Wednesday, May 6, 2009

Жижигхэн сурагч


Номхон морио унаад аа
Номтой цүнхээ үүрээд ээ... гэсээр гурван настай охин маань сургуульд оровоо. Англид хүүхдүүд гурван нас хүрээд өдөрт 2 цагаар сургуулийн бэлтгэл ангид сууж эхэлдэг юм байна. Хэдэн өдрийн өмнөөс ярьж хэлж тайлбарлах гэж оролдов. Өөрөө болохоор "Би сувуулд явнаа" гээд л байсан анхны өдрөө аавыгаа дагаж жаахан уйлсан сурагтай.
Сургуулиас өгсөн гарын авлагад хүүхдээ аль болох бие дааж сургахыг хичээх хэрэгтэй, хувцасаа өөрөө өмсөж тайлахыг заах, бичсэн нэрээ хараад таньдаг байх гэх зэрэг олон юм чаддаг болох юм байх. Аа тийм бас долоо хоногт нэг удаа биеийн тамирын хичээл орно, цаг агаар ямар ч байсан хагас цаг гадаа тоглуулна гэсэн байх юм. Бас багштайгаа " Good morning Miss Vaughan" мэндэлж сурах хэрэгтэй гэсэн хэлүүлэх гээд ядчихсан. Яваандаа сурах юм байлгүй. Өө тийм хичээл тасалж болохгүй, ирээгүй тохиолдолд учир шалтгаанаа бичгээр мэдэгд гэсэн байсан шүү.
Манай охин хувцасаа тайлахдаа гайгүй ч өмсөх гэж жаахан оролдож байснаа хэцүү байвал залхуураад хушуугаа цорвойлгоод суучихна. Залхуу талдаа нөхөр байгаа юм гэсэн. Биеийн тамирын хичээл дээр яаж хувцасаа солино доо гээд ээж аав нь санаа зовсон улс сууж байна.
Ямар ч байсан эхний хоёр өдөр элдэв гомдол ирсэнгүй. Оройд ядраад эрт унтахаас өөр өөрчлөлт мэдэгдсэнгүй. Сургууль сайхан гээгүй ч бас явахгүй гэсэнгүй ээ. Ингээд охин маань сургуулийн дансанд бүртгэгдээд дор хаяж хориод жил (дээд сургууль орно гэж ээж нь тооцоолов) сурагчийн ширээнд уягдах нь энээ.

9 comments:

Tsatsral said...

Yamar uulhun yum be? tanai 3 nastai ohin baitugai manai 5 nastai huu uuruu huvtsasaa umsuh tuiliin durgui shuu dee.

Arsun said...

Эрдмийн их аян өлзийтэй байх болтугай.

Chandmani said...

хэхэ ээж охин хоёр ч аль аль талдаа үзэж тарж байгаа юм байна даа. I mean ээж нь охиныхоо төлөө, охин нь сургууль хичээлийн төлөө... Давгүй дээ алзахгүй...

3apaa said...

Пөөх арай эрт юм бишүү. Мөөмнөөсөө ч олигтой гараагүй байгаа амьтныг.

peakfinder said...

Tsatsral >> Odoo tegeed biye daaj sur geed l uzeed baina daa.
arsun >> Bi bas tegej zalbiraad l...
Chandmani >> yamar ch baisan gaigui bololtoi, onoodor ochihdoo uilalgui yavaad orchino lee.
3apaa >>ehleed tegej sanagdsan shuu. gehdee nas nasandaa zohicuulaad zugaatai baidag bololtoi. Ooroo durtai shinjtei baigaa sh dee.

tumee 33 said...

Oolhon yum be! Tom tom amjilt huseye!

ganga said...

Ийм багаас нь бие даалгаж сургаад мундаг байна шүү, ажилдаа яараад өөрсдөө хувцаслаад цэцэрлэг рүү нь аваад гүйчихдэг байсан их буруу байжээ хэхэ.

Unknown said...

хөөрхөн юм аа. Манай найз саяхан нэг охинтой болсон, охидууд шаал өөр юм аа гээд байсан.

amor said...

эрдмийн аянд мордсон өөдөсхөн охинд амжилт хүсье! охид их адтай шүү..