Wednesday, October 7, 2015

2015 оны хими, физикийн салбарын Нобэлийн шагналтнууд



Энэ оны химийн салбарын шагналыг Шведийн Томас Линдал, Америкийн Пол Модрик, Туркийн Азиз Санкар нар хүртжээ. Эс хуваагдахад ДНX молекул хувилагддаг. Энэ процессийн явцад гарах алдааг эс хэрхэн засдаг механизмийг судлаачид юм байна. Ийм алдаа засагдахгүй бол яадгийн наад захын жишээ нь хорт хавдар. Цаашлаад удамшдаг янз бүрийн эмгэгийн шалтгаан  болох нь бий.



Өчигдөр физикийн салбарын шагналтнуудыг зарласаныг алгассандаа хүлцэл өчье. Sub-atomic particle гэдгийг яаж орчуулах вэ (мэддэг нэг нь зөв нэр томьёог хуваалцвал баярлана шүү) гэж бодож байснаа чадалгүй орхигдуулсан байна. Үндсэндээ атомыг бүтээх жижиг хэсэг неитриногийн масстай гэдгийг баталсан Японы Такааки Кажита, Канадийн Артур МкДоналд нар хүртсэн байна.

1 comment:

Anonymous said...

Атомыг бүтээдэг жижиг хэсэг масстайг батлах????
Ямар хэрэгтэй юм? Атом нь жинтэй юу? Жинтэй. Тэгэхээр атомыг бүтээдэг жижиг хэсгүүд бас л масстай байж таараа. Би баталчихлаа. :))