нийтлэсэн зургууд дээр байгаа цэцгүүд, ногоон зүлэг, моднууд бол ч Америкт багагүй таарна. Тусгай цэцэрлэгт бус айлын гадаа, нийтийн гудамжинд шүү. Солонгос, Японд ч мөн ингэж сайхан мод цэцэглэж, зүлэг ногоорохтой зөндөө таарсан.

Харин Монгол нутагт минь бараг үгүй болж дээ, хөөрхий. Маний багад ингэж алаглахаа байг гэхэд уул нь гэрээсээ нэг их хол алхалгүй хүүхдүүд төмсний ягаан ухаад идчихдэг, гэрийнхээ гадна зүлгэн дээр барилддаг байсан санагдана.

Цөмөөрөө Монголыг хэрхэн ийм гоёо олон өнгөтэй болгож ногоон эрхийтэй хүмүүсийг олшруулах вэ? Нутагтаа тохирох цэцэг, модны үр илгээх хөдөдгөөн өрнүүлэх үү? Ногоон хувьсгал гээд сүрхий ngo байсан. Тэдний ачаар олон ч айл хүнсний ногоогоо өөрсдөө бэлтгэдэг болсон шүү дээ. Одоо дараагийн хувьсгалыг хийе л дээ. Чиглэлийн судлаач нь ийм төрлийн цэцгийн үр хэрэгтэй гээд гаргаад ирээсэй. Мөн ингэвэл Монголд ургана шүү гээд зөвлөөсэй. Эх нутагт минь зүлэг ногоо, цэцэг мод ургуулчих тундас дутна, хөрс үгүй, цаг агаар нь тохирохгүй гэдэгт би лав итгэхгүй байна. Харин ч хүмүүст цэцэг тарих хүсэл, сэтгэл их бий гэдэгт бүрэн итгэлтэй байна.

peakfinder said...

Misty >> Zarimiig n' Cambidged zarimiig n' Londond avsan yum. Endhiin hunii yarisnaar Cambridge hotiinhon goyomsog cecerlegeeree zartai gej baina lee.
jagdag >> Heleed yu geh ve. Nutag, cag agaariinhaa onclogt taarsan urgamal ceceg taridag bolchihvol ch. Ulaanbaatart baisan jaahan nogoon talbai deeree barilga bariad duusgaj baih shig. Haramsaltai. Ug n' nutgiin onclogt taarsan ovormoc urgamalaa tarichihval hol gazriin uls uzeh geed l irne shuu dee tee.

Дeстини said...

сайхан хавар болох ч сайхан шүү. Тэр гурав дахь зурагны хүн ямар учиртай юм бэ? Хөшөө? Сандал уу? Хүнийх нь хөл харагддаггүй, тэгсэн хэрнээ цэцэгс харагдаад байдаг.

peakfinder said...

Дeстини >> Zurgiig doroos avsan bolohoor yavj baisan hunii hol garaagui baina lee.