Friday, October 30, 2015

Утас

Охины сургуулиас сургуульдаа гар утас авч явдаг хүүхдүүдэд зориулсан дүрмийг танилцуулсан захиа ирэв. Хичээлийн эхэнд багшдаа хураалгаад тарахдаа авах ёстой гэнэ. Хичээл дундуур утас хэрэглэсэн тохиолдолд захиралд хураалгах бөгөөд эцэг эхчүүд нь захиралтай уулзаж авах юм гэнэ. Охин маань утас байхгүй л дээ. Эдний сургууль бага сургууль гэхэд хичээл тараад утас барьчихсан гарч ирэх хүүхэд мэр сэр байдаг юм. Гэрээдээ өөрөө алхдаг хүүхдүүд гээд бас бус шаардлага байдаг л байх. Бид очиж авдаг болохоор охинд утасны хэрэг байхгүй.
Ноднин нэг хэсэг би хэдэн нас хүрээд утас барьж болох вэ гэж асуудаг байсан. Энэ жил тийм юм ярихаа яагаад ч юм больчихож. Угаасаа манайхан бүгд утас хэрэглэхдээ тааруу хүмүүс л дээ. Хүү Их Британид нүүж ирээд 15 байна уу, 16 байна уу настайдаа смарт ч биш жирийн утастай болж байсан. Ангидаа ганцаараа смарт биш утастай байсан гэсэн. Өөрөө утсанд нэг их сонрихолгүй байсных юм уу ийм тийм гомдол тавьж байгаагүй. Ахлах сургуулийн төгсөх ангид ороход нь смарт утас авч өгч байлаа.
Хар хүн саяхан болтол бас жирийн утас барьдаг байв. Тэгсэн хэдэн сарын өмнө утас нь эвдрээд шинийг авахдаа смарт утас авсан. Утас бараг хэрэглэдэггүй хүн чинь одоо бас үе үе утас самарддаг болчихоод байгаа.
Би нь ганцаараа жирийн Нокиа утастай ккк. Утас хэрэглэхдээ тааруу. Хүн залгахад авч ерөөсөө амждаггүй. Хүний явуулсан зурвасыг хэдэн өдрийн хойно хардаг. Түүнээс болоод заримдаа янз бүрийн юмнаас хоцрох тохиолдол байна. Цүнхгүй гарвал утсаа мартсан байх нь элбэг. Хүмүүст надтай хурдан холбоо барья гэвэл эмайл бич гэдэг юм. За тэгээд залгаж ярих шаардлагатай бол эхний удаад авч амжихгүй. Хоёр минут хэртээ хүлээж байгаад дахиад залгаарай гэдэг кк.
Над шиг хүн монголд бараг байхгүй байх л даа. Өнгөрсөн зун Их Сургуулийн ангийнхантайгаа уулзахаар очиход над шиг жирийн утастай хүн их олон байсан. Бүгдээрээ ажлын садаа, цагийн гарз учир смарт утас барьдаггүй гэж байв.
Энэ жил хүү утсаа солино гээд хамт дэлгүүр орсон миний барьдаг шиг жирийн Нокиа утас чинь £1 энэ тэр гэсэн үнэтэй болчихсон юм байна лээ. Яваандаа олдохоо байх юм шиг. Тэгвэл нөгөө хүмүүсийн барьдагийг авах хэрэг гарах л байх даа.

2 comments:

Barimalch said...

Smartphone ih sain ajliin bagj heregsel bolson baina. yalanguya androidtoi utsand olon helnii tolinuud, eldev tootsoolol lavlagaanii unegui programnuud suulgaad avaad yavhad zugeer baidag. Bas bi 100 garui nom setguul pdf-eer utsandaa hadgalj unshdag yum. Odoo zarim printeruud ch gesen utas ba tabletaas wifi-aar hevldeg bolson tehleer utasnaasaa heregtei barimt ba nomnii hesgee ch shuud hevleh geh met ihenh pc-nii ajillagaa utsand shingesen baigaa. Yur n utsand neg mungu zarlagdah demii baih craigslist deerees duriinhaa utasiig sain uneer songood avch bolnoo udahgui bi uuriinhuu gatsdag utsaa neg saijruulnaa he he. John Grishamiin buh nomiig utsandaa hadgalaad zarimiig n 3 dahia davtaj ch utasnaasaa usnhisan.

erhtsas said...

Ер нь анзаараад байхад Европ, Америкчууд учиргүй ухаалаг утас гээд уралдаж аваад байхгүй юм аа. Саяхан Эрх чөлөөний оронд очиход утсаараа байнга оролдоод байх хүмүүс бараг олж хараагүй. Сингапурчууд шинэ гарсан теxник теxнологыг хамгийн түрүүнд л хэрэглээд эхэлчихдэг нь хүүхдийн хүмүүжилд ч сөрөгөөр нөлөөлж байгаа нь ажиглагддаг. Сингапурт ухаалаг утас хэрэглээгүй хүүхэд гэж бараг байхгүй, цэцэрлэгийн насны хүүхдүүдээ ч ipad-аар саатуулж суугаа эцэг эхийн дүр зураг захын хоолны газраас л харагдана. Үүнийгээ дагаад бага насны хүүхдийн хараа муудах нь эрс нэмэгдэж байгаа.