Friday, October 16, 2015

Эмнэлэг, харшил

Өчигдөр хоёр охин маань хоёулаа эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан байв. Том охин нэг жижиг мэс засалд орсны дараах үзлэг, бага охин маань харшлын эмчид үзүүлсэн. Том охины эд эсийн шинжилгээний хариуг үзүүлэх ёстой байсан ч хариугаа олоогүй кк. Шинжилгээний материал лабораторид хүрэх нь хүрсэн л гэнэ. 
Бага охин маань хүнсний харшилтай, өчигдөр шинжилгээ хийсэн бүх төрлийн самар, өндөгнийх гэж гарч байна. Энэ нөхөр хоолонд муу байдаг нь бас харшилтай холбоотой юм шиг байгаа юм. Одоо тэгээд идэж уух юм авахдаа маш болгоомжтой, орцыг нарийн шалгаж, харшлын эсрэг эм үргэлж авч явж байх ёстой болов. Анх эгчийнхээ идэж байсан Nutella иднэ гээд байхаар нь талхан дээр жаахныг түрхээд өгчихсөн амыг нь тойрч улайгаад, уйлаад сандаргасан. Эгч нь бас үе үе харшил хөдөлдөг болохоор эм авчихсан байсан аминд орсон. Өндөгтэй кийш гараараа барьж идэхээр гар нь загатнаад уйлганаад байдаг бас тийм учиртай болж таарав. Чухам яагаад ийм болсоныг нь гайхаад л сууна. Ах эгч хоёр нь хоёулаа экзэмтэй, жаахан жаахан харшилтай гэдхээ яг ийм тодорхой биш, том болох хэрээрээ гайгүй болцгоосон. Эмчийн хэлсэнээр самрын харшил гайгүй болдоггүй гэнэ дээ.
Өчигдөр тэгээд саяхан ашиглалтанд орсон Хатан хаан Элизабэтийн нэрэмжит шинэ эмнэлэгт анх очиж үзсэн нь тэр. £842 саяар баригдсан маш том эмнэлэг, Оддын дайн киноны Үхлийн од гэдэг хочтой. Глазгоy хотын олон хуучин эмнэлэгийг хааж ийш нь нүүлгэсэн. 


Хүүхдийн эмнэлэг нь гэрэл гэгээтэй тухтай гоё юм билээ. 
Хүлээлгийн танхим нь ийм олон тоглоом, бас компьютэртэй, хүүхдүүдэд их зугаатай байсан. 





Сайхан эмнэлэг гэвч ямар хүн төлөлвлөлт хийсэн юм мэдэхгүй, яг ус цэвэршүүлэх байгууламжийн хажууд кк. Тэр хавиар нэг тийм муу ус үнэтрсэн. Энэ талаар ер бодоогүй юу, эсвэл тэдний үнэрлэх мэдрэмж сайнгүй юм уу мэдэхгүй ээ ккк.


7 comments:

E. Erhtsas said...

Ээ ийм жаахнаасаа харшилтай болчихдог яасан хэцүү юм бэ. Яаж дарагддаг юм бол доо, багаас нь л сайн эдгээж авахгүй бол томрох тусмаа л харшил хэцүү байдаг юм шиг байна лээ шүү

Anonymous said...

Huuhdee vegan hooltoi bolgooroi mahnaas garagchihval iamarch harshil ygyi bolchiihono odoo bi 18 jil samriin harshil ygyi saihan eryyl saruul yzesgelen tegelder as jargaltai amid arch baina. YouTube deer vegan hool hiih zaavar zen dee baigaa goodlluck.

peakfinder said...

E. Erhtsas >> Хүнсний харшил заримдаа хүүхэд томорохоор гайгүй болдог. Заримдаа үгүй, юунд харшилтайг нь мэдсэнээс хойш түүнийг нь өгөхгүй бол тэгээд зүгээр. Сургууль цэцэрлэгт явах жаахан тийм болчихоод байгаа.
Anon>> Самар чинь vegan дэглэмийн уураг тосны гол эх үүсвэр болохоор өөрийн чинь хэлж байгаа нэг л зөв санагдахгүй байна. Нөгөөтэйгүүр бага насны хүүхдийг vegan дэглэмээр хооллож болохгүй гэдэг, яагаад вэ гэвэл өсөж том болж байгаа биед уураг, тосны хэрэгцээ чухал. Мах ялангуяа манай нөхцөлд уурагны гол эх үүсвэр. Шар буурцаг уураг ихтэй ч эстроген даавартай төстэй бүтэцтэй даавар агуулдаг учир бага насны хүүхдэд ихээр өгч болохгүй гэдэг.

Piglet said...

Харшил шиг хэцүү юм алгаа, ялангуяа хүүхэд. Манай том бид 2 ургамлын харшилтай, би шарилж, охин эндхийн шилүүст модных, би бол энд харшил хөдлөхгүй тун аз жаргалтай, охин маань л хэцүү өрөвдмөөр. Бага маань одоогоор мэдэгдэх юм алга.
Веган хоолны талаар санал нэг байна. Юу ч мэдэхгүй хүүхдийгээ өөрийнхөө үзэл бодлоор хооллох нь буруу, хүүхдийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй зүйлсээр өөрөө идэж сураагүй, чаддаггүй зүйл байсан ч хооллох ёстой гэж үздэг.

Gavaa Lkhava said...

er n harshil chii darhlaanii systemtei holbootoi gdg biluu, Suuliin ued er n harshilgui huuhed turuh n hovor bolsiim shig ergen toirnii humuus bugd l harhsiltai gehiin. manai ohin bas aris n aimaar huuraishdag, atopy -toi. namar bolood dahiad huuraishaad ehelsn :( bas l darhlaanii systemtei holbootoi ym bilee. tomrohooroo zarim huuhed zugeer boldog gsn. er n gaigui blh bhoo.

Julia said...

Харшил сүүлийн үед улам ихсээд байгаа нь дархлааны систем, бас байгаль орчны бохирдол /бидэнд утаа шиг ил харагдахгүй ч алсуураа бол нэг л дэлхий учраас бохирдол байгаа гэж боддог./, мөн идэж байгаа хоол хүнснээс л болдог байх гэж боддог. Самарны харшил их хэцүү, алга болдоггүй гэж сонссон. Гэхдээ энд сургуульд самарны хольцтой зүйлс хоолондоо хэрэглэдэггүй, хүүхдүүдийг өдрийн хоолондоо авчрахгүй байхыг зөвлөдөг. Наана чинь ч бас тийм байх. Ер нь харшил эдгэдэггүй учраас хамгийн төвөгтэй, санамсаргүй тохиолдлоор байнга сэдэрнэ, их хэцүү өвчин юмаа. Эртхэн юунаас харшилтайг тодорхойлуулаад авна гэдэг бас болж байна шүү.

Dreamer said...

ooo erteed TV-eer samriin harshiltai bsan huuhdiig baga bagaar expose bolgosoor bgaad odoo zuv zugeer iddeg bolson geed peanut iduuleed garaad bsan shd. Australiad. Arga ni oldoh bhoo.