Monday, October 19, 2015

Бас л хошуу нэмчихье

Зурагтаар нэг эмэгтэй нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй гэчихсэн юмуу даа. Үгүй тэр харааж зүхэж байгааг нь ээ, бурхан минь яасан ч ууртай, бас хүний хэрэгт хошуу дүрсэн улс байдаг юм. Энэ хандлагыг харвал эмэгтэй хүн нөхөрт гарахгүй, хүүхэд гаргахгүй бол энэ нийгэмд хэрэггүй хүн  гэж олонх нь үздэг бололтой юмаа. Нөгөө юун тэгш эрх юун хүний эрх. Энэ олон дунд ганцxан хүн л хүний сонголтыг хүндэл гэж дуугарах шив дээ. Бас нэлээн хэд хоногийн өмнө нэвтрүүлэгч Чимгээ хүчирхэг эмэгтэй бол нөхөртөө нэмэр чимэг болдог хүүхнийг хэлнээ гэж тодорхойлох шив. Бас л эмэгтэй хүний үнэлэмж нь эхнэр.
Дэлхийн нийт хүн амын 1% нь ямар нэг бэлгийн амьдралын сонирхолгүй хүмүүс байдаг гэдэг. Дээр нь ямар нэг шалтгаанаар хүүхэд олох боломжгүй улсыг нэмчихье. Овоо хэдэн хувь болно биз. За тэгээд ажил мэргэжлийн тодорхой зорилоготой, түүндээ хүрэхийн тулд хувийн амьдралаа хойш тавьсан хүмүүс бас бий. Ийм улсыг нийгэмд ямар ч нэмэргүй гээд хасчихъя гээд байна уу. Хувь хүнийхээ хувьд дарамттай зовлонтой энэ хүмүүс харин улс орны эдийн засгийн хувьд жирэмсэний амралт авахгүй, хүүхэд өвдлөө гэж чөлөө нэхэхгүй харин жирэмсэний амралтын мөнгийг тань нийгмийн даатгалын шимтгэлээрээ төлж байгаа хүмүүс шүү дээ хө.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд физиологийн ялгаа бий, гэхдээ тэр нь дээр илүү гэx ялгаа байхгүй. Харин тийм сонин ялгааг бидний амьдарч байгаа нийгэм, хүүхдээ хүмүүжүүлэх арга барил бий болгодог. Наад захын жишээ, эрчүүд эмэгтэйчүүд жолоо муу барьдаг гэж шоолонгуй ханддаг. Тэр ялгаа физиологийнх биш зүгээр хөвгүүд их багаасаа л жолоо барих дадлага хийж эхэлдэгтэй холбоотой гэж би боддог. Багаасаа машинаар тоглож өснө, өнөө бол удрирдлагатай машин маневрийг их жоохноосоо сурч байгаа. Эвлүүлдэг, удирддаг тоглоомоор тоглох хожимдоо жолоо барихад хэрэгтэй олон чадвар суулгадаг. Багаасаа сурсан дадлага гэдэг бас их чухал. Тэгвэл охидууддаа бид нар ямар тоглоом авч өгдөг вэ. Хүүхэлдэй, янз бүрийн нүүрний будаг шунх, гал тогооны хэрэгсэл. Иймэрхүү тоглоом жолоо барих техник сэтгэлгээнд ямар нэг нэмэр байхгүй. Охид хөвгүүд багаасаа өөр өөр тоглоом сонирхдог гэсэн судалгаа бий, гэхдээ тэрийг нь дэвэргээд тэс өөр тоглоомоор тоглуулах бас буруу байх.
Эмэгтэйчүүдийн сэтгэж бодох чадвар хэнээс ч дутахгүй гэдгийг харуулсан том жишээ Мари Кюри. Үеийнхээ эрчүүдээс хамаагүй сүүлд их сургуулийн босго алхсан тэрбээр хоёр удаа Нобэлийн шагнал хүртсэн эмэгтэй. Францын алдартнуудын Pantheon бунханд заларсан анхны эмэгтэй. Тэр тухайн үеийн жишгээр нөхөрт гарч хүүхэд гаргасан. Харин түүний ажлыг ойлгож дэмжиж хамтарч ажилласан нөхөр, хүүхдүүдийг нь асарч байсан хадам аав хоёр түүнд ийм боломж олгосон юм.
За цаашлаад эр хүн чинь охидуудтэй тоглодоггүй юм гэж хөвгүүддээ хэлж байхыг олон сонсдог уу та нар. Эмэгтэй хүн шиг уйлаад гэх ч юм уу, энэ нь цаагуураа хөвгүүдэд эмэгтэй хүний байр суурь доогуур гэдгийг их багаас нь сургаж байгаа гэсэн үг тийм үү? Яагаад охид хөвгүүд хамт тоглож болохгүй гэж, яагаад хөвгүүд уйлж болохгүй гэж?
Эрчүүд эмэгтэйчүүд жэндэр яриад бидний эрхийг хохироож байна, эрчүүд эрт үхэж байна гэсэн гомдол гаргадаг. Эцэг эхчүүд охидынхоо боловсролд илүү анхаардаг нь нийгэм дэх байр суурь хэцүү гэдгийг мэддэгийнх. Энэ чинь нарийндаа бол эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн үр дагавар байгаа биз. Исланд улсын эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн байр суурь дэлхийд хамгийн сайнд тооцогддог. Исланд улс бад эрчүүдийн дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Нийгмийн тэгш байдал эрэгтэй, эмэгтэй бүх хүнд ашигтай. Аав нь гэр орныхоо ажилд оролцдог бол хүүхдүүд нь насанд хүрээд үеийнхнээсээ илүү өндөр цалинтай байдгийг харуулсан гэр бүлийн судалгаанууд байдаг. Ийм хүүхдүүд эргээд сайн эцэг эх болдог ч гэдэг. Хүүхдүүд гэр бүлийн харилцааны динамикийг маш эрт маш сайн ойлгодог. Хүүгээ уйлахад нь эр хүн уйлдаггүй юм гэхийн оронд яагаад уйлсаныг нь асууж бай.

9 comments:

E. Erhtsas said...

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн аливаа мэдээллийн доорх сэтгэгдэлүүдийн харж байхад хамгийн эхний сэтгэгдэлүүдийн ямар байхаас цаашид нэмэгдэх сэтгэгдэлүүдийн чиг хандлага тодорхойлогдсон байх нь анзаарагддаг. Эхний хүн сайлаад бичсэн бол ихэнх нь сайшааж үг үлдээнэ харин муулаад бичсэн бол чухам тэр мэдээний утга агуулгыг эс тоож Монгол хэлний үгийн санд байж болох муу муухай үгээр доромжлох сэтгэгдэлүүд дараалсан байна.
Үнэндээ тэр мэдээллийг ойлгоод сэтгэгдэл бичсэн байх нь их ховор харагддаг.

E. Erhtsas said...

Хамгийн сүүлчийн өгүүлбэр ёстой үнэн бас зөв шүү :)

Piglet said...

Багаас нь ХҮН гээд л өсгөчих хэрэгтэй. Тэгэхгүй эр хүн, эмэгтэй хүн гэж үнэндээ тодотгох шаардлага бараг байхгүй гэж би хувьдаа боддог. Хар багаас нь л эр хүн уйлж болохгүй бла бла гэсэн ойлголтыг суулгаж өгсөнөөс болоод томроод эр хүний pride гэдэг юм өөрийн эрхгүй суучихлаг. Тэгээд л эр хүн тэгж болохгүй ингэж болохгүй эхнэрийн хийх гэр орны ажлыг би хийж миний pride алга болчихлоо, эхнэрээсээ бага цалинтай гээд санаагаар унаад л хамтдаа гэр орноо аваад нэг нэгийгээ дэмжээд явах ёстой юман дээр эхнэрээсээ дор орчихлоо гээд депресст орсон нэг бус хүнийг мэдэх юм.
Яг үнэндээ хэн чадаж байгаагаа дэмжээд туслаад явах нь гэр бүлийн хамгийн зөв алхам, тиймээс хичээгээд хичээгээд юу ч гарахгүй хүнтэй сууснаас суугаагүй нь дээр. Зүгээр л нэг нэгнийгээ шийдвэрийг хүлээж зөвшөөрч сурах хэрэгтэй байх л даа.

Saikhnaa Ch said...

Yostoi zagatnasan gazriig maajix shig bolloo. Ter nevtruulegch emegtein xelsen ugiig sonsson, uram xugarsan shuu.
Medeej xereg, emegtei eregtei xunii physiology-iin xuvid yalgaatai zuils, eregtei xun iluu xuchtei, navigation ene ter-d torolxiin iluu, emegtei xun nariin details umiig sain anxaarch togtoodog, nyambai xiideg gexchlen yalgaatai chadvaruud blgui yaxav. gexdee teriig tuilshruulaad emegtei xun joloo muu baridag, us urt, uxaan bogino ch gesen sorog utga sanaag delgeruulex n ix muuxai sanagddag.
Ogloo bosood manai aav, noxor, xuu 3 bi ogloonii xool beldene gej bulaatsaldaxiig sonsood nadad emegtei xun l xool und belddeg gedeg yavtsuu uzel bodolgui, namaig durtai umaa xiix bolomjoor xangadag geriinxendee unexeer bayarlaj, baxarxaltai sanagddag.
gexdee odoo tsag oor bolj bna, tom corporations xurtel emegtei xumuusiig xuch chadliig dutuu ashiglaj bsnaa oilgood ali bolox emegtei ajiltnuudaa aldaxguig xicheej, demjdeg bolj bgaa n sain xereg.

Anonymous said...

bi tesehgui ene talaar bicheed l hayasan. FB deeree. gol ni eej aavuud l buruutai. gehdee tsuun ch gesen ene buhniig eruul saruul uhaanaar harj chadaj bgaa humuus bna aa bna.

Anonymous said...

Mongold ch Amerikt ch ih surguulid elsegchdiin diilenh ohid baina, bas PhD-d elsegchdiin diilenh ch ohid baina geed baigaa. Ene delhii niiteer diilenh uzegdel baih. Udahgui emegteichuud duh yumand diilenh bolj taarah biz.

би said...

2-ийн 2 гэрлэлт бүтэлгүйтүүлсэн хүн яаж дахин би гэр бүл зохионо, хүүхэдтэй болж өмнөөс нь хариуцлага хүлээнэ гэж ярих юм бэ.
өчнөөн хүүхэд гаргачихаад тэрнийхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй хүмүүс зөндөө л байна.
Энэ эмэгтэйг буруутгаж байгаа нэг шалтгаан нь олон нийтийн хэрэгслээр тэгж ярьсанд л байгаа гэж бодож байна, гэхдээ хүмүүс буруу үлгэр дууриалал гэхээсээ илүүтэй нийгэмд янз бүрийн хүмүүс байдаг гэдгийг хүүхэд гэлтгүй том хүн ч ойлгож хүлээж авч сураасай. Тэд нийгмийн л нэг хэсэг болохоос гаж буруу хүмүүс биш.
Шоу гэдэг утгаараа өөр ярьсан юмнуудыг нь монтажласан байх. Тэрнээс шууд л амьдарлаа яриагүй л байлгүй дээ.
Чимгээ хөтлөгч үнэхээр бүдүүлэг хүүхэн санагдсан даа.

soulmate said...

надад бол хүүхэд гаргахгүй гэж хэлдэг хүмүүс харамсалтай санагддаг. Нийгэм улс орон энээ тэрээ гэсэн утгаараа биш. Эмэгтэй хүн хүүхэд гаргаж байж жинхэнэ утгаараа өөрийгөө таньж, хайр сэтгэлийн нандин чавхдасыг мэдэрдэг юм шиг. Өөрөө хүүхэдтэй болохоос өмнө бусад хүмүүсийг харахад уйлахаас өөрийг мэдэхгүй улаан нялзрай юм, яагаад тийм амьтан гаргаж өөрийгөө зовоох ёстойн гэж бодогддог биз. Үртэй болж байж л мэдрэх тэр жаргал зовлонг үзээгүй байхдаа татгалзчихна гэхээр харамсалтай л санагддын.



Gavaa Lkhava said...

bi bol 1 ohintoi ter l hangalttai gej bodood bgaa.
tsagtaa bi ch bas huntei suuhgium huuhed gargahgui gsn bair suuritai bsn. Huurhun ohintoi bolson. dahin gerleghui gsn bair suurin deeree bgaa :P

Tegj helsn huniig zah zuhaas oilgoj l baina.

Emegtei hun yaagd zaawal eej bolj baij jinhene uuriiguu tanij medne gdgtei yostoi sanal niildeggui, eej baih shn l daa, gehdee eej bhiin tuld mash ih ym zoliosoldog, reality-g n harahad shuu dee. teriig ehiin tsaglashui ih hairtsaar tsairuulj baigaa bolohoos :P tursnii daraa yaahuu nuhuu olo hormone tuvshin naash tsaash het ih helzeed hachin sonin boldog bh

Eej bolohoos umnuh eej bolsniih daraah mini huwid neeh setgel hudlul uurchlugduud uuriigu shineer neesn zuil anzaaragdaagui ee :P
huuhed gargana garahgui. huntei suuna suuhgui gdg bl tuhain hunii songotl tuuniig zugeer n zuvshuuruhud boloh asuudal daa.

Emegtei hun bolj tursnii tuluu nuhun urjihuin mashinshig uureg huleeh albagui shdee.

Ter huselee biyeluuleh huu turuuldeg
Uuriihuu urgeljluuleh geh ohin turuuldeg gd hen helchleee, uuduus n demii dongos gemeer sanagdsn daaa. emegtei hun geheeree huslee guitseeh erhgui gej bgaam shig :P uuriihuu nuhun urjihuin uurgee ohindoo huleelgej bgaa ch ym shig zewuun sanaa aguultsan muuhai ug :(